Куве́йт, албан ёсоор Кувейт УлсӨрнө Азид оршдог бүрэн эрхт улс юм.

Кувейт Улс
ᠻᠦᠸᠧᠶᠢᠲ᠋ ᠤᠯᠤᠰ
دولة الكويت (араб)
давлет эль-кувейт
Flag of
Төрийн далбаа
Төрийн сүлд of
Төрийн сүлд
Төрийн дуулал: النشيد الوطني → аль-насид аль-ватани
«Төрийн дуулал»
Дэлхийн тал бөмбөрцөгт Кувейтийн байршил
Дэлхийн тал бөмбөрцөгт Кувейтийн байршил
НийслэлКувейт хот
Албан ёсны хэлараб хэл
Угсаатны бүлгүүд
Иракийн ард түмэн:
60% – араб угсаатан
38% – Азийн
1.9% – Африкийн
Төр засагНэгдмэл байгууламж,
хэмжээт эрхт хаант засаг
• Эмир
Наваф (2020)
• Ерөнхий сайд
Сабах Ас-Сабах (2019)
• Улсын хурал
«Улсын хурал» (УХ)
Түүхэн явдал
• Их Британийн
ивээлээс гарсан
1961-06-19
Газар нутаг
• Нийт
17,820 км2 (152)
• Усны эзлэх талбай (%)
байхгүй
Хүн ам
• 2016 тооцоо
4,348,395 хүн (137)
• Тооллого
2,213,403 хүн
• Нягтаршил
200.2/км2
ДНБ (ХАЧТ)2016 тооцоо
• Нийт
301.289 тэрбум $ (52)
• Нэг хүнд ноогдох
71,318 $ (5)
ДНБ (нэрлэсэн)2016 тооцоо
• Нийт
$148.854 тэрбум $ (55)
• Нэг хүнд ноогдох
35,235 $ (23)
ХХИ (2014)0.816
маш өндөр · 48
Мөнгөний нэгждинар (KWD)
Цагийн бүсГЦ+3
Домэйн нэр.kw

Кувейт Персийн булангийн умард үзүүрт байрладаг. Хуурай газраар Ирак, Саудын Арабтай хиллэдэг.

17.8 мянган км² газар, 4.3 сая хүн амтай. Хүн амын 60% араб угсаатан. Нутгийн уугуул иргэн 30%-ийг эзэлдэг бол 70%-ийг гадаадын цагаач, ажиллах хүчин эзэлдэг. Албан ёсонд араб хэлийг ашиглана. Лал шашин зонхилно.

Кувейт нь дундад зуунаас худалдааны боомт байсан. 1961 онд Их Британийн ивээлээс гарч тусгаар тогтносон. 1990-1991 онд Иракт эзлэгдэж байлаа. 1938 оноос газрын тос ихээр олборлож, нэг хүнд ноогдох орлогоор дэлхийд эхний 10-т ордог амьжиргааны түвшин сайн орон болсон. Хэмжээт эрх хаант засагтай. Төрийн тэргүүн нь эмир цолтой. 1962 оны үндсэн хуулийг баталсанаар Араб дахинд хамгийн ардчилсан, либерал үзэлтэй орон болжээ.

Нийслэл нь Кувейт хот. Мөнгөний нэгж кувейт динар нь дэлхийн хамгийн чанга ханштай мөнгөний нэгж юм.

Газар зүйЗасварлах

Кувейт 17,820 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай, дэлхийн 152-р том орон юм.

 
Дээрээс харвал
 
Элсэн шуурга

БайрлалЗасварлах

Хойд өргөргийн 28° — 31°, зүүн уртрагийн 46° — 49° дотор Өрнө Ази, Өрнө өмнөд Азид хамааран Арабын хойгийн дорно умард хязгаар, Персийн булангийн умард үзүүрт байна. Эргийн урт - 499 км, хилийн урт - 475 км. Умард талаараа Ирактай 254 км, өрнөд талаараа Саудын Араб 221 км хиллэдэг. Бубиян, Файлака зэрэг есөн аралтай.

Газрын тогтоцЗасварлах

Кувейтийн нутаг Арабын цөлийн хэсэг юм. Нам доор газар бөгөөд хамгийн өндөр цэг нь Мутла (306 м), нам доор цэг нь тэнгисийн эрэг болно. Кувейтийн булан Персийн булангаас салбарласан байдаг. Кувейт гадаргын усаар дутмаг. Борооны ус тогтох гуу жалга бий. Тэнгисийн усыг давсгүйжүүлдэг. Ус хадгалах цамхгуудтай.

Ургамал амьтанЗасварлах

Кувейтэд 25 зүйл хөхтөн, 363 зүйл шувуу байна. Жилд 2-3 сая шувуу дамжин нүүдэг.

Ашигт малтмалЗасварлах

Кувейт газрын тос, шатдаг хийн нөөцтэй.

Уур амьсгалЗасварлах

Цөлийн, эрс тэс уур амьсгалтай. Өвөлдөө −6°C- +10°C хүртэл сэрүүсч, зундаа 42-48°C хүртэл хална. Хавар элсэн шуургатай.

Жилийн дундаж хур тунадас - 75-150 мм.

Хүн ам зүйЗасварлах

Он Хүн ам
1975 994,837
1985 1,697,301
1995 1,575,570
2005 2,193,651
2016 4,348,395

Кувейт улсад 2016 оны байдлаар 4,348,395 хүн оршин сууж байна. Үүнд 0-14 насны багачууд 26%, 15-64 насны хөдөлмөрийн чадвартан 72%, 65-аас дээш өндөр настан 2%-ийг бүрдүүлж байна. Дундаж наслалт - 77.1 жил. Хүйсийн харьцаа - 1.54 эр/эм. Хүн амын жилийн өсөлт - 1.9%. Хүн амын 94% бичиг үсэгт тайлагдсан.

