Төв аймаг

Монгол Улсын аймаг
(Төв (аймаг)-с чиглүүлэгдэв)

Төв аймаг нь Монгол Улсын төв хэсэгт төвлөрөн байршиж, улсын нийслэлийг нутаг дэвсгэртээ багтаан оршдог. Засаг захиргааны төв нь Зуунмод хот юм.

Төв аймаг
ᠲᠥᠪᠠᠢᠢᠮᠠᠭ
Төв аймаг далбаа
Төв аймаг албан ёсны тамга
Солбицол: 47°30′N 106°15′E / 47.500°N 106.250°E / 47.500; 106.250Солбицол: 47°30′N 106°15′E / 47.500°N 106.250°E / 47.500; 106.250
Улс Монгол
Байгуулагдсан1931 он (1931)
НийслэлЗуунмод
Газар нутаг
  Нийт74,042.37 км2 (28,587.92 бээр2)
Хүн ам
 (2022)
  Нийт 93,181
 [1]
ДНБ
  НийтMNT 1,180 Тэрбум
US$ 0.34 Тэрбум (2023)
  Нэг хүнд ноогдохMNT 12,865,737
US$ 3,712.22 (2023)
Цагийн бүсUTC+8
Бүсийн дугаар+976 (0)127
ISO 3166 кодMN-047
Улсын дугаарТӨ_
Вэб сайтtov.gov.mn

Газар зүй

засварлах

Төв аймаг Монгол улсын дорнод төв хэсэгт 74,042.37 км² газар эзлэн оршдог. Дундаа Улаанбаатар нийслэлийг хүрээлж, бусад талаараа Хэнтий, Говьсүмбэр, Дундговь, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ зургаан аймагтай хиллэнэ.

Газрын тогтоц

засварлах

Далайн түвшнээс дээш дунджаар 1200-1500 м өргөгдсөн. Хэнтийн нуруу, Заамарын нуруу, Зоргол хайрхан, Хустайн нуруу зэрэг уулархаг гадаргуутай. Асралт хайрхан (2800 м), Богд хан, Батхаан зэрэг уулс бий.

Нутаг дэвсгэрийн 16.4 хувийг ой мод, 36.5 хувийг хээрийн бүс эзэлдэг.

Газар зүйн байршлаар Хангай, Хэнтийн уулархаг, Дорно Монголын талархаг мужид багтана.

Нутгийн хойд хэсгийн уулын өргөн хөндийнүүд нь газар тариаланд тохиромжтой хүрэн бор хөрстэй, өмнөд хэсэг нь гүвээ толгод бүхий тал хээр газар юм.

Ус мөрөн

засварлах

Хэрлэн, Туул зэрэг том жижиг 30 гаруй голтой. Жанчивлан, Цайдам, Цахир зэрэг бүрд нууруудтай.

Амьтан ургамал

засварлах
 
Сэлбэ голын эхэн. Майхан толгой

Аймгийн нутгийн өмнө ба баруун хэсгээр хээр талын хүрэн, цайвар хүрэн хөрстэй, зүүн хойд хэсгээр нь ам хөндийн бараан хөрс, уулын ой, нугын саарал хөрс тархжээ.

Хангай, Хэнтийн салбар уулсад хуш, шинэс, улиас, бургас, нарс, яшил, яргай зэрэг янз бүрийн модтой, өрөл, мойл, үхрийн нүд, нохойн хошуу зэрэг жимс, сонгино, хөмөл, таана, мангир, халиар, гичгэнэ, мөөг зэрэг хүнсний ургамал, чихэр өвс, чацаргана мэтийн ховор болон дэгд, бадаана, таван салаа, тарваган шийр, алтан гагнуур зэрэг эмийн ургамал ургана.

Төв аймагт буга согоо, хандгай, аргаль угалз, хойлог, хун зэрэг 16 зүйлийн дархан цаазат амьтдаас гадна хэрэм, тарвага, үнэг, хярс, гахай, баавгай, шилүүс зэрэг агнуурын ач холбогдолтой 30 гаруй төрлийн араатан, жигүүртэн бий.

Хүн ам зүй

засварлах
 
Хүн амын тоо, сумаар. 2010 он.

Төв аймаг 2010 онд 83,838 мянган оршин суугчтай байсан бол 2014 онд 90,049 хүнтэй болсон.

