Солбицол: 16°42′43″S 64°39′58″W / 16.712°S 64.666°W / -16.712; -64.666 Боливи (исп. Bolivia), албан ёсоор Боливийн Олон Үндэстний Улс,[5][6] (исп. Estado Plurinacional de Bolivia) нь Өмнөд Америкийн төв хэсэгт орших, далайд гарцгүй улс юм. Хойд болон зүүн талаараа Бразил, өмнө талаараа Парагвай, Аргентин, баруун талаараа Чили, Перутай хиллэнэ.

Боливийн Олон Үндэстний Улс
Estado Plurinacional de Bolivia (испани хэл)
Bulivya Mamallaqta (кечуа хэл)
Wuliwya Suyu (аймара хэл)
Tetã Volívia (гуарани хэл)
Flag of
Төрийн далбаа
Төрийн сүлд of
Төрийн сүлд
Уриа: ¡La unión es la fuerza!
"Эвлэвэл хүчтэй"
Төрийн дуулал: Bolivianos, el hado propicio
Bolivia (orthographic projection).svg
НийслэлСукре
Албан ёсны хэлИспани
кечуа
Аймара
болон өөр 34 орон нутгийн хэл [1][2]
Төр засагЕрөнхийлөгчийн засаглалтай нэгдсэн, бүгд найрамдах Улс
Хуан Эво Моралес Айма
Альваро Гарсиа
Байгуулагдсан
• Испаниас тусгаар тогтносноо зарласан
1825 оны 8 сарын 6
• Хүлээн зөвшөөрөгдсөн
1847 оны 7 сарын 21
Газар нутаг
• Нийт
1,098,581 км2 (28)
• Усны эзлэх талбай (%)
1.29
Хүн ам
• Тооцоо
10,907,778[3] (84)
• 2001 тооллого
8,280,184
• Нягтаршил
8.9/км2 (210)
ХХИ 0.729[4]
Error: Invalid HDI value · 113
Мөнгөний нэгжБоливиано (BOB)
Цагийн бүсUTC-4
Утасны томьёо591
Домэйн нэр.bo

Европын колоничлолоос өмнө Боливийн Андын бүс нутаг нь Колумбаас өмнөх Америкийн хамгийн том улс болох Инкийн эзэнт улсын бүрэлдэхүүнд багтаж байв. 16-р зуунд Испанийн эзэнт улс тус нутгийг эзэлжээ. Испанийн колоничлолын ихэнх үед энэхүү нутаг дэвсгэрийг Дээд Перу буюу Чаркас гэж нэрлэн, Испанийн Өмнөд Америк дахь колониудын ихэнхийг багтаасан Перугийн дэд вант улсаас захирдаг байв. 1809 онд тусгаар тогтнолоо зарлан, 16 жилийн иргэний дайны эцэст 1825 оны 8 сарын 6-нд Симон Боливарын нэрээр нэрлэсэн бүгд найрамдах улсаа төвхнүүлж чаджээ. Боливи улс нь байгуулагдсан цагаасаа хойш улс төрийн тогтворгүй байдал, дарангуйлал, эдийн засгийн хүнд хэцүү байдал дунд байсаар ирсэн.

Өдгөө Боливи улс нь 8 департмент буюу мужаас тогтох ардчилсан улс болно. Баруун хэсгээр нь Андын нурууны өндөр сүрлэг уулс дүнхийж, зүүн хэсгээр нь Амазон мөрний ай савд багтах нам дор газартай. Хөгжиж буй тус орон хүний хөгжлийн индексийн зэрэглэлээр дундаж түвшинд багтах бөгөөд ядуурал 60% орчим хувьтай. Эдийн засгийн гол салбарууд нь хөдөө аж ахуй, ой, загасны аж ахуй, уул уурхай, мөн сүлжмэл, оёмол эдлэл, металлург, газрын тосны үйлдвэрлэл болно. Боливи улс нь байгалийн баялаг ихтэй, ялангуяа цагаан тугалга элбэг байдаг.

Боливи улсын 10 сая орчим хүн ам нь Америндиан, Местицо, Европ, Ази, Африк гээд олон янзын угсаа гаралтай үндэстнүүдийн холимог болно. Голчлон испани хэлээр хэлэлцэх тус ард түмний дунд испани, аймара, кечуа гэсэн үндсэн 3 хэлнээс гадна уугуул иргэдийн 34 хэлийг албан ёсны хэл гэж үздэг. Ийнхүү олон хэл соёлын өлгий болсон Боливи улсын хоол хүнс, урлаг, утга зохиол, дуу хөгжим нь асар баялаг билээ.

ЭшлэлЗасварлах

  1. Боливийн Үндсэн Хууль, 5-I зүйл: Son idiomas oficiales del Estado el castellano y todos los idiomas de las naciones y pueblos indígena originario campesinos, que son el aymara, araona, baure, bésiro, canichana, cavineño, cayubaba, chácobo, chimán, ese ejja, guaraní, guarasu'we, guarayu, itonama, leco, machajuyai-kallawaya, machineri, maropa, mojeño-trinitario, mojeño-ignaciano, moré, mosetén, movima, pacawara, puquina, quechua, siriona, tacana, tapieté, toromona, uru-chipaya, weenhayek, yawanawa, Загвар:Dn, yuracaré y zamuco.
  2. [1]
  3. Bolivia. World Gazetteer. the original on 2013-01-19-с архивлагдсан. 2010-01-07-д хандсан.
  4. Human Development Report 2009: Bolivia. The United Nations. 2009-10-18-д хандсан.
  5. http://www.who.int/countries/bol/en/
  6. http://data.un.org/CountryProfile.aspx?crName=Bolivia%20(Plurinational%20State%20of)