Жигжидийн Мөнхбат
Жигжидийн Мөнхбат (* 1941 оны 6 сарын 1-нд Төв аймгийн Эрдэнэсант сум; † 2018 оны 4 сарын 9, Улаанбаатар) нь Монгол улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар, үндэсний бөхийн дархан аварга, олимпын мөнгөн медальт тамирчин байсан юм.
![]() | |||||||||||||
Төрсөн өдөр | 1941 оны 6 сарын 1 | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Төрсөн газар | Монгол улсын Төв аймгийн Эрдэнэсант сум | ||||||||||||
Нас барсан өдөр | 2018 оны 4 сарын 9 (76 насалсан) | ||||||||||||
Алдар цол | |||||||||||||
Төрийн цол | Хөдөлмөрийн баатар (1994) | ||||||||||||
Бөхийн цол | Дархан аварга | ||||||||||||
Дуурьсгаж явсан нутаг | Төв аймгийн Эрдэнэсант сум | ||||||||||||
Цол ахисан он жил | |||||||||||||
Дархан аварга | 1966 он | ||||||||||||
Улсын аварга | 1965 | ||||||||||||
Улсын арслан | 1963 | ||||||||||||
Улсын заан | 1961 | ||||||||||||
Улсын наадмын барилдааны амжилт | |||||||||||||
Түрүүлсэн | 6 (1963, 1964, 1965, 1966, 1967,1974) | ||||||||||||
Үзүүрлэсэн | 4 (1972, 1975, 1978, 1980) | ||||||||||||
Шөвгөрсөн | 23 | ||||||||||||
Цагаан сарын барилдааны амжилт | |||||||||||||
Түрүүлсэн | 6 (1963, 1964, 1968, 1973, 1976, 1981) | ||||||||||||
Үзүүрлэсэн | 4 (1966, 1974, 1975, 1978) | ||||||||||||
Бусад бөх барилдааны амжилт | |||||||||||||
Улс орон | ![]() | ||||||||||||
Тамир, спорт | эрэгтэй чөлөөт бөх | ||||||||||||
|
Намтар Засварлах
Ж.Мөнхбат 1941 оны могой жилийн 6 дугаар сарын 1-нд Төв аймгийн Эрдэнэсант суманд "Хадан" хошуу гэдэг газар эцэг Чанцал, эх Хажид нарын 12 хүүхдийн 10 дахь хүү болж төржээ. Хүүг төрөөд удаагүй байхад нагац ах Жигжид нь үрчилж авжээ. Эрдэнэсан сумын 7 жилийн дунд сургууль төгсөөд Санхүүгийн Техникум улмаар Эдийн засгийн дээд сургуульд сурсан байна.
1960 онд Санхүүгийн Техникумд сурч байхдаа сумын заан болоод л дараа жил нь 60 жилийн ойгоор улсын заан цол хүртэж байжээ.
Чөлөөт бөх Засварлах
Ж.Мөнхбат Монгол улсын чөлөөт бөхийн тамирчдаас олимп, дэлхийн АШТ-ий анхны медалийг эх орондоо авчирсан. 1967 онд Энэтхэг улсын Шинэ Дели хотноо болсон чөлөөт бөхийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн (олимпын аварга Хасан Гюнгёрыг ялав) бол дараа жил нь Мексикийн Мехико хотод зохиогдсон зуны олимпын наадмаас мөнгөн медалиар энгэрээ мялаажээ.
Тойрог | Өрсөлдөгч | Улс | Дүн | Цаг |
---|---|---|---|---|
1 | Петер Дёринг | Герман | Оноогоор ялалт | |
2 | Рауль Гарсия | Мексик | Цэвэр ялалт | (1:17) |
3 | Жан-Мари Шардонне | Швейцар | Техникийн цэвэр ялалт | |
4 | Гоц мөргөсөн | |||
5 | Продан Гаржев | Болгар | Хайнцал | (12 мин.) |
6 | Борис Гуревич | ЗХУ | Хайнцал | (12 мин.) |
7 | Томас Пекхэм | АНУ | Оноогоор ялалт |
Үндэсний бөх Засварлах
Ж.Мөнхбат үндэсний их баяр наадамд 6 удаа (1963-1967, 1974) түрүүлсэн. 1963 онд улсын арслан У.Мижиддоржийг орхин түрүүлж улсын арслан цол хүртсэн. 1964, 1965 онуудад Бээжин аварга, Баянмөнх нарыг арслан заан цолтой байхад нь орхин түрүүлж улсын аварга цол хүртсэн. 1966, 1967 онуудад дархан аварга Д.Дамдин, Дархан аварга Х.Баянмөнх нарыг орхин түрүүлсэн. 1974 онд дархан аварга Х.Баянмөнхийг орхин сүүлчийн удаа түрүүлсэн. Анхны цагаан сарын барилдаанд 1963 онд түрүүлсэн. Цагаан сарын барилдаанд нийтдээ 6 удаа түрүүлж бүх бөхчүүдээс 3-т орох амжилт үзүүлжээ. Түүний өмнө Б.Бат-Эрдэнэ, Х.Баянмөнх нар л зогсдог билээ. Улсын их баяр наадамдаа нийт 23 удаа шөвгөрч мөн л 3-т орох амжилт үзүүлсэн билээ. Хамгийн сүүлд 1994 онд 53 насандаа 6 даван шөвгөрч улсын заан Р.Гансүхэд унасан билээ.
Түүнийг 2018 оны 4-р сарын 9-нд таалал төгсөхөд Спортын ордонд салах ёс гүйцэтгэж талийгаачийн шарилыг “Алтан-Өлгий”-д оршуулжээ. Салах ёс гүйцэтгэх ёслолд төр, нийгмийн нэрт зүтгэлтнүүд, спорт холбоодын удирдлагууд болон үндэсний бөхийн дархан аварга Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ, А.Сүхбат, Г.Өсөхбаяр, аварга О.Балжинням, Г.Эрхэмбаяр, Ч.Санжаадамба, С.Мөнхбат нар энгүй хүчит аваргаа сүүлчийн замд нь үджээ.
Гэр бүл Засварлах
Эхнэр Ө.Тамир. Хүү Мөнхбатын Даваажаргал /Хакухо/ нь Японы мэргэжлийн сүмогийн ёкозүна цолтой бөх юм.
Шагнал Засварлах
Ж.Мөнхбатад зориулан төрсөн нутаг Төв аймгийн Эрдэнэсант суманд 2023.07.21-нд цууж баримал гэрэлт хөшөөг нь сүндэрлүүлжээ.