Аймгийн хүн амын тоо. 1941-2014 он[3]
1941 1950 1961 1970 1980 1990 1992 он 2000 2010 2014
66,248 49,106 53,619 64,972 79,680 103,943 112,855 99,268 83,838 90,049

Аймгийн төв Зуунмод хот буюу Зуунмод сум 13339 хүнтэй, Батсүмбэр (6913), Заамар (6568) сум харьцангуй олон хүнтэй бол Аргалант (1371), Баянцагаан (1401) харьцангуй цөөн оршин суугчтай байна.

Хүн амын 16 хувь хот газар (Зуунмод), 84 хувь хөдөө амьдардаг. Бичиг үсэг мэддэг — 97.5 хувь.[4]

Ард түмэн

засварлах

Төв аймгийн хүн ардын 99.8 хувь Монгол улсын иргэн, 98.2 хувь монгол үндэстэн, 94.2 хувь халх ястан байна.

Монгол хэлээр хэлэлцэнэ. Дийлэнх олонх нь Бурхан буддын шашин, тодруулвал шарын шашин шүтдэг.

Төв аймгийн ард түмэн (1989, 2000 оны тооллого)[5]
Яс үндэс Хүн ам
1989 тоол.
Эзлэх хувь
1989 тоол.
Хүн ам
2000 тоол.
Эзлэх хувь
2000 тоол.
Халх ястан 94,773 94.6% 93,604 94.2%
Казах үндэстэн 2,167 2.2% 1,065 1.1%
Буриад ястан 590 0.6% 856 0.9%
Дөрвөд ястан 727 0.7% 770 0.8%
Баяд ястан 317 0.3% 745 0.8%
Урианхай ястан 420 0.4% 524 0.5%
Тува ястан 269 0.23% 500 0.5%
Захчин ястан 160 0.2% 202 0.2%
Өөлд ястан 61 0.1% 171 0.2%
Бусад ястан 420 0.4% 614 0.6%
Гадаадын иргэн 179 0.2% 217 0.2%
Нийт хүн ам 100,088 100% 99,266 100%

Нутгийн хуваарь

засварлах
 
Газрын зураг
 
Нутгийн хуваарь

Төв аймаг дараах 27 сум, 97 багт хуваагдана.

Сумын нэр
(хотыг тодоор)
Багийн
тоо
Хүн амын тооцоо Талбай
(км²)[6]
2000[7] 2005[8] 2011[9] 2022
1 Алтанбулаг 4 3,452 3,144 2,996 3,264 5.9 мян.
2 Аргалант 2 1,929 1,881 1,577 1,612 1.6 мян.
3 Архуст 2 829 1,563 1,236 1,313 5.9 мян.
4 Батсүмбэр 4 6,534 6,310 6,789 7,084 2.5 мян.
5 Баян 3 2,309 2,064 2,002 1,975 2905
6 Баяндэлгэр 2 1,801 1,173 1,321 1,596 2.2 мян.
7 Баянжаргалан 3 1,786 1,573 1,531 1,626 2376
8 Баян-Өнжүүл 3 2,771 2,539 2,088 2,159 4.0 мян.
9 Баянхангай 2 1,634 1,524 1,406 1,402 1.0 мян.
10 Баянцагаан 5 2,787 2,349 1,801 1,868 6.2 мян.
11 Баянцогт 3 2,323 1,928 1,820 1,683 1.5 мян.
12 Баянчандмань 3 3,243 3,286 3,783 4,172 0.6 мян.
13 Борнуур 4 4,288 4,480 4,854 4,911
14 Бүрэн 5 3,685 3,266 3,012 2,938 3.75 мян.
15 Дэлгэрхаан 3 2,438 1,993 1,663 1,818 2.2 мян.
16 Жаргалант 4 5,921 5,740 6,296 6,728 2.1 мян.
17 Заамар 4 6,053 5,923 5,280 5,802 2.9 мян.
18 Зуунмод 6 14,771 14,692 15,277 17,215
19 Лүн 3 3,765 2,572 2,609 2,493 2.6 мян.
20 Мөнгөнморьт 3 2,174 1,909 2,065 2,225
21 Өндөрширээт 4 2,553 1,893 1,833 2,040 2.8 мян.
22 Сүмбэр 2 1,980 1,581 1,740 1,698 0.36 мян.
23 Сэргэлэн 5 2,233 1,816 2,016 2,003 3.7 мян.
24 Угтаалцайдам 3 3,389 2,400 2,527 2,599 1.5 мян.
25 Цээл 5 3530 2444 2508 2,632 1.6 мян.
26 Эрдэнэ 5 3345 3442 3736 3,890 8.0 мян.
27 Эрдэнэсант 5 5605 5006 4511 4,435 3.1 мян.
Аймгийн дүн 97 98,362 88,491 88,277 93,181 74,042

Төв аймгийн нутаг дэвсгэр нь Манжийн эрхшээлийн үе, Богд Хаант Монгол Улсын үед халхын Түшээт хан аймгийн нутаг байв.

