Зуунмод
Зуунмод — Монгол улсын Төв аймгийн засаг захиргааны төв, 14660 хүнтэй хот.
Зуунмод | |
---|---|
хот ба сум | |
Хотын төв талбай | |
Улс | ![]() |
Аймаг | ![]() |
Сум | Зуунмод |
Баг (6) | 6 багт хуваагдана. |
Газар нутаг | 19.18 км² |
Хүн ам (2006) | 14,660 хүн |
Нягт сийрэг | 764.3 хүн/км² |
Ард түмэн | монгол үндэстэн |
Нутгийн олон | Зуунмодынхон |
1942 онд | үүсэн байгуулагдсан |
Цагийн бүс | Улаанбаатарын цаг (ГЦ+8) |
Утасны дуг. | +976 (0)47 |
Шуудан-дугаар | 41100 |
Цахим хуудас | zuunmod.tuv.mn |
Төв аймаг дахь Зуунмод сумын байршил |
Мөн аймгийн 27 сумын нэг юм. 19.18 км² газар нутагтай. Дотроо 6 багт хуваагддаг.
ТүүхЗасварлах
1733 онд Зуунмодноос 4-8 км зайнд Манзуширын хийд босчээ. Төв аймгийн засаг захиргааны төв Улаанбаатарт байсныг 1942 онд салган Богд хан уулын өвөрт гаргаж Зуун модны аманд суурин үүсгэсэн.[1]
Газар зүйЗасварлах
Богд хан уулын өвөрт далайн түвшнээс дээш 1200 м өндөрт байна. Улаанбаатараас 43 км зайтай.[1]
Хүн ам зүйЗасварлах
2006 оны тооцоогоор Зуунмод хотод 14660 хүн оршин сууж байна.
Нутгийн хуваарьЗасварлах
Номт[2], Ланс, Баянхошуу, Зүүндэлгэр, Нацагдорж, Баруун Зуунмод гэсэн зургаан багт хуваагддаг.
Мал аж ахуйЗасварлах
2004 оны байдлаар 24000 орчим толгой мал тоологдсоны 8,500 нь ямаа, 12,000 нь хонь, 2,000 нь үхэр, мөн адуу байсан бөгөөд тэмээ байхгүй[3].
Лавлах бичигЗасварлах
- ↑ 1.0 1.1 Төв аймгийн Зуунмод сумын ИТХ: Зуунмод сумын танилцуулга. 2015 он.
- ↑ Номт баг нь 2018 оны 9-р сарын байдлаар 1417 өрх, 4490 хүн амтай байна. Үүнээс эмэгтэй нь 2324 байна.
- ↑ Статистикийн төв газар: 2004 оны мал тооллого, х.109