Саудын Араб
Саудын Араб, албан ёсоор Саудын Арабын Хант Улс нь Арабын хойгийн ихэнхийг эзлэн орших Баруун Азийн орон юм. Баруун хойд талаараа Йордан, хойд ба зүүн хойд талаараа Ирак, зүүн талаараа Кувейт, Катар, Бахрейн, Арабын Нэгдсэн Эмират Улс, зүүн өмнөд талаараа Оман, өмнөд талаараа Йемен орнуудтай хиллэдэг. Зүүн хойд талд нь Персийн булан, баруун талд нь Улаан тэнгис оршдог. Саудын Арабын хүн ам нь ойролцоогоор 27.6 сая бөгөөд газар нутаг нь 2,150,000 квадрат километр орчим.
Саудын Арабын Хант Улс المملكة العربية السعودية ал-Мамлака ал-‘Арабияяа ас-Са‘удияяа | |
---|---|
Уриа: "Аллахаас өөр бурхан үгүй: Мухаммад бол түүний элч" (لا إله إلا الله , محمد رسول الله) | |
Төрийн дуулал: "Хан урт наслах болтугай" (عاش الملك Ааш Ал Малийк) | |
Нийслэл | Эр-Рияд |
Албан ёсны хэл | Араб |
Угсаатны бүлгүүд | 69% улсын иргэд 31% гадаадын иргэд |
Төр засаг | Хэмжээгүй эрхт хаант засаг |
• Ван | Абдулла бин Абдул Азиз |
• Хунтайж | Найф бин Абдул Азиз |
Хууль тогтоох байгууллага | Огт үгүй (Ханы тунхгийг ёсчлоно) |
Үндэслэгдсэн нь | |
• Хант улс байгуулагдсан | 1932 оны 8 сарын 14 |
Газар нутаг | |
• Нийт | 2,149,690 км2 (13) |
• Усны эзлэх талбай (%) | 0.7 |
Хүн ам | |
• 2010 тооцоо | 27,136,977[1] (46) |
• Нягтаршил | 12/км2 |
ДНБ (ХАЧТ) | 2010 тооцоо |
• Нийт | $676.223 тэрбум[2] (22) |
• Нэг хүнд ноогдох | $25,345[2] |
ДНБ (нэрлэсэн) | 2010 тооцоо |
• Нийт | $578.566 тэрбум[2] (23) |
• Нэг хүнд ноогдох | $21,685[2] |
ХХИ (2011) | ▲ 0.770[3] Error: Invalid HDI value · 56 |
Мөнгөний нэгж | Сауди рияль (SAR) |
Цагийн бүс | +3 |
Жолооны тал | баруун |
Утасны томьёо | 966 |
Домэйн нэр | .sa |
Саудын Арабт Мекка, Медина гэсэн Исламын шашны хамгийн ариун газрууд оршдог тул заримдаа "Хоёр ариун сүмийн нутаг" хэмээгддэг. Харин Монгол хэл, Англи хэлээр голдуу Саудын Араб гэгддэг. Энэ хаант улсыг анх Абдул-Азиз бин Сауд байгуулжээ. Түүний зүтгэл нь 1902 онд Ал-Саудын удмын нутаг болох Риядыг эзэлснээр эхлэсэн бөгөөд 1932 онд Саудын Арабын Хаант Улс тунхаглагдаж, хүлээн зөвшөөрөгдснөөр дууссан ажээ.
Саудын Араб нь газрын тосны экспортоор дэлхийд тэргүүлдэг бөгөөд энэ нь эдийн засгийг нь хангадаг. Нийт экспортын 90 гаруй хувийг газрын тос эзлэдэг бөгөөд засгийн газрын орлогын бараг 75 хувийг эзлэдэг. Үүний үр дүнд улс нь хүн ардыгаа хангадаг бөгөөд газрын тосны үнэ буурсан үед бага зэрэг хэцүү болдог. Саудын Араб дахь хүний эрхийн байдалд Амнести Интернашональ (Amnesty International), Хүний эрхийн хяналт (Human Rights Watch) зэрэг байгууллагууд удаа дараа санаа тавьсан байдалтай хандаж байсан боловч эдгээрийг засгийн газар няцааж байна.
ЭшлэлЗасварлах
- ↑ Central Department Of Statistics & information as updated 2010
- ↑ 2.0 2.1 2.2 2.3 "Saudi Arabia". International Monetary Fund. Retrieved 11 June 2011.
- ↑ "HDRO (Human Development Report Office United Nations Development Programme" (PDF). United Nations. 2011. Retrieved 2 November 2011.
Гадаад холбоосЗасварлах
- Commons: Саудын Араб – Викимедиа дуу дүрсний сан