Гарамын Долгорсүрэн

Гарамын Долгорсүрэн - БНМАУ-ын Гавьяат Жүжигчин, Ардын Багш, проффесор, Монгол ардын бүжгийн мэргэжлийн дэг сургалтын зохиогч, нэрт бүжиг дэглээч, Монгол ардын бүжгийн нэрт мастер, сурган хүмүүжүүлэгч.

Гарамын Долгорсүрэн
Төрсөн
ХарьяалалМонгол үндэстэн
Иргэншил Монгол
Мэргэжилбагш

Намтрын товчоон

засварлах
  • 1923 онд төрсөн
  • 1937 онд жолоочийн сургуульд орж суралцан төгсөөд
  • Дотоод яамны эмнэлэгт жолоочоор ажиллангаа сайн дурын уран сайханд явж байгаад
  • 1942 онд театрын сургуульд орж анги дэвшин суралцаж
  • 1943 онд төгсөөд Улсын төв театрт жүжигчнээр хуваарилагдан очсон байна.
  • 1950 оноос Дорнод аймгийн театрт бүжигчин,

Соёлын яамны ардын уран бүтээлийн кабинетэд бүжгийн мэргэжилтэнгээр тус тус ажиллаж байжээ. Монгол туургатан оршин суудаг (БНМАУ, ӨМӨЗО, Буриад, Тува, Халимаг гэх мэт) нутаг орнуудаар олон жилийн турш олон ястны бие биелгээ, ардын бүжгүүдийг нэг бүрчлэн судалж, цуглуулсан материал нь түүний Монгол бүжгийн дэг сургалтаа бий болгоход чухал үндэс суурь болсон байна.

1960-аад оны сүүлчээс ХБДС-д бүжгийн ангийг байгуулан монгол бүжгийн багшаар ажиллахдаа мэргэжлийн бүжигчдийг сургаж бэлтгэхэд зориулан дээрх судалгааныхаа материал дээр үндэслэсэн 5 жилийн хөтөлбөртэй бүрэн хэмжээний сургалтын программ зохион, сурах бичиг баримтат киноны хамт ХБК-ийн Монгол ардын бүжгийн ангийн сургалтын хөтөлбөр болгон оруулснаас хойш өдгөө хүртэл МУ-ын өнцөг булан бүрт ажиллаж буй мэргэжлийн урлагийн байгууллага,чуулгуудыг мэргэжилтэй боловсон хүчнээр хангасаар байгаа билээ.

1970-аад оноос мэргэжлийн бүжигчид төрөн гарснаар Монгол бүжгийн цэцэглэн хөгжиж мандан бадрах тохироо бүрдэн, МУ-ын нэрийг дэлхийн тавцанд таниулсан олон алдартай бүжгүүд болон бүжиг дэглээчид төрөн гарсан билээ.

Уран бүтээлүүд

засварлах
  • К.Симоновын “Намайг хүлээ”,
  • Э.Оюуны “Ах дүү нар” жүжиг,
  • В.Асафьевын “Бахчисарайн оргилолт булаг”, “Уулын савдаг” балетын гол дүрийг бүтээж,
  • “Хархорум”, “Үелзүүр” бүжгүүдийг найруулж, ДЗО-ны их наадмын алтан медаль авчээ.
  • “Охидын уянга” “Сэвгэрүүд”, “Эхийн сэтгэл”, “Өнөр багачууд”, “Бүжгийн чуулбар” зэрэг шилдэг бүтээлээрээ монгол бүжгийн урлагийн санд үнэтэй хувь нэмэр оруулсан байна.
  • Монгол бүжгийн урлагийн талаар “Монгол ардын бүжиг”, “Монгол ардын бүжгийн дасгал” зэрэг судалгаа, сургалтын ном, олон өгүүлэл бичжээ.

Гавьяа шагнал

засварлах
  • БНМАУ-ын Гавьяат Жүжигчин /1964-09-01. №154/,
  • Монгол улсын Ардын Багш /1993-04-15. №60/,
  • Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон,
  • “Алтан гадас” одон 2 удаа, болон ойн хүндэт медалиудаар шагнагджээ.