Ганхүүгийн Пүрэвбат

"Бурханч лам" хэмээх Ганхүүгийн Пүрэвбат (1965 онд Төв аймгийн Борнуурт суманд төрсөн-2024 оны 4-р сарын 10-нд нас барсан) -Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Бурханы шашны зүтгэлтэн.

Г.Пүрэвбат 1965 онд Төв аймгийн Борнуур суманд 15 хүүхэдтэй айлын долоо дахь хүү болж төржээ.

Тэрээр 1982-1985 онд Дүрслэх урлагийн дунд сургуулийг монгол зургийн мэргэжлээр төгсөж, Урчуудын эвлэлийн хороонд "Монгол зураг"-ийн зураачаар ажиллаж байгаад цэргийн албаа Зэвсэгт хүчний "Хүндэт харуул"-ын ангид хаасан.

Цэргээс халагдаад 1987-1990 онд Шашны дээд сургуулийн урлахуйн ангид элсэн суралцжээ. Энэ үед түүний хоёр багш хуучин Булган аймгийн Вангийн хүрээнд шавилж байсан уран Данзан, нөгөөх нь Архангай аймгийн Батцэнгэл сумын Таравчинбо хийдэд шавилж байсан Доржжанцан гэж хүнээс их юм сургсан байна.

Улмаар 1990 онд Энэтхэгийн Дарамсалад очиж 3 жил Төвөдийн Бурхан урлалын сургуулийн урлахуйн ангид суралцсан.

Сонирхолтой баримт

засварлах
  • 1990 оны Ардчилсан хувьсгалын үеэр Сүхбаатарын талбай дээрх өлсгөлөн, цуглааны үеэр хэсэг залуу лам нартай хамт Өндөр гэгээний бүтээсэн "Цагийг тохинуулагч буюу Жанлав цогзолмаа" гэдэг номны охиос уншсан бөгөөд маргааш нь МАХН-ын Улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох шийдвэр гаргасан гэдэг.
  • Г.Пүрэвбат лам Мэгжид Жанрайсаг бурхныг шүншиглэх, IX Богдыг занданшуулах, Д. Сүхбаатар, Х. Чойбалсан нарын шарилыг Төрийн ордны Бунханаас зөөж оршуулах, Монгол Төрийн шүтээн Есөн хөлт цагаан тугийг амилуулах зэрэг ажилд гар бие оролцсон.
  • Тэрээр нутагтаа 2010 оноос Аглаг бүтээлийн хийдийг үүсгэн байгуулж “Өлзийг бадруулагч хийд орон” болно хэмээн айлдсан байдаг. Өдгөө энэ хийд нь сүсэгтэн олон гадаад дотоодын жуулчдын очих дуртай газар болжээ.
  • 2017 оны 2-р сард Улаанбаатар эрдэм их сургуульд “Монголын бурхны шашны урлахуйн ухааны тогтолцоо болон хөгжлийн хэтийн төлөв, үнэлэмжийн асуудал” сэдэвт ажлаар докторын зэрэг хамгаалжээ.