Заамар сум нь Төв аймгийн сум юм. Төв аймгийн Заамар сумын нутагт нийт 7500 өрх 37500 хүн ам суурьшсан 2900 ам км нутаг дэвсгэртэй Монгол орны томоохон сумдын нэг юм. Анх 1959 онд байгуулагдсан сумын төвийн Бат-Өлзийт суурин 2008 оны байдлаар 5800 хүн амтай. Ган зуд тохиодоггүй тул Тосон Заамар хэмээн алдаршсан байсан боловч сүүлийн үед алтны уурхай зохисгүй эрхэлснээс сумын нутаг ихэд бохирдсон гэсэн ойлголт түгээмэл байдаг.

Заамар сум
ᠵᠠᠭᠠᠮᠠᠷᠰᠤᠮᠤ
Улс Монгол
Аймаг Төв
Газар нутаг
  Нийт2,900 км2 (1,100 бээр2)
Хүн ам
 (2022)
  Нийт 5,802
Цагийн бүсUTC+8 (UTC + 8)
Тэнгэрээс харагдах Заамар сум

Газар зүй

засварлах

Заамар сумын нутаг дэвсгэрийн ихэнхийг эзлэн орших Заамарын нуруу нь Их Хэнтийн нурууны үргэлжлэл бөгөөд хус, улиас, хар мод ургадаг. Саарал чоно, халиун буга, үнэг, хярс, цагаан зээр, бор гөрөөс, тарвага гээд олон янзын амьтад амьдрах бөгөөд тэр ч бүү хэл Наймганы нуруунд аргаль бий.

Эдийн засаг

засварлах

1980-1990-ээд онуудад улсын тэргүүний газар тариалангийн бүс нутаг байлаа. Малын тоо 2011 оны байдлаар 400 гаруй мянгад хүрээд байгаа бөгөөд 25 мянгат малчинтай. Нэг өрхөд ногдох малын тоогоор аймагтаа тэргүүлж, улсад 9-т бичигдэж байгаа юм.

Тус суманд нэг 12 жилийн сургууль, нэг 10 жилийн сургууль, 2 цэцэрлэг, нэг МСҮТ, бүс дундын цагдаагийн газар, 2 хүн эмнэлэг, 150 сурагчийн багтаамжтай дотуур байр, 10 халуун ус, сауны газар, спорт болон урлаг заал тус тус 3, дэлгүүр 40, супермаркет 4, талх нарийн боовны цех болон оёдлын цех тус тус 2, 2 цахилгаан уурын зуух үйл ажиллагаа явуулж байна.