Монгол улсын хөдөлмөрийн баатар
Монгол улсын хөдөлмөрийн баатар гэж ажил хөдөлмөрөөрөө Монгол Улсдаа онц ач гавьяатай хүнд олгодог цол юм.
Түүх
засварлахБүгд Найрамдах Монгол Ард Улсын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1956 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн 234 дүгээр зарлигаар: БНМАУ-ын Их Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ НЬ:
- 1. “БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар” гэдэг цолыг бий болгосугай.
- 2. “БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар” цолыг манай оронд социализм байгуулах үйлсэд гарамгай бүтээл гаргасан хүмүүст олгож байхаар тогтоосугай.
- 3. “БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар” цол шагнагдагсад “ Сүхбаатарын одон”, “Алтан соёмбо” гэдэг медаль олгож байсугай.