Агваансамдангийн Сүхбат

Агваансамдангийн Сүхбат (1971-06-30 ) нь Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат, үндэсний бөхийн дархан аварга, сонирхогчдын сүмо бөхийн дэлхийн хошой аварга, Монгол Улсын гавьяат тамирчин цолтой бөх, мөн 2016 оны УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшин сонгогдон ажиллаж байв.

Mongolian traditional wrestling ttf.svg Агваансамдангийн Сүхбат
Төрсөн өдөр 1971 оны 6 сарын 30 (1971-06-30) (50 настай)
Төрсөн газар Монгол улсын Төв
аймгийн Сэргэлэн сум
Алдар цол
Бөхийн цол Дархан аварга
Дууддаг нутаг Төв аймгийн Сэргэлэн сум
Цол ахисан он жил
Дархан аварга цол олгов 2014
Даян аварга 2007
Далай аварга 2004
Улсын аварга 2001
Улсын арслан 2000
Улсын заан 1997
Улсын начин 1993
Улсын наадмын барилдааны амжилт
Түрүүлсэн 3 (2000, 2001, 2004)
Шөвгөрсөн 11 (1993, 1997, 1998, 1999, 2000,
2001, 2002, 2003, 2004,
2005, 2006)
Цагаан сарын барилдааны амжилт
Түрүүлсэн 2 (1999, 2001)
Үзүүрлэсэн 1 (2003)
2014-7-11-ний байдлаар мэдээлэв.


Тэрээр Монголын үндэсний бөхийн барилдаадн "6 залуу заан" хэмээх нэгэн үеийг эзэлсэн, үзэгчдийг шуугиулж барилдаж байсан 6 бөхийн нэг бөгөөд эдгээр заануудаасаа анх удаа Улсын наадамд түрүүлж Монгол улсын Арслан болж байсан.


2001 оны наадамд 10 даван түрүүлсэн ба ингэхдээ тухайн үеийн 12 удаа Төрийн баяр наадамд түрүүлсэн Б.Бат-Эрдэнэ аваргаар давж аварга болж байв. 2001 оны наадамд 9-ийн даваанд барилдахдаа тухайн үеийн Монгол улсын заан Г.Өсөхбаярт барилдааны дараа тийрүүлэн өшиглүүлж наадмыг 2 цаг хэртэй удаашруулж байв. Энэ нь улсын наадамд хоёр бөх хоорондоо барилдаад танхайн үйлдэл гаргасан анхны тохиолдол байв.

2006 оны наадамд бөхийн спортоос зодог тайлж буйгаа зарлаж мөн л наадамд шуугиан тарьж байв.

2014 оны наадамд Дархан аварга цолтойгоор барилдан Г.Өсөхбаяр аваргатай "Зүүний магнай" булаацалдан улмаар маргаан үүсэж Зүүний магнайд А.Сүхбат гарснаар эрэмбээ батлан протоколд тэмдэглүүлэн үлджээ. Тухайн наадмын 3-ын даваанд А.Сүхбат нь Г.Өсөхбаярыг амласан явдал нь Дархан аварга Дархан аварга цолтноо амласан анхны тохиолдол болж байв. Тус барилдаанд тэрээр барилдалгүй тахимаа тайлж өгсөн.

2015 оны наадамд дахин барилдана гэдгээ хэвлэл мэдээллээр зарласан боловч түүнд Зүүний магнайг өгөхгүй гэх эсэргүүцэл Бөхийн холбоо, Наадмын бөхийн хороонд байсан тул барилдаагүй болно.

Уг маргаан нь Монгол бөхийн дүрэм нь бөөрөнхий, тойруу утгаараа яаж ч тайлбарлаж болох гэдгийг харуулсан явдал болсон юм.

АмжилтЗасварлах

Үндэсний бөхЗасварлах

Сонирхогчдын сүмо бөхЗасварлах

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 2 удаа түрүүлсэн.

Чөлөөт бөхЗасварлах

1997 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд мөнгөн медаль хүртсэн. Олон улсын хэмжээний мастер цолтой.

ЭшлэлЗасварлах

  1. А.Сүхбат, Г.Өсөхбаяр нарт Дархан аварга цол олгов. http://www.president.mn/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар. 2014 оны 7 сарын 7-д хандсан.

ХолбоосЗасварлах