Аргентин, албан ёсоор Бүгд Найрамдах Аргентин Улс (исп. República Argentina) нь Өмнөд Америкийн өмнөд хэсэгт орших, хорин гурван муж болон нэг автономи хотоос бүрдэх холбооны улс юм. Газар нутгаараа өмнөд америкт Бразилын дараа хоёрт, дэлхийд наймд жагсана. Баруун талаараа Андын нуруу, зүүн ба өмнөд талаараа өмнөд Атлантын далайгаар хүрээлэгддэг. Хойд талаараа Парагвай, Боливи, зүүн хойд талаараа Бразил, Уругвай, өмнөд ба баруун талаараа Чили улсуудтай хиллэнэ. Аргентин нь Британийн удирдлага доор байдаг Фолклендийн арлууд, Өмнөд Жоржиа, Өмнөд Сендвичийн арлуудыг өөрийн нутаг хэмээдэг. Мөн Аргентинийн Антарктид хэмээх Антарктидийн 969,464 км² газрыг өөрийн нутаг хэмээдэг бөгөөд энэ нь Чили, Нэгдсэн Хант Улсын (Британийн Антарктид дахь нутаг дэвсгэр) нэхэмжлэлүүдтэй давхцаж байна.

República Argentina
Бүгд Найрамдах Аргентин Улс
Аргентины төрийн далбаа
Аргентины төрийн сүлд
Төрийн далбаа Төрийн сүлд
Уриа: En Unión y Libertad

(испаниар, „Эв нэгдэл ба эрх чөлөөнд“)

Албан хэл Испани

Орон нутгийн бусад хэл: герман, итали, уэльс, кечуа, гуарани

Нийслэл Буэнос Айрес
Төрийн хэлбэр Холбооны Бүгд Найрамдах
Засаглалын хэлбэр Ерөнхийлөгчийн ардчилсан дэглэм
Төрийн тэргүүний зэрэгцээ засгийн газрын тэргүүн Ерөнхийлөгч
Маурисио Макри
Газар нутгийн талбай 2.780.400[1] км²
Хүн ам 44.293.293[1] (Ойролцоогоор 2017 оны 7-р сар)
Хүн амын нягтрал 16[2] хүн/км²
Хүн амын өсөлт +0,93 %[3] жилд
ДНБ
  • Нийт (нэрлэсэн)
  • Нийт (ХАЧХ)
  • ДНБ/Хүн ам (нэрл.)
  • ДНБ/Хүн ам (ХАЧХ)
2017[4]
  • 637,7 тэрбум $ (21.)
  • 911,5 тэрбум $ (28.)
  • 14.467 $ (58.)
  • 20.876 $ (66.)
Хүний хөгжлийн илтгэцүүр 0,827 (45.) (2016)[5]
Мөнгөн тэмдэгт Песо (ARS)
Тусгаар тогтносон 1816-07-09 (Испаниас)
Төрийн дуулал Аргентины төрийн дуулал
Үндэсний баярын өдөр 5 сарын 25
Цагийн бүс UTC−3 (ART)
ТХ-н дугаар РА
ISO 3166 AR, ARG, 032
Домэйн нэр .ar
Утасны бүсчлэлийн дугаар +54
АнтарктидИх Британи (Өмнөд Георги ба Өмнөдийн Сэндвич Арлууд)ЧилиУругвайАргентинПарагвайПеруБоливиБразилЭквадорПанамВенесуэлГайанаСуринамКолумбиТринидад ба ТобагоКоста-РикаСальвадорГватемалБелизМексикЯмайкаКубаХаитиБүгд Найрамдах Доминикан УлсБахамНикарагуаАмерикийн Нэгдсэн УлсКанадСалхин талын арлуудПуэрто-Рико (АНУ)Их Британи (Кайманы Арлууд)Их Британи (Төркс ба Кайкосын Арлууд)Их Британи (Бермудын Арлууд)Франц (Сен-Пьер ба Микелон)Дани (Гренланд)ИсландИрландФранцИспаниПортугалИспани (Канарын арлууд)МароккоЛивиКабо-ВердеМавританиМалиБуркина ФасоКот-д'ИвуарГанаЛибериСьерра ЛеонГвинейГвиней-БисауГамбиСенегалНижерАлжирТогоБенинНигериКамерунЭкваторын ГвинейГабонБүгд Найрамдах Конго УлсАнголНамибиӨмнөд Африкийн Бүгд Найрамдах УлсЛесотоБотсванаЗамбиХондурасФранц (Францын Гвиана)Их Британи (Фолкландын арлууд)Argentina on the globe (South America centered).svg
About this image
Ar-map.png

Албан ёсны хэл нь -испани. Нийслэл Буэнос-Айрес хот.

Аргентин улс нь Латин Америкийн орнууд дотроо Хүний Хөгжлийн Индекст нэгд, худалдан авах чадварын паритетаар тооцсон нэг хүнд оногдох Үндэсний нийт бүтээгдэхүүний хэмжээгээр хоёрт орно. Нийт ҮНБ нь дэлхийд 23-т (номинал ҮНБ-р 31-т) жагсдаг. Дэлхийн Банк нь Аргентин улсыг дээд-дунд орлоготой орон буюу хоёрдогч хөгжиж буй зах зээл хэмээн тодорхойлдог байна.