Монгол улс тусгаар тогтносны дараа 1923 оны 10 сард «Богд хан уулын аймаг» хэмээгдсэн ба Төв аймгийн Лүн сумын нутаг Өвөр долоод гэдэг газар засаг захиргааны төвөө барин суусан ба энэ үеийг Төв аймаг үүсэн байгуулагдсан он болгон тэмдэглэдэг.

1923 онд Богд хан уулын аймаг 21 хошуу 82 сум, 1227 арваныг багтаав байв.

1931 онд аймгийн нэрийг «Төв» хэмээв. Төв аймгаас үе үе сумыг хөрш аймгуудад таслан өгч байсан бөгөөд 1933 онд 36 сум, 312 багтай байсан бол дараа 1944 болоход 22 сумтай үлджээ.

1931-ээс 1942 оныг хүртэл засаг захиргааны төв нь Улаанбаатарт байсан ба 1942 онд Богд хан уулын өвөр Зуун модны ам, Манзушир хутагтын сүмийн хажуу дахь сэрүүн дэнжэд шилжүүлэн гэр барьжээ. 1966 оноос Зуунмод хотын зэрэг авчээ.[10]

1992 оноос хойш Төв аймаг 27 сумтай байна. Үүнд энгийнээр Зуунмод хот буюу засаг захиргааны нэрээр Зуунмод сум багтаж байгаа.

Засаг дарга нар

засварлах

1. Дархан чин ван Пунцагдорж (1923-1924)                                               

2. Нагнаадоржийн Санжаажамц (1924-1932)                                             

3. Годонгийн Шагдар (1932-1934)   

4. Жадамбын Цэрэннадмид (1935-1938)                                                     

5. Дольсүрэнгийн Өлзийт (1938-1940)                                                         

6. Сономпилын Бямбаа (1940-1942)                         

7. Пунцагийн Лувсангомбо (1942-1944)                                                    

8. Цэвээний Гомбосүрэн (1944-1945)                                                        

9. Чимэдбалжирын Адъяа (1945-1946)                                                      

10. Цагааны Ёндонжамц (1946-1947)                                                 

11. Сэдэдийн Түвдэн (1947-1951)                                                                

12. Зандраагийн Жамъяандампил (1951-1952)                                         

13. Жүгдэрийн Чойдог (1952-1954)

14. Янживын Бадамжав (1954-1959)

15. Цэнджавын Жамсран (1959-1974)

16. Човдоронгийн Дашдэмбэрэл (1974-1985)

17. Жамбын Гомбожав (1985-1991)

18. Сандагийн Гончиг (1991-1996)

19. Пүрэвдоржийн Цэрэн /үүрэг./ (1996-1997)

20. Цэгмэдийн Батболд (1997-2000)

21. Мондооны Мэндбилэг (2000-2004)

22. Цэдэвдоржийн Энхбат (2004-2012)

23. Доржийн Баярбат (2012-2016)

24. Жигжидийн Батжаргал (2016-2020)

25. Дэмбэрэлийн Мөнхбаатар (2020- )

Дэд бүтэц

засварлах
 
Зуны байгаль

Аймгийн нутаг дэвсгэрт Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот байрладаг, харилцаа холбоо, авто, төмөр зам зэрэг үйлдвэрлэлийн дэд бүтэц харьцангуй сайтай. Сүүлийн жилүүдэд Япон, Өмнөд Солонгос, Хятад, Герман зэрэг улсын муж, хотуудтай тогтоосон харилцаа улам хөгжиж байна.

Аж үйлдвэр

засварлах

Чулуун нүүрс, төмрийн хүдэр, хар тугалга, гянтболд, усан ба утаат болор, жонш, оюу, номин, гятгануур мана, цагаан тугалга зэрэг ашигт малтмалтай.

