Мадагаскар
- «Мадагаскар» үгээр энд холбогдлоо. Өөр зүйлийн хуудсыг «Мадагаскар»-с олж болно.
Бүгд Найрамдах Мадагаскар Улс (малаг. Repoblikan'i Madagasikara, франц. République de Madagascar) нь Энэтхэгийн далай дахь дэлхийн дөрөвдүгээр том арал Мадагаскарыг эзлэн орших Африкийн улс юм. Газар нутгийн хэмжээ — 587 мянган км², 2011 оны байдлаар хүн амын тоо - 21.9 сая, нийслэл хот - Антананариву. Малагас, Франц хоёр албан ёсны хэлтэй, дийлэнх нь Христийн шашинтан. Жуулчлал, хөдөө аж ахуй Мадагаскарын эдийн засгийн гол салбар гэгдэнэ.
Бүгд Найрамдах Мадагаскар Улс Repoblikan'i Madagasikara République de Madagascar | |
---|---|
Уриа: малаг. Fitiavana, Tanindrazana, Fandrosoana "Хайр, эцэг орон, хөгжил" | |
Төрийн дуулал: Ry Tanindrazanay malala ô! "Язгуурын хайрт орон минь" | |
Нийслэл | Антананариву |
Албан ёсны хэл | Малагас, Франц |
Төр засаг | Түр зуурын засгийн газар |
• Ерөнхийлөгч | Андри Радзуэлина |
• Ерөнхий сайд | Омер Беризики[1] |
Тусгаар тогтнол | |
• Францаас | 1960 оны 6 сарын 26 |
Газар нутаг | |
• Нийт | 587,041 км2 (47) |
• Усны эзлэх талбай (%) | 0.009% |
Хүн ам | |
• 2011 тооцоо | 21,926,221 (53) |
• Тооллого | 12,238,914 |
• Нягтаршил | 35.2/км2 |
ДНБ (ХАЧТ) | 2011 тооцоо |
• Нийт | $20.610 тэрбум |
• Нэг хүнд ноогдох | $943 |
ДНБ (нэрлэсэн) | 2010[2] тооцоо |
• Нийт | $8.59 тэрбум |
• Нэг хүнд ноогдох | $320 |
ОТББИ (2001) | 47.5 өндөр |
ХХИ (2010) | ▲ 0.435 Error: Invalid HDI value · 135 |
Мөнгөний нэгж | Ариари (MGA) |
Цагийн бүс | +3 |
Жолооны тал | баруун |
Утасны томьёо | +261 |
Домэйн нэр | .mg |
Газар зүйЗасварлах
Арлын урт - 1600 км, өргөн - 600 км гаран, талбай - 587 040 км². Арлын хамгийн өндөр цэг нь хойд хагаст байх Царатанана уулын хөвчийн Марумукутру (2876 м) унтарсан галт уул мөн. Арлын голоор Анжафи нэрт тэгш уулархаг газар тогтдог. Үүнд, алт, зэс, төмрөөр баян 5 угсраа уулс байрладаг. Хэдийгээр Африк тивтэй ойр боловч Мадагаскар арал ургамал, амьтадаараа хосгүй болоод сонирхолтой. Энд дэлхийн ургамал, амьтны зүйлсээс 5% нь олддог бөгөөд эдгээрийн 80% нь зөвхөн Мадагаскарт л байдаг. Учир иймээс, Мадагаскарыг «бяцхан тив» гэж үзэх нь бий.
Эх үүсвэрЗасварлах
- ↑ Razafison, Rivonala. "Madagascar: Rajoelina appoints a 'consensus' prime minister", National Media Group, Kenya, October 29, 2011. October 29, 2011-нд авсан. Archived from the original on January 22, 2012.
- ↑ The World Bank Group (December 2010). Madagascar: Data Profile. World Development Indicators Database. The World Bank. the original on August 24, 2011-с архивлагдсан. August 24, 2011-д хандсан.