Газар зүй, уур амьсгалЗасварлах

Аргентин улсын нутаг дэвсгэр нь 2,766,890 хавтгай дөрвөлжин км талбай эзлэх бөгөөд дэлхийд 8-д орно. Өмнөөс хойд цэг хүртэл 3900 км, баруунаас зүүн хүртэлх өргөн нь 1400 км байдаг. Далайтай хиллэх эргийн урт 4665 км юм. Хамгийн өндөр цэг нь Мендоса мужид орших Аконкагуа уул 6962 м бөгөөд энэ нь мөн Дэлхийн бөмбөрцгийн өмнөд ба баруун тал хагасын хамгийн өндөр цэгт тооцогдоно. Хамгийн нам дор цэг нь далайн төвшнөөс доош -105 м юм. Томоохон гол мөрөн нь Парана (3998 км), Пилкомаёо, Парагвай (2549 км), Бермежо, Колорадо, Саладо (1500 км), Уругвай (1500 км) гэх мэт болно. Мөн хэд хэдэн том нуур бий. Эдгээр нь Аргентино (1466 км²), Виэдма, Нахуэл Хуапи зэрэг.

Газрын бүсээсээ шалтгаалан халуун орны, чийглэг, хуурай, сэрүүн гэсэн ерөнхий 4 бүсэд хуваагдана. Нутгийн умард хэсэг нь зундаа нилээд бүгчим халуун, өвөл нь тогтуун хуурай бол төвийн нутгаар аадар бороо шаагисан халуун зун, сэрүүн өвөл болно. Өмнөд хэсгээр зун нь дулаахан ч, уулархаг хэсгээр их хэмжээний цастай хүйтэн өвөл болдог байна. Аргентин улсад 1920 оны 1 сард хамгийн халуун 49.1℃ бүртгэгдэж байсан ба 1972 онд хамгийн хүйтэн -39℃ болж байжээ.

Хүн ам зүйЗасварлах

Аргентины хүн ам 2010 оны байдлаар 40 412 000 байсан бөгөөд үүний 85% нь европ гаралтай, 15% нь Индиан буюу Америк тивийн уугуул оршин суугчдаас гаралтай аж. Европ гаралтай аргентин хүний эзлэх хувь 89.7%-97% гэгдэн зарим бичиг баримтад зөрүүтэй байдаг байна. Мөн ойрын жилүүдийн судалгаагаар, үнэндээ Аргентины хүн ардын 56% нь уугуул оршин суугчдын цустай болох нь тогтоогдоод байгаа. Өөрөөр хэлбэл өөрсдийгээ цагаан арьстан гэж бодож байсан аргентинчуудын талаас илүүд нь Индиан гаралын цус гүйж байна гэсэн үг юм. Европ гаралтай аргентин хүмүүсийн дотор итали болон испани гаралтай иргэд давамгайлдаг байна.

Аргентин нь олон улс орон, ард түмний уламжлалыг өөртөө шингээсэн бөгөөд энэ нь Аргентинчуудын соёл, амьдрал, зан заншилд ул мөр үлдээжээ. Төрийн бодлого нь цагаачдыг хурдан уусгахад нөлөөлсөн байна. АНУ, Канадаас ялгаатай нь Аргентинд үндэстэн ястны нягтаршилтай газар нутаг байдаггүй бөгөөд тооллогод "гарал үүслийн улс" гэсэн асуулт байдаггүй. Тус улсад мөрдөгдөж буй хуулийн дагуу тус улсын нутаг дэвсгэрт төрсөн хүн бүрийг Аргентин хүн гэж үздэг байна.

Томоохон хотууд (2020 kys dga;lggj)Засварлах

  1. Буэнос-Айрес (хүн ам 10.400.000)
  2. Кордова (хүн ам 1.345.090)
  3. Росарио (хүн ам 1.251.597)
  4. Мендоса (хүн ам 885.434)
  5. Сан-Мигель-де-Тукуман ( хүн ам 789.525)
  6. Ла Плата (хүн ам 732.505)
  7. Мар-дель-Плата (хүн ам 604.524)
  8. Санта-Фе (хүн ам 493.574)
  9. Сальта (хүн ам 464.642)
  10. Сан-Хуан (хүн ам 453.229)
  11. Сантьяго-дэль-Эстеро (хүн ам 327.945)


Зургийн цомогЗасварлах

Цахим холбоосЗасварлах

Эх сурвалжЗасварлах

  1. 1.0 1.1 CIA World Factbook, abgerufen am 11. Februar 2015
  2. бүхэлтгэв, нарийвчилсан утга нь 15,78
  3. https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/geos/ar.html[]
  4. [1] des Internationalen Währungsfonds.
  5. [2] United Nations Development Programme (UNDP),