Америк доллар
Америк доллар (мөнгөн тэмдэгтийн код USD) нь Америкийн Нэгдсэн Улсын мөнгөн тэмдэгт юм. Нэг Америк доллар нь 100 центэд хуваагддаг.
United States dollar Америк доллар | |
---|---|
Улс: | ![]()
|
Бутархай мөнгөний нэгж: | 10 Дайм (Dime) 100 цент (¢) 1000 Милл (Mill, ₥) |
ISO 4217 код: | USD |
Товчлол: | USD, US$, $ |
Валютын ханш: (2. Хоёрдугаар сар 2021) |
1 USD = 0.73128 GBP 1 USD = 2,892.41 MNT |
Эмитент: | FED |
Ам.долларын зоосуудыг АНУ-ын Зоосны Үйлдвэрт үйлдвэрлэдэг бол цаасан дэвсгэртийг Загварчлал, хэвлэлийн хороонд хэвлэдэг ба 1914 оноос хойш Холбооны Нөөцийн Банкаас гаргах болсон. Доллар гэдэг нь Герман хэлний Thaler буюу хөндий гэсэн үгнээс гаралтай.
Долларын тэмдэгЗасварлах
$ тэмдэг нь ам.долларт зориулан хэрэглэгддэг ба мөнгөн дүнгийн урд талд бичигддэг. Жишээлбэл "$45"-ийг "дөчин таван доллар" хэмээн уншина. $ тэмдэглэгээг түүхэнд хамгийн анх Мексикт хэрэглэж байсан байна.
ТүүхЗасварлах
Ам.доллар нь өнөөдрийн бидний мэдэх мөнгөний нэгж бус, жингийн нэгж (мөнгөний 30.54 грам орчим) болон анх 1792 оны Зоосны Хуулийн дагуу бий болсон. 1775 онд Америкийн Нэгдсэн Улс болон бие даасан муж улсууд испани доллар зонхилсон тивийн мөнгөн тэмдэгтийг гаргаж эхэлсэн.
Цахим холбоосЗасварлах
- Америк доллар (Цаасан дэвсгэрт) (Герман) (англ.)