Дагвацэрэнгийн Хадбаатар
Дагвацэрэнгийн Хадбаатар (1951 оны 7 сарын 4 - 1993 оны 7 сарын 15) нь Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат, үндэсний бөхийн улсын аварга цолтой бөх юм.
Төрсөн өдөр | 1951 оны 7 сарын 4-ы өдөр |
---|---|
Төрсөн газар | Монгол улсын Төв аймгийн Угтаалцайдам сум |
Нас барсан нь | 1993-07-15 (42 насласан) |
Алдар цол | |
Бөхийн цол | улсын аварга |
Цол ахисан он жил | |
Улсын аварга | 1986 — мөнхөрсөн |
Улсын арслан | 1976 — арван жил |
Улсын заан | 1975 — нэг жил |
Улсын начин | 1972 — гурван жил |
Улсын наадмын барилдааны амжилт | |
Түрүүлсэн | 2 (1976, 1986) |
Үзүүрлэсэн | 3 (1979, 1983, 1985) |
Шөвгөрсөн | 11 (1972, 1973, 1975, 1976, 1977, 1978, 1979, 1983, 1984, 1985, 1986) |
Цагаан сарын барилдааны амжилт | |
Түрүүлсэн | 3 (1980, 1984, 1985) |
Намтар
засварлахД.Хадбаатар нь 1951 оны долоодугаар сарын дөрвөнд одоогийн Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт "Морин завод" буюу "Толгойт" гэдэг газар Дагвацэрэнгийн гурав дахь хүү болон төржээ. Д.Хадбаатар нь 1966 онд Баруунхараагийн 7 дугаар ангийг төгсөх жилээ ээжийнхээ дүү Намжилмааг дагаж Улаанбаатар хотод орж ирсэн байна. 1967 оны 1 дүгээр сараас Улсын хөнгөн атлетикийн шигшээ багийн гишүүн болж Ч.Найдангийн шавь болжээ. Бэлтгэл сургууль хийх завсраа 7-р ангийг оройгоор төгсчээ. 24 дүгээр сургуулийг оройгоор суралцаж төгсөөд цэрэгт татагдан 1970 оны 8 дугаар сард "Алдар" нийгэмлэгт тамирчнаар хуваарилагдан очжээ. 1971 онд "Алдар" нийгэмлэгийн зуны ажиллагааны нээлтээр нэг, хоёрын даваанд улсын заан Адъяа, Барамсай нарыг хаяж бөхийн гараагаа эхэлсэн байна. Тэр зундаа сумын наадамд "бух" Гомбо гэдэг бөхтэй үзүүр түрүү булаалдахаар барилдаад түүнийг гүйхэд нь цочсондоо давуулж барин шилбүүрдээд төвөггүй түрүүлж "Сумын заан" цол хүртэж хээр зүсмийн соёолон мориор шагнуулсан нь бөх болох урам зоригийг нь улам бадрааж өгчээ.
Улсын аварга Д.Хадбаатарын үндсэн гол мэх нь хоёр сугаар нь тэвэрч шилбүүрдэх, нохой мордох, давуулж гуядах мэхийг хийдэг байжээ. Аварга Д.Хадбаатарын биеийн өндөр 192 см, биеийн жин 146 кг байсан бөгөөд сүүлийн жилүүдэд төрөн гарсан бөхчүүдийн дотроос хамгийн том биетэй, хүнд жинтэй, хүч тэнхээгээр шалгарсан домогт бөх байв.
Амжилт
засварлах- 1972 онд 5 давж Улсын начин цол
- 1973 онд 5 давсан Өсөх идэр чимэг
- 1975 онд 7 давж Улсын заан цол
- 1976 онд 9 давж түрүүлэн улсын арслан цол
- 1977 онд 6 давж Чин зоригт чимэг
- 1978 онд 5 давж Бат суурьт чимэг
- 1979 онд 8 давж үзүүрлэж Тод сонин чимэг
- 1983 онд 8 давж үзүүрлэж Чин зоригт чимэг
- 1984 онд 7 давж Бууршгүй хүчит чимэг
- 1985 онд 8 давж үзүүрлэж Саруул сайжрах чимэг
- 1986 онд 9 давж түрүүлж Улсын аварга цол тус тус хүртсэн.