Алдар гавьяатан

засварлах

Төв аймгаас Монгол улсын төр нийгэм, урлаг соёл, спорт, эрдэм ухаан, ажил хөдөлмөрийн салбар салбарын алдар цуутан төрөн гарчээ.

Үүнд Монгол улсын баатар - 2, хөдөлмөрийн баатар - 55, ардын зүтгэлтэн - 23, төрийн шагналт - 13, салбар салбарын гавьяат зүтгэлтэн - 200-аад, шинжлэх ухааны акедемич - 6, доктор профессер 150 гаруй, тод манлай уяач -3, манлай уяач -20, улсын аварга цолтой бөх -3, улсын цолтой бөх - 60 гаран байна.[11]

Улсын баатар

засварлах
  • Дуламдоржийн Самдан (1918-1939) — Борнуур
Төв аймагт төрсөн - 55
Нэр Овог Аймаг Сум Огноо Тушаалын дугаар Үндсэн захиргаа
1 Пашка Пэрэнлэй Төв Архуст 1976-12-22. №270 ЗА Сонгино
2 Дулам Долгорын Төв Батсүмбэр 1961-01-11. №10 ӨВ Дөлгөөн
3 Төмөрдорж Банзарын Төв Батсүмбэр 1971-07-02.№133.
4 Хорлоо Цэрэндоржийн Төв Батсүмбэр 1981-06-26.№185.
5 Амармэнд Хярваагийн Төв Батсүмбэр 1985-07-17.№158.
6 Оюун Пунцагийн Төв Батсүмбэр 1986-04-03.№78.
7 Должинжав Ядамын Төв Батсүмбэр 1971-07-02. №133 ХӨ Цагаан-Уул
8 Пүрвээ Жорхоодой Төв Батсүмбэр 1983-07-08. №17 ХӨ Рэнчинлхүмбэ
9 Дарамжав Дугарын Төв Батсүмбэр 1966-03-10. №45 ХӨ Бүрэнтогтох
10 Намжиг Намхайнямбуу Төв Баяндэлгэр 1976-06-07. №110/ Ар Өндөр-Улаан
11 Дэмбэрэлдорж Найдангийн Төв Баянзүрх 1963-07-03.№133.
12 Лхагвадорж Намбарын Төв Баянзүрх 2005-07-08.№04.
13 Ажваа Балдангийн Төв Баян-Өнжүүл 1973-07-07.№149.
14 Даш Мөнхийн Төв Баянцагаан 1991-07-03.№134.
15 Наранцэцэг Самбуугийн Төв Баянцогт 1991-07-03.№134.
16 Бадамсүрэн Сономын Төв Борнуур 1961-01-11. №12 Булган Хантай
17 Чунаг Гүндийн Төв Борнуур 1986-04-03. №78 Ховд Дарви
18 Чимгээ Маахүү Төв Борнуур 1985-05-20. №120 ГА Чандмань
19 Намсрай Дашбалжирын Төв Борнуур 1969-03-12.№70.
20 Авирмэд Агваандоржийн Төв Бүрэн 1959-07-10.№117.
21 Самбуу Жамсрангийн Төв Бүрэн 1965-06-26.№135.
22 Гомбосүрэн Гомбожавын Төв Бүрэн 2001-11-21.№81,
23 Балдорж Самбын Төв Дэлгэрхаан 1991-05-07.№80.
24 Цэрэн-Очир Цэрэндашийн Төв Жаргалант 1959-07-10.№118.
25 Гомбо С Төв Жаргалант 1961
26 Цагааншүхэрт Сономын Төв Жаргалант 1961-01-11. №08 АР. Эрдэнэбулган
27 Жанчив Бүрэнхүү Төв Жаргалант 1962-11-28. №197 ЗА Чандмань
28 Шаравдорж Чимэгочирын Төв Жаргалант 1963-07-03. №127 Увс Зүүнхангай
29 Аръяа Дарийн Төв Жаргалант 1967-11-18. №154 СҮ Мөнххаан
30 Чойжамц Мижидийн Төв Жаргалант 1974-02-08. №38 АР Цэнхэр
31 Жадамбаа Өлзийутасын Төв Жаргалант 1974-02-08. №38 АР Цэнхэр
32 Галт Осорын Төв Жаргалант 1989-11-11. №178 УБ
33 Бачираа Мижидийн Төв Жаргалант 1991-07-03. №134 АР Цэнхэр
34 Дашням Намжилжав Төв Жаргалант 1976-06-07. №109 ГА Шарга
35 Сандагдалай Цэвээний Төв Жаргалант 1961-01-11. №11 Дорнод
36 Батдорж Натар Төв Жаргалант 1962-05-11 №93 ЗА Тэлмэн
37 Дугарсүрэн Чойжинжавын Төв Жаргалант 1974-02-08.№38.
38 Батмөнх Гомбосүрэнгийн Төв Лүн 1989-11-11.№178.
39 Сүрэнхүү Жамъяндоржийн Төв Сэргэлэн 1981-07-09.№232.
40 Баяраа Чойжамцын Төв Угтаал 1984-03-22.№85.
41 Алтанхүү Гончигжав Төв Угтаал 1971-07-02. №133 ХО Жаргалант
42 Батчулуун Бэгзийн Төв Угтаал 1976-01-28. №11 БХ Хүрээмарал
43 Цогзолмаа Лувсанжамц Төв Угтаал 2003
44 Нацагдорж Намсрайн Төв Эрдэнэ 1961-11-14.№289.
45 Содномдагва Гиваагийн Төв Эрдэнэсант 1967-10-16.№138.
46 Базаррагчаа Пунцагдоржийн Төв Эрдэнэсант 1976-06-07.№111.
47 Сүрэнхүү Тангадын Төв Эрдэнэсант 1979-12-01.№368.
48 Амаржаргал Готовын Төв Эрдэнэсант 1990-11-19.№41.
49 Мөнхбат Жигжидийн Төв Эрдэнэсант 1994-07-07.№75.
50 Лувсанцэрэн Тэрбишийн Төв Эрдэнэсант 1993-07-05.№25. ТӨ Баян-Өнжүүл
51 Батдэлгэр Цогбаярын Төв Эрдэнэсант 1988-05-16.№71
52 Чакий Рахметын Төв Их Хайран 1971-07-02. №133 БӨ Сагсай
53 Надмид Сүрэнжав Төв Гачуурт 1971-07-02. №133/ ЗА Тосонцэнгэл
54 Зина Гаадан Төв Гачуурт 1971-07-02. №133 Увс Зүүнхангай
55 Даваахүү Данзанням Төв Баянцагаан 2013.02.09

