Жамбын Гомбожав

Жамбын Гомбожав (1941 онд Сүхбаатар аймгийн Асгат сумын Энх овоот хэмээх газар төрсөн) - Монгол улсын төр, нийгмийн зүтгэлтэн. 1992-1996 онд Улсын Их Хурлын орлогч дарга асан.

Ж.Гомбожав 1941 онд Сүхбаатар аймгийн Асгат суманд малчин, тууварчин Жамбын гурав дахь хүү болж төрсөн. Эцэг Жамба нь бага насандаа шашны мөр хөөж байгаад сүүлд ард болсон гэдэг.

Тэрээр 1954 онд Сүхбаатар аймгийн Асгат сумын бага сургуульд, 1960 онд Баруун-Урт хотын 10 жилийн дунд сургууль төгссөн.

1964 онд Д.Сүхбаатарын нэрэмжит Эдийн засгийн дээд сургуулийг эдийн засагч-статистикч мэргэжлээр төгссөн байна.

1964 оны намар Дундговь аймгийн Статистикийн товчооны даргаас ажлын гараагаа эхэлж 1970 хүртэл 6 жил ажилласан.

1972 онд хуучинаар ЗХУКН-н Төв  хорооны дэргэдэх Намын дээд сургуульд сурч төгссөн.

1972-1983 оны 9-р сар хүртэл Дорноговь аймгийн гүйцэтгэх захиргааны дарга,

1983-1985 онд Сүхбаатар аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга,

1985-1991 онд Төв аймгийн дарга бөгөөд АДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга, 

1990-1992 онд Ардын Их Хурлын дарга, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн Орон нутгийн хурал,захиргааны хэлтсийн  дарга,

1992-1996 онд Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож УИХ-ын дэд дарга болсон.

1996-2000 онд УИХ-ын гишүүн зэрэг төрийн өндөр албан тушаалыг 36 жил  хашижээ.

1997 онд Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшин өрсөлдөж байсан.

2001 оноос хувийн салбарт орж “Жамомед” ХХК-ийн зөвлөх, 2005 оноос одоог хүртэл ”Го-орд”ХХК захирал, Богдхаан цогцолбор ТББ –ын тэргүүнээр тус тус ажиллаж буй, үнэнч шударга ёсны үлгэр дуурайлал болсон төр нийгмийн ахмад зүтгэлтэн ажээ.

Ж.Гомбожав гавъяат эдийн засагч эрхэм хүндтэй цол хүртсэн.

Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбооны ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байна.