 
Кувейтийн залуус

Ард түмэнЗасварлах

Кувейтийн хүн амын 60% нь араб угсаатан, 70% нь цагаач байна. Үүний 28% нь Кувейтийн унаган араб, 32% нь бусад орноос гаралтай араб, 38% нь Өмнө Ази, Энэтхэгийн голдуу Азийн, 2% нь Африкийн, 1% нь бусад тивийн гаралтай цагаач байна.

Хэл, шашинЗасварлах

Улсын албан ёсны хэл нь араб хэл байна. Араб үсгээр бичнэ. Перс, хинди зэрэг хэлний үгсээр сэлбэгдэж байгаа.

Хүн амын 77% лалын шашин шүтлэгтэй. Суннит, шийт урсгалыг дагагч байна. 17% христ, 6% бусад шашинтан байна.

Хот сууринЗасварлах

ТүүхЗасварлах

Эртний үеЗасварлах

Кувейтийн Ас-Субияд НТӨ 8000 оны үеэс хүн оршин сууж байв. Файлака аралд НТӨ 2000 онд хүн суурьшжээ. Эртнээс Кувейт нь худалдааны түшиц болсон. Шумерийн худалдаачид Файлакад сууж байв. НТӨ 3-р зуунд грек байлдан дагуулж Ларисса хэмээв. НТ 220 онд перс байлдан дагуулж Харекена нутгийн хэсэг болов.

Боомт хотЗасварлах

 
Кувейтийн музейн завь

1521 онд Кувейт Португалын харьяанд оров. 1613 онд Кувейт хотыг үүсгэн байгулав. 18-р зуунд Кувейт Энэтхэг, Маскат, Багдадын хооронд худалдааны төв болж, Халебаас Персийн буланд ирэх боомт болж байв. 1775 онд персүүд Басраг бүслэн байлдахад Иракийн худалдаачид Кувейтэд ирж, Кувейтийн тэнгисийн худалдаа, завь үйлдвэрлэлийг хурдацтай өргөжүүлэв. Британийн Энэтхэг худалдааны замыг хамгаалдаг байв.

Кувейтэд үйлдвэрлэсэн завь Улаан тэнгис, Энэтхэг, Дорно Африкаар, Кувейтийн далайчид Персийн булангаар хөндлөн аялж байв.

 
1944 оны ёслол

Худалдааны төвЗасварлах

Бани Халидын мэдлээс гарч 1752 онд Кувейтийн шейхт нутаг тогтов.

1899 онд Кувейтийн шейхт нутаг Британийн ивээлд орж, 1913 онд Османы эзэнт гүрний харьяа, өөртөө засах эрхт гэгдэв.

1919-1920 онд Наждын Ибн Сауд Кувейтийг нэгтгэхээр дайлаар ирсэн ч Британийн хүчин хамгаалав.

1923 онд Укайрын хэлэлцээрээр Кувейт-Наждын (Саудын Араб) хилийг зуран баталгаажуулсан.

Кувейт олон улсын худалдаа, алт цутгах, сувдан гоёлын салбарт амжилт олж байв.

Газрын тос, эрх чөлөөЗасварлах

1946-1982 оныг Кувейтийн түүхэнд "Алтан үе" гэнэ. Газрын тос олборлон борлуулж, бүх нийтийн амьжиргааны түвшин сайжирсан. 1952 онд Кувейт Персийн булангийн хамгийн том газрын тос олборлогч орон болсон. Эдийн засгийн гэнэтийн өсөлт Палестин, Энэтхэг, Египет гэх мэт гадаадын ажиллах хүчийг нэмэгдүүлэв.

1961 онд Британийн ивээлээс гарч Кувейт улс тусгаар тогтносон ба төрийн тэргүүнийг шейх биш эмир хэмээн цоллох болов. 1963 онд парламентын сонгууль явагдаж, Кувейт арабын орнуудаас анхлан үндсэн хууль, парламентат ёсыг тогтоов. 1970-аад онд Кувейт хүний хөгжлийн илтгэцүүрээр Арабын орнуудыг тэргүүлэх болсон. Кувейтийн театр, кино урлаг ихээр хөгжив. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөгөөр дэлхийд тэргүүлэх боллоо.

Кувейтийн либерал - эрх чөлөөт байдал бусад орныхныг цагаачлахыг өдөөсөн. Эмэгтэйчүүд гивлүүр өмсөхийг 1960-аад оноос болиулав.

 
1991 он. Газрын тосны түймэр

Өнөө цагЗасварлах

1980-аад оноос газрын тосны зах зээлийн үнэ буурав. Иран-Иракийн дайнд Иракийг дэмжиж оролцов. 1980-аад онд Кувейтийн онгоцыг барьцаалж, Жабер эмирийн амийг хороохыг завдав. Иран-Иракийн дайны дараа Ирактай өр зээлийн асуудлаар маргалдав. Ирак хилийн ойрх Румалия газрын тосны нөөцийг Кувейт хулгайлж байна хэмээн шалтаглаж 1990 оны 8-р сард Кувейтийг цэргээр дайран эзэлж, улсдаа хавсаргав. Америк тэргүүтэй эвслийн цэрэг 1991 оны 2-р сард Кувейтийг чөлөөлж, Иракийн цэргийг үлдэн хөөв. Энэхүү Персийн булангийн дайнаас Кувейтийн 750 газрын тосны цооног түймэрт автаж, 11-р сар хүртэл унтралгүй шатжээ.

Кувейт хүний хөгжлийн индексээр бүс нутагтаа тэргүүлж байна.

ЭшлэлЗасварлах

Цахим холбоосЗасварлах