[[Ангилал:]][[Ангилал:]]

Батхаан уул
Үнэмлэхүй өндөр 2178 м
Байрлал Эрдэнэсант сум (Төв аймаг)
Бүрд сум (Өвөрхангай аймаг)
Монгол УлсМонгол Улс Монгол Улс
Солбицол 47° 9′ 9″ У, 104° 10′ 7″ ЗКоординат: 47° 9′ 9″ У, 104° 10′ 7″ З
Батхаан уул (Монгол Улс)
Батхаан уул (Монгол Улс)
Батхаан уул
Батхаан уул

Батхаан уул нь Төв аймгийн Эрдэнэсант, Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутагт баруун хойноос зүүн урагш чиглэн үргэлжилсэн 2178 метр өндөр уул юм.

Байршил засварлах

Батхаан уул нь Улаанбаатараас баруун урагш 250 километр, Эрдэнэсант сумын төвөөс 33 километр зайтай оршдог.

Төв аймгийн Эрдэнэсант, Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутагт баруун хойноос зүүн урагш чиглэн үргэлжилсэн 30 орчим километр үргэлжилдэг нуруу. Оргил нь Батхаан уул бөгөөд далайн төвшнөөс дээш 2178 метр өндөр. Батхаан уул нь Хангайн Хэнтийн уулархаг мужид багтах ба Орхон Туул голын савын 1500-2000 метр өргөгдсөн бэсрэг өндөр уулсын нэг бөгөөд Монгол орны хамгийн өмнөд захын ой бүхий уул юм.

Экосистем засварлах

Ойт хээрийн бүсээс нилээд тасархай оршдог боловч уулын төв хэсэг нь ус намагтай, уулын хар шороон хөрстэй жинхэнэ ойт хээрийн байгалийн төрхтэй. Эндээс арваад жижиг горхи эх авч урагшаа хойшоо урсдаг. Уулын урд үзүүрт Ар жаргалант, Өвөр жаргалант хэмээх хоёр голын эх байдаг бөгөөд энд Монгол элс гэж алдаршсан Элсэн тасархайн зах хүрч ирдэг. Ар жаргалант голын элсний захаас эхлэн хайлаасны төгөл даган хойд хярыг давахад Тольтын ам харагдана. Түүнийг даган өгсөхөд их ой руу явж орох бөгөөд хус, шинэс голлосон ой нь ан амьтан, жигүүртэн шувуудаар баялаг. Батхаан уулын голын бүх хөндийгөөр элсэн манхантай бөгөөд энэ элс зүүн урагш салхинд туугдан нүүж Өвөр Жаргалант голын хөндийн урд ар, дунд хэсгийг дарсаар байгаа ажээ. Их элсэн манхантай, говийн бүсийн хайлаас мод ихээр ургасан, хангайн бүсийн өтгөн шигүү ой нэг дор цогцолсон байгалийн энэхүү өвөрмөц тогтолцоо нь дэлхийд ховор юм. Тийм учраас энэ ховор нандин тогтоц бүхий 21 850 га талбайг 1957 онд дархлан хамгаалж Байгалийн нөөц газар болгожээ.

Түүхийн дурсгал засварлах

Батхаан уулын ар өвөр хормой, голуудын хойд дэнж, арын гол горхины хөндийгөөр түүхийн дурсгал болох эртний булш хиргисүүр олон бий. Эдгээрээс гадна Бичигтийн амны хадны бичээс, Тогоот уулын хаданд Тогоо, Хуягт хэмээх газарт хөө хуяг гэх мэт эртний үед хамаарах дурсгалууд байдаг. Гэвч нутгийн ардууд хөө хуягнаас нь авч шагайн сум хийсээр байгаад дууссан байна. Тогоот уулын хадан тогоог 1973 онд Эрдэнэсант сумын музейд тавьсан байна. Өврийн Лүнгийн хөх, Хөх даваа зэрэг газруудад аварга үлэг гүрвэлийн мөрний хэв, аварга гүрвэлийн чулуужсан яс, дөрөвдөгч галавын арслан зааны яс тус тус олдсон бөгөөд тэдгээрээс заримыг нь Байгалийн түүхийн музейд тавьжээ.

Цахим холбоос засварлах

Эх сурвалж засварлах

Ч.Буянбадрах "Монгол орны лавлах" эмхэтгэл ном