Бүгд Найрамдах Камерун Улс (франц. République du Cameroun, англ. Republic of Cameroon) Африк тивд оршдог 2020 оны хүн амын тооллогоор 27,7 сая хүн амтай Бүгд Найрамдах улс юм. Камеруны нийслэл хот нь:- Яунде. Албан ёсны франц (80 %) , англи (18 %) хэлтэй.

Бүгд Найрамдах Камерун Улс
République du Cameroun (францаар)
Republic of Cameroon (англиар)
Flag of
Камеруны төрийн далбаа
Камеруны төрийн сүлд of
Камеруны төрийн сүлд
Уриа: Paix, Travail, Patrie / Peace, Work, Fatherland
(фр. буюу англ., „Энхтайван, Хөдөлмөр, Эх орон“)
Төрийн дуулал: Камеруны төрийн дуулал
Cameroon on the globe (Africa centered).svg
НийслэлЯунде
Албан ёсны хэлФранц ба англи хэл
Төр засагБүгд Найрамдах Улс
Ерөнхийлөгчийн засаглал
• Төрийн тэргүүн
Ерөнхийлөгч Поль Бийя
• Засгийн тэргүүн
Ерөнхий сайд Жозеф Дион Нгуте
Байгуулагдсан
• Үйл
1960 оны 1 сарын 1 (Францаас)
1961 оны 10 сарын 1
(Их Британиас)
Хүн ам
• Тооцоо
24.994.885 (Мэдээ: 2017 оны 7 сар; багцаалсан)[1]
• Өсөлт (≈ 2016 он)
+2,58 %[2]
• Нягтаршил
52,6/км2
ДНБ (ХАЧТ)тооцоо
• Нийт
  • Нийт (нэрлэсэн)
  • Нийт (ХАЧХ)
  • ДНБ/Хүн ам (нэрл.)
  • ДНБ/Хүн ам (ХАЧХ)
ДНБ (нэрлэсэн)тооцоо
• Нийт
2017 он[4]
  • 34,00 тэрбум $ (97.)
  • 88,86 тэрбум $ (88.)
  • 1.401 $ (156.)
  • 3.660 $ (151.)* Нийт (нэрлэсэн)
  • Нийт (ХАЧХ)
  • ДНБ/Хүн ам (нэрл.)
  • ДНБ/Хүн ам (ХАЧХ)
ХХИ0,518 (153.) (2016)[5]
Error: Invalid HDI value
Мөнгөний нэгжФранк КФА BCEC (XAF)
Цагийн бүсUTC+1
Утасны томьёо+237
ISO 3166 кодCM, CMR, 120
Домэйн нэр.cm

Нэгдсэн Үндэстний Байгууллага (1960), Африкийн Холбоо (1963), Олон Улсын Валютын Сан (1963), Дэлхийн Худалдааны Байгууллагын (1995) гишүүн.

Улсын нэрийн тухайЗасварлах

Энэ бүс нутагт анх хөл тавьсан португалийн далайчин өнөөгийн Вури мөрөнд их хэмжээний хавчийг олсон учраас Río dos Camarões (Camarones гэдэг нь испаниар „хавч“ гэсэн утгатай) хэмээх нэрийг тус мөрөнд өгчээ. Үүний дараа германы колони байх үед нь германчууд Дуала хотыг энэ нэрээр нэрлэх болсон ба сүүлд нь улсыг нь бүтнээр нь нэрлэх болжээ.

Газар зүйЗасварлах

Тус улсын нутаг дэвсгэр нь экватораас холгүй оршдог. Хамгийн өмнөд цэг нь экватораас 200 км хүрэхгүй зайд байдаг. Далайн эргийн урт нь 320 км. Баруун хойд талаараа Нигери, хойд болон зүүн хойд талаараа Чад, зүүн талаараа Төв Африкийн Бүгд Найрамдах Улс, өмнөд талаараа Габон, Бүгд Найрамдах Конго Улс, Экваторын Гвиней улстай хиллэдэг. Тус улсын хамгийн өндөр цэг нь Фако уул юм - 4040 м.

