Пэлжидийн Бат-Очир

"Молиго бүргэд" хэмээх Пэлжидийн Бат-Очир (1899 - 1971) нь Төв аймгийн Дэлгэрхаан сумын харьяат, үндэсний бөхийн улсын арслан юм.

Пэлжидийн Бат-Очир

Нэр Пэлжидийн Бат-Очир
Цол улсын арслан
Төрсөн өдөр 1899 он
Төрсөн газар Төв аймаг, Дэлгэрхаан сум
Амжилт
Түрүүлсэн тоо 1
Үзүүрлэсэн тоо 0
Шөвгөрсөн тоо 1
Цол хүртсэн он
Улсын арслан 1932
Тайлбар
2009 оны 4 сарын 30-ны байдлаар
Загвар, Хэлэлцүүлэг)
  • 1932 онд 10 давж түрүүлэн улсын арслан цолд хүрэв

"Төв аймгийн Дэлгэрхаан сумын Уугуул П.Бат-Очир арслан нь " "Олны дунд “Малига бvргэд” хэмээн алдаршсан Пилжидийн Бат-Очир 1899 онд хуучин Тvшээт хан аймгийн Мишиг гvний хошуу эдvvгээгийн Төв аймгийн Дэлгэрхаан сумын нутагт төржээ. Эцэг Минжvvр нь барилдаж бөх болоогvй ч их бяртай хvн байсан бөгөөд нагац ах Дансран гэж бас тэнхээтэй эр байжээ. П.Бат-Очир багаасаа Мишиг гvний хvрээнд шавилан сууж хийдийн банди нартай ноцолдож дээл хувцсаа урж өссөн өндөр нуруутай өргөн цээжтэй, шовхдуу хамартай, хөнхөр духтай, бvдvvн хvзvv, мөлгөр чихтэй хvv байжээ. Мишиг гvний хошууныхан их шооч, шогч зантай хvмvvс гэнэ

П.Бат-Очир хvv Мишиг гvний баруун хvрээнд сууж байхдаа том банди нарт шоолуулж, шоолуулж нус нулимстай холилдон “дээрэлхvvлж&rdqu o; бай-сан удаа олон гэдэг. “Эр өсөж эсгий сунана” гэгчээр П.Бат-Очир ч 17-18 нас хvрч угийн өсгөлvvн хvv болохоор бяр сууж бөхийн төрх олоо биз. Тэгээд ч хэнээс ч айхгvй ноцолдвол ноцолдож, зодолд-вол зодолд-чихдог өө-рөөсөө ах залуусыг ч эв нь таарвал дийлчих болжээ. Нэг удаа өөрийгөө дандаа “шог-лодог” байсан дээрэлхvv залууг барьж аваад газарт чулуудаж орхисон чинь нөгөөх нь ухаан алдаж унаад бөөн юм болжээ. Тэгэхэд багш лам нь хилэгнэн Пилжи-дийн “муу мангар” золиг чинь хvн алах нээ! Чи байшин-гийн дор байгаа мод аваад ир гэж авчруулаад модоороо “Өв-дөж байна уу?” гэж асуугаад л цохиод байх юм гэнэ. Багш нь сvvлдээ ядарч байгаа бололтой удаж удаж л хааяа нэг пад-хийл-гэхэд гvжирмэг залуу өвдөөгvй ч гэсэн “Өвдөж байна аа! Ёо! Ёо! Хэмээн худлаа янгуучлахад багш нь “Яасан удаж байж өвд-дөг яс вэ?” гээд хөлсөө ар-чин “Чи наад модоо байсан га-зарт нь аваачиж хий!” гэж зан-дарч байжээ. Нэг удаа багш лам нь П.Бат-Очир хvvг дагуу-лан Бат-цагаан гэдэг дуганд оро-ход ду-ганы баруун талаар сууж байгаа хэсэг лам банди нар “Мулилз-сан бор банди” ирлээ гэцгээхэд, зvvн талаарх банди нар нь “Нисэж байгаа бvргэд шиг юм байна. Бvргэд гэх vv?” хэмээн шоолж шуугилдаж байсан гэх яриа бий. Тvvнээс хойш л П.Бат-Очирыг “Малиг бvргэд” гэх бол-сон гэж нутгийн-хан нь хуучил-даг ажээ. П.Бат-Очирыг 19 нас хv--рэхэд угийн тэнхээтэй, биер-хэг, муйхрыг мэ-дэх багш нь зо-дог шуудаг хийлгэж өгөөд тэр vеийн цуут бөхийн нэг "Их Монгол" Хасын Шаравжамц гуайнхыг зааж өгөөд

-Чи намайг явууллаа! гээд аваргынд оч! Тэгээд наадамд хамт очно биз” гэж хэлээд я-вуул-жээ. П.Бат-Очир хvv авар-гын гэрийг сурагласаар хvрч очиход Х.Шаравжамц

