Нарс
Нарс (Pinus ) нь Нарсныхан (Pinaceae) овгийн Pinoideae дэд овогт багтах шилмүүст мод юм. 115 зүйл орчим нарс мод байдаг.
Нарс | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Далайн эргийн нарс (Pinus pinaster)
| ||||||||||||
Биологийн ангилал | ||||||||||||
| ||||||||||||
Тархалт
засварлахНарс нь дэлхийн бөмбөрцгийн хойд хагасаас гаралтай мод юм. Евразид Канарын арлуудаас Шотланд, зүүн тийш Оросын зүүн хэсэг болон Филиппин, хойд зүгт Норвеги, Финланд, зүүн зүгт Сибирь, өмнө зүгт Африк, Гималайн нуруу, зүүн өмнөд Ази хүртэл байна. Хойд Америкт Канадаас өмнө зүгт Никарагуа хүртэл ургана. Хамгийн олон янзын төрөл нь Мексик болон Калифорнид бий.
Дэлхийн бөмбөрцгийн өмнөд хагасын дулаан болон сэрүүн бүсийн орнууд Чили, Бразил, Өмнөд Африк, Австрали, Аргентин, Шинэ Зеландад нэвтрүүлэн тарьж ургуулсан бөгөөд дүнз, гуалин бэлтгэх гол эх үүсвэр нь болж байгаа ба нөгөөтэйгүүр зарим зүйл нарс хэтэрхий ихээр тархан ургаж бусад ургамал, газрыг түрэн эзлэх асуудал бас гарж байна. Нарс нь мөнх ногоон нүд булаам сайхан мод бөгөөд ихэнхдээ 20-35м, зарим тохиолдолд 50м хүртэл өндөр ургадаг. Нарс нь урт настай, дундажаар 100-1000 жил насалдаг ба зарим нь бүр ч олон жил насалдаг аж. Мөчир нь их биенээсээ сайтар тусгаарлагдан ургадаг. Залуу нарсны орой хэлбэр нь гоёмсог конус хэлбэртэй байдаг ба харин хөгшрөх тусмаа үзүүр нь өргөн дугуй зонтик хэлбэртэй харагддаг. Нарсны их биений доод хэсгийн холтос нь улаан хүрэн өнгөтэй, харин дээд хэсэг мөчирнүүд нь алтан шаргал өнгөтэй байдаг. 10 настай нарсны суулгацийн өндөр нь 3,2-4,3 м хүртэл ургадаг.
Бүтэц
засварлахНарс нь мөнх ногоон ба давирхайтай, 3-80 м хүртэлх ургах ба ихэнх зүйлүүд нь 15-45 м өндөр ургадаг. Хамгийн жижгүүд нь Сибирийн давжаа нарс, Potosi pinyon ба хамгийн өндөр нь Sugar Pine юм. Нарс нь урт настай, дундажаар 100-1000 жил ба зарим нь бүр ч олон насалдаг аж. Great Basin Bristlecone Pine зүйлийн нарс дэлхий дээр хамгийн урт настайд тоцогдох ба 2008 онд 4840 жилийн настай байна.
Нарс моднууд нь хос хүйстэй ба эр, эм боргоцойтой байна. Эр боргоцой нь жижиг 1-5 см бөгөөд голдуу хавар цаг богино хугацаанд урган, тоос хүртэлтийн дараа унадаг ажээ. Эм боргоцой нь тоос хүртэлтийн дараа зүйлээс шалтгаалан 1.5-3 жилийн дараа боловсорч гүйцэх бөгөөд 3-60 см хүртэлх хэмжээтэй болдог байна. Тоос хүртэлт нь салхи болон зарим шувуугаар дамжин тархдаг байна.