Бавуугийн Лхагвасүрэн

Бавуугийн Лхагвасүрэн (1944 оны 11-р сарын 25-нд Төв аймгийн Баян-Өнжүүл суманд төрсөн- 2019 оны 2 сарын 5-нд Улаанбаатар хотод нас барсан) Монгол Улсын Хөдөлмөрийн баатар БНМАУ-ын Төрийн шагналт, Соёлын Гавьяат Зүтгэлтэн, Монгол улсын Ардын Уран Зохиолч, яруу найрагч.

Бавуугийн Лхагвасүрэн
Төрсөн: Бавуугийн Лхагвасүрэн
1944 оны 11 сарын 25 (1944-11-25)
Баян-Өнжүүл сум, Төв аймаг
Өнгөрсөн: 2019 оны 2 сарын 5
      (60 настай насалсан) [1]
Улаанбаатар
Нууц нэр
Ажил үйл 3охиолч
Яс үндэс Халх
Улс орон Монгол Улс
Төрөл Яруу найраг
Шагнал Монгол Улсын хөдөлмөрийн баатар БНМАУ-ын Төрийн шагнал, Ардын Уран Зохиолч, Соёлын Гавьяат Зүтгэлтэн

Б.Лхагвасүрэн нь 1944 оны арваннэгдүгээр сарын 25 нд Төв аймгийн Баян-Өнжүүл суманд төржээ. Тэрбээр

  • 1963 онд Улаанбаатарт Худалдааны техникум төгссөн
  • 1973-1977 онд ЗХУ-ын Москва хотын Кино Урлагийн дээд сургуульд суралцаж байсан.
  • 1963 онд Улсын хүүхэлдэйн театрт жүжигчин, зураач, туслах найруулагч
  • 1968 оноос Монголын зохиолчдын эвлэлийн дэргэдэх үлгэрийн танхимд жүжигчин, “Утга зохиол” сонин, Монголын радиод редактор, Соёлын яаманд мэргэжлийн зохиолчоор ажлласан,
  • 1990-1992 онд Монголын зохиолчдын эвлэлийн даргаар,
  • 1992-1996 оны хооронд УИХ-ын гишүүнээр сонгогдож соёл урлагийн олон арван хуулийн төслийг санаачлан батлуулсан.
  • 2009-2012 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн хорооны даргаар ажилласан.
  • 2019 оны 2-р сарын 5-нд нас барсан. Тэрээр 75 насалсан байна

Уран бүтээл

засварлах

1962 оноос зохиол бүтээл бичиж туурвиж эхэлсэн.

  1. 4000 мөр бүхий “Тамгагүй төр” эмгэнэлт жүжиг,
  2. Их Монгол Улс байгуулагдасны 800 жилийн ойд зориулж “Атга нөж” жүжиг туурвисан.
  3. "Ангир уураг" жүжиг
  4. "Галзуу гурвалжин" зэрэг олон арван жүжгийн зохиол бичсэн.
Кино зохиол
  1. “Боржигоны бор тал"
  2. Бүлээн нурам”,
  3. “Араатан”,
  4. Хүн чулууны нулимс”,
  5. Хүннүгийн тухай “Бор манан” зэрэг кино зохиол бичсэн.
Яруу найргийн
  1. "Аргаа барсан шүлэг"
  2. "Бодрол"
  3. "Боржигоны бор тал"
  4. "Буруу энгэртэй дээл"
  5. "Ижийнхээ ачийг яалаа даа"
  6. "Ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам"
  7. "Ижийтэйгээ байхад би баян байсан"
  8. "Монголын их хээр тал"
  9. "Охиноо би их санадаг"
  10. "Уянгын шаглаа"
  11. "Харанхуй"
  12. "Хос уянга"
  13. "Хүүдээ унших шүлэг"
  14. "Чамаараа би зөндөө гоёсон"
  15. "Чи бидэн хоёр" зэрэг олон шүлэг тэрлэсэн.
Үргэлжилсэн үгийн зохиол
  1. "Нулимстай дурсамж" өгүүллэг
  2. "Яргуй нүдлэх цагаар" өгүүллэг
  3. "Тэр алсад" тууж
  4. "Үр могой" домог дууль
Шүлгийн түүвэр
  1. "Ангир уураг"
  2. "Хос уянга"
  3. "Гашуун өвс"
  4. "Сул асгарсан сувд"
Ном туурвил
  1. Уянгын тойрог
  2. Цагаан тэнхлэг

Гавьяа Шагнал

засварлах

Эх сурвалж

засварлах
  1. ikon.mn: ЭМГЭНЭЛ: БАВУУГИЙН ЛХАГВАСҮРЭН (1944-2019); нийтлэгдсэн 2019-2-10, хандсан 2019-2-11