Аюурзанын Долгор
Аюурзанын Долгор (1955 оны 7-р сарын 1-нд Төв аймгийн Баянцагаан суманд төрсөн) — Монголын дуурийн дуучин. Монгол улсын Ардын жүжигчин (2005) цолтой.
Аюурзанын Долгор | |
Төрсөн он | 1955 он (68–69 настай) |
---|---|
Төрсөн газар | Монгол улсын Төв аймгийн Баянцагаан сум |
Яс үндэс | монгол үндэстэн |
Улсын иргэн | Монгол (БНМАУ → МУ) |
Ажил үйл | дуучин |
Урсгал | дуурь, нийтийн дуу |
Алдар цол | |
Төр нийгмийн шан Монгол улсын гавьяат жүжигчин (1993) Монгол улсын ардын жүжигчин (2005) |
Боловсрол
засварлах1970-1973 онд Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн ХАА-н техникум,
1976-1984 онд ЗХУ-ын Свердловск /өнөөгийн Екатеринбург/ хотын Уралын Хөгжмийн дээд Сургууулийг дуулаачийн мэргэжлээр суралцаж төгссөн.
Ажилласан байдал
засварлах1973-1975 онд Төв аймгийн Соёлын ордонд жүжигчин, 1984-2012 онд УДБЭТ-т гоцлол дуучнаар ажилласан.
СУИС-ийн дуулах ур зүйн тэнхимийн багш. СУИС-д А.Долгор нь Итали, ОХУ, Солонгос, Япон, Чех зэрэг улсуудад айлчлан тоглож, дэлхийн шилдэг театруудын тайзнаа дуулж, гадаадын үзэгчдээс өндөр үнэлэлт авч байсан.
Амжилт
засварлах1988 онд Ц.Нацагдорж “Үүлэн заяа” дуурийн гол дүрийг чадварлаг бүтээсний учир Соёлын яам, МУАХ-ны шилдэг дүрийн шагналыг авчээ.
Бүтээсэн дүр
засварлах- Ж.Бизегийн «Кармен» — Кармен (1984)
- Х.Билэгжаргалын «Ламбугайн нулимс» — эх (1986)
- Ж.Верди “Риголетто” — Мадделена 1986 онд
- Т.Хренников “Шуурганаар” — Аксинья 1987 онд
- П.И.Чайковский “Евгений Онегин” — Ольга 1988 онд
- Ц.Нацагдорж “Үүлэн заяа” — цурхай 1988 онд
- Ж.Верди “Отелло” — Эмилия 1989 онд
- Ж.Пуччини “Чио Чио Сан” — Сузуки 1991 онд
- В.А.Моцарт “Увидаст лимбэ” —2-р хатагтай 1993 онд
- Д.Жанчив “Хөх торгон дээл” — 1994 онд
- Ж.Верди “Трубадур” — Азучена 1994 онд
- Ц.Нацагдорж “Гэсэр” — Арлунгоо 1995 онд
- Ж.Россини “Севилийн үсчин” — Розина 1998 онд
- Л.Мөрдорж “Хөхөө Намжил” — Алтайн дагина 1999 онд
- Г.Пүрэвдорж “Дэлхий ээжийн төрсөн өдөр” — Дэлхий ээж 2002 онд
- Д.Лувсаншарав “Хар Хорум” — Будлан 2002 онд
- Отто Николай “Виндзорын овжин авхай нар” — 2002 онд
- Б.Шарав “Чингис хаан” — Өэлүн ээж
- Ж.Верди “Аида” — Амнерис 2012 он
“Аргалд явсан ээж”, “Эр хүн”, “Зүүдний хайртай нутаг”, “Аав ээж хоёр”, “Бодлын цагаан хун” зэрэг түүний дуулсан сайхан дуунууд одоо хэр нь үнэ цэнээ алдаагүй. Анх 1991 онд “Морин хуур” наадамд яруу найрагч Б.Амгалан гуайн үгийг нь бичсэн “Бодлын цагаан хун” дуугаараа тэргүүн байр эзэлж, А.Долгор гэх дуучин ард түмний хайртай дуучин болж байсан билээ.