ТүүхЗасварлах

Камеруны хамгийн эртний хүн ам нь жижиг биетэй хар арьстнууд болох пигмейчууд байжээ. Дараа нь Бенуэ-Конго овог аймгууд болон банту үндэстнүүд өмнөд хэсэгт колоничлолд орсон ажээ. 15-р зуунд Чадын гэр бүлд хамаарах Маса овог аймгууд гарч ирэв. 1472 онд Европчууд анхны ирсэн байна. 17-р зууны эхээр одоогийн Камеруны хойд хэсэгт Мандара хэмээх эртний феодалын улс үүссэн. 1715 онд Мандарагийн захирагч лалын шашны номлогчдыг эх орондоо нэвтрүүлэхийг зөвшөөрснөөр Мандара Султант улс болсон түүхтэй.

1884-1916 онд Германы колони байсан. 1916 оны Дэлхийн нэгдүгээр дайны үеэр Англи-Францын цэргүүдэд эзлэгдсэн байв. 1922 оны 7-р сард Үндэстнүүдийн лиг тэдэнд удирдлагын мандат олгосон бөгөөд Камеруныг Их Британи, Франц хоёр хувааж авсан байна.

Нутгийн иргэд колоничлогчдын эсрэг 1922, 1928-29, 1931 онд бослого гаргаж байжээ. Дэлхийн 2-р дайны дараа үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн эрчимжиж 1960 оны 1-р сарын 1-нд Камерун тусгаар тогтнолоо олж, Камеруны Холбооны (CU) намын удирдагч Ахмаду Ахиджо анхны ерөнхийлөгч болж байжээ.

Төрийн тогтолцооЗасварлах

Камерун бол Бүгд найрамдах улс юм. Тус улсын үндсэн хууль 1972 оноос хойш мөрдөгдөж байна.

Камерун мөн Их Британи тэргүүтэй "Хамтын нөхөрлөл"-ийн нэг бүрэлдэхүүн хэсэг нь юм. Төрийн тэргүүн нь ерөнхийлөгч бөгөөд тэрээр мөн зэвсэгт хүчний ерөнхий командлагч юм. Ерөнхийлөгчийг бүх нийтийн санал хураалтаар 7 жилийн хугацаатай (хоёроос илүүгүй удаа) сонгодог. Одоогийн Ерөнхийлөгч Пол Бия 1982 оны арваннэгдүгээр сарын 6-наас хойш Камеруны Ерөнхийлөгчөөр тасралтгүй ажиллаж байна.

Гүйцэтгэх эрх мэдлийг Ерөнхийлөгч болон Ерөнхий сайд тэргүүтэй Засгийн газар хэрэгжүүлдэг байна. Хууль тогтоох эрх мэдлийг нэг танхимтай парламент - Үндэсний ассамблей - 180 депутат гүйцэтгэдэг. 1996 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу 100 депутатаас бүрдсэн дээд танхим - Сенатыг байгуулсан.

ШашинЗасварлах

Хүн амын 40 орчим хувь нь Христэд итгэгчид (католик), 22 хувь нь мусульманчууд, үлдсэн хэсэг нь Африкийн олон төрлийн уламжлалт итгэл үнэмшлийг баримталдаг хүмүүс байдаг ажээ.

ЗурагЗасварлах

Цахим холбоосЗасварлах

Wiktionary: Камерун – Энэ үгийг тайлбар толиос харна уу
  Commons: Камерун – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

ЭшлэлЗасварлах

  1. The World Factbook
  2. CIA Factbook Cameroon, abgerufen am 31. Juli 2017.
  3. CIA Factbook Cameroon, abgerufen am 31. Juli 2017.
  4. [1] (PDF) Олон Улсын Валютын Сан
  5. hdr.undp.org United Nations Development Programme (UNDP),