Должингийн Дэмбэрэл

Должингийн Дэмбэрэл (1938 онд Төв аймгийн Баян-Өнжүүл суманд төрж, 1991 онд нас барсан) - Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медаль авсан Монголын анхны тамирчин. 1971 оны Байт харвааны ДАШТ-ий алтан медальт тамирчин юм. [1]

Тус тэмцээнд Дэмбэрэл нийлбэр дүнгээр 12-р байр эзэлсэн ч тухайн үед Дэлхийн Байт Харвааны Холбооноос зай тус бүрд хамгийн өндөр оноо авсан тамирчныг шалгаруулан алтан медаль хүртээсэн бөгөөд Дэмбэрэл 30 метрийн зайд 641 оноо авсан амжилтаар алтан медалийн эзэн болжээ.[2]

1972 оны Мюнхений олимпод Монгол улсаа төлөөлөн оролцож 2152 оноогоор 36-р байр эзэлсэн. 1971 онд Монгол Улсын анхны дэлхийн аварга цолтон болсон амжилтыг нь төр засгаас үнэлэн Монгол Улсын Гавьяат Тамирчин цолоор шагнасан.[3]

Түүнийг гавьяат дасгалжуулагч Лувсандугарын Жамьянсүрэн дасгалжуулдаг байжээ.

  1. Olympic Solidarity contribution to Mongolian Archery
  2. Olympic Solidarity contribution to Mongolian Archery
  3. "Монгол Улсад байт харвааны спорт үүсэж хөгжсөн түүх". Archived from the original on 2021-12-23. Татаж авсан: 2021-12-23.