Бусад алдартан

засварлах

Спорт:

Урлаг:

Улс төр, нийгэм:

Мөн үзэх

засварлах

Цахим холбоос

засварлах
  Commons: Төв аймгийн зураг – Викимедиа дуу дүрсний сан

Эх сурвалж

засварлах
  1. Töv Aimag Population Yearbook 2008[permanent dead link]
  2. "GROSS DOMESTIC PRODUCT, by region, aimags and the Capital". www.1212.mn. Mongolian Statistical Information Service. Татаж авсан: 2023-12-06.
  3. Аймгийн суурин хүн амын тоо
  4. http://tuv.nso.mn/uploads/users/4/files/Aimag%20XAOCT2.pdf Төв аймгийн хүн амын тоон үзүүлэлт - 2010 он.
  5. Census 2000 Töv aimag official report [1]
  6. Юрий Кручкин. «Монголия. Географическая энциклопедия». Улан-Батор, 2009. Archive copy (Memento 16. Арваннэгдүгээр сар 2015 цахим архивт)
  7. Төв аймгийн статистикийн хэлтэс. Төв аймгийн эдийн засаг, нийгмийн байдлын тухай (2001 оны эцэс) (Memento 19. Арваннэгдүгээр сар 2012 цахим архивт)
  8. Төв аймгийн статистикийн хэлтэс. Төв аймгийн эдийн засаг, нийгмийн байдлын тухай (2005 оны эцэс) (Memento 19. Арваннэгдүгээр сар 2012 цахим архивт)
  9. Төв аймгийн статистикийн хэлтэс. Төв аймгийн эдийн засаг, нийгмийн байдлын тухай (2011 оны) (Memento 10. Наймдугаар сар 2013 цахим архивт)
  10. "Түүхийн хуудас". Archived from the original on 2016-02-02. Татаж авсан: 2015-11-01.
  11. "Төв аймгийн алдартнууд". Archived from the original on 2016-02-03. Татаж авсан: 2015-11-01.