-Чи наадамд барилдах гэж яваа юм уу? Би ч бас барилддаг ухаантай юм” гээд хонины хvзvv чанаж өгөөд “Наадхаа чи шv-дээрээ мөлж” гэжээ. Тэгээд л Х.Шаравжамц аварга П.Бат-Очир хvvд бөхийн гараа дэв-жээ-нээс эхлээд барилдах арга, мэх зааж “бөх хvн барилдах бvрдээ өөр өөр хувилбар мэх хийхийг хичээх хэрэгтэй юм. Бас насныхаа байдалд тохи-руу-лах ёстой. Залуус та нар бол шийдмэг тvргэн хөдөлгөөнтэй мэх хийх, мань мэтийн харьсан бөхийн /Энэ vед их монгол дөч гарч байжээ/ хөл муу, зориг мохоо болдог учир удаан хөдөл-гөөнтэй тvшигтэй мэхийг даац-тай хийх нь чухал байдаг юм. Гаршиж дадсан дархан мэх бөх хvнд хэрэгтэй дээ! гэх зэргээр сургамжилдаг байжээ. Хоорон-доо 22 насны зөрvvтэй энэ хоёр бөх энэ vеэс насан туршдаа ах дvv мэт явсан гэдэг. П.Бат-Очир хvvг бөх болохоор зорьж очсоны дараа нутгийн “Алтан” Хайрханы овоо тахил-гын наа-дам болж тэр наадамд Х.Ша-рав-жамц аварга тvрvvлж, П.-Бат--Очир хvv vзvvрлэжээ. Мань хоёр дараа нь Авзага Шивээтийн наадамд очиж барилдан бас л хоёул шалгаран vлдээд “Мулига бvргэд” хэмээх П.Бат-Очир а-вар-гыг өвдөг шороодуулан тv-рvv-лэхэд Их Монгол Х.Шарав-жамц гуай:

-Би чамайг дийлсэнгvй. Уг нь гурав хаясан бол чиний хий гарах байсан юм. За яахав сайн бөх болоорой! гэж ерөөлийн vгээр магтсан гэдэг. Тиймээс ч П.Бат-Очир арслан” …Монгол гуай чинь миний багш намайг бөхийн зэрэгт хvргэх гэж мөн ч их мэрийсэн дээ!” гэж өгvvлдэг байжээ. Тэр vедээ сайн ноён хан аймгийн наадамд очиж барилдсан залуу бөх П.Бат-Очир учраа бөхчvvдээ барьц-тай, барьцгvй суйлж, дугтарч, дэгээдсээр нутгийн бөх Сайн-хонь гэгчтэй vлдэн эгэм тахим мэхээр өвдөг шороодуулан тv-рvvлж байсан гэнэ. П.Бат-Очир арслан баруун зvvнгvй суйлах, дэгээдэх, хvчтэй дугт-рах ялан-гуяа эгэм тахим мэ-хэн-дээ гар-гуун, мэхэндээ даацтай тун ч шалмаг барилддаг бөх байжээ. Тэгэээд залуу бөхчvvдэд… Ганц хоёрхон мэхээр хол яв-даггvй ядахдаа цэрвvv, хав дөрвөлжин барьц-тай барил-даанд хоёроос гурван сайн мэх хийчихдэг. Тvvнийгээ хvнээс өр-сөөд хийчих овсгоо-той байх. Бас сvрлэг сайхан дэвдэг байх нь чухал шvv ! гэж сургамжлан захидаг байжээ. П.Бат-Очир 1925 онд улсын наадамд барилдан Архангайн Дам-буугаар тав давж зургаагийн даваанд Архангайн Өлзийтийн Жамъянд унасан байх юм. Гэ-тэл “Монгол бөхийн хөгжилт” номонд 1925 онд дөрөв, 1926 онд тав давж улсын начин цол авчээ гэж бичсэн байх юм.

П.Бат-Очир начин 1927 онд зургаа давж 1928 онд долоо давж улсын заан цол хvртсэн байна.1929 оны наадмын долоо--гийн даваанд Сэлэнгэ аймгийн “Боохой” Данзантай тунаж ба-рилдаад тvvнийг уна-ган заан цолоо баталжээ.1930 оны ул-сын наадамд Ц.Бат-Очир заан, “Боохой” Д.Данзан хоёр зур-гаагийн даваанд дахин тунаж барилдахад Данзан нь дугтарч байгаад гэнэт арагш тvлхэн зааныг өвдөг шороо-дуулсан байна. П.Бат-Очир 1930 онд тав, 1931 онд зургаа давж, 1932 онд улсын их баяр наадамд 1024 бөх барилдахад Архангайн Дол-горын Содном зааныг дугтрах мэхээрээ уна-ган арав давж тvрvvлэн улсын арслан цол хvртсэн байна.

“Малига бvргэд” хэмээх П.Бат-Очир vнэхээр их тэнхээ-тэй хvн байжээ. Нэг жил нас гvйц-сэн шар vхрийг худагт унасныг олсоор оосорлож бай-гаад худгийн хашлага, чулуу-тай нь хамт ховх татаад гаргачихаж байсан гэх ба мөн Довын гурван Гашууны тойр-мын шаварт шигд-сэн атан тэмээг татаад гар-гаж байсан тухай ч яриа бий. “Малига бvргэд” хэмээн бөхийн тvvхэнд алдаршсан Дэлгэр-хааны П.Бат-Очир арслан гэж ийм л “агуу” бөх явж дээ." Түүний зээ хүү нь улсын начин Алтангэрэлийн Алтанхуяг.