Жаргалант сум (Төв)
Жаргалант (монгол бичгээр жиргалангту) нь Төв аймгийн сум юм. Монгол улсын нийслэл Улаанбаатар хотоос 135 км зайтай оршдог.
![]() ![]() Жаргалант сум |
|
---|---|
Жаргалант сумын төв | |
Улбар шар нь Зуунмод, ягаан нь Жаргалант | |
Сумын | 2,100 км² (__/27) газар нутагт |
2011 онд | 6,296 хүн (3/27) сууж байв.[1] |
Дотроо | Буурал, Өгөөмөр, Баянбулаг, Загдал гэх дөрвөн багтай. |
2011 оны | төсөвт 330 сая ₮ (5/27) оруулж, |
мөн ондоо | 1,492 сая ₮ (3/27) заржээ.[1] |
2011 оны | 133,291 толгой мал (9/27) нь |
нэг хүнд | ноогдвол 21.2 (__/27) болно.[1] |
Өрхийн | 43.8% (809/1844) нь малтай.[1] |
____ онд | үүсэн байгуулагдсан |
Эргэн тойрондоо | Төв аймгийн Борнуур, Баянцогт, Угтаалцайдам, Цээл, Сүмбэр, Сэлэнгэ аймгийн Орхонтуул, Орхон, Баянгол гэсэн найман сумаар хүрээлэгддэг. |
- Жаргалант сум холбоосыг дарж адил нэрт зүйлсээс ялган таниарай.
ТүүхЗасварлах
Жаргалант сумын нутаг нь Түшээт Хан аймгийн Баатар вангийн хошуунд харьяалагдаж байсан. Хожим 1927 онд Сангийн тариалан нэртэйгээр анх байгуулагдан улмаар Баян-Өлзийт сум гэж яваад, 1957 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн тогтоолоор Жаргалант сум болон байгуулагдсан.
Газар зүйЗасварлах
Засаг захиргааны анхан шатны нэгж 4 багтай. 186800 га нутаг дэвсгэртэй. Үүнээс: 99000 га талбай нь бэлчээр, 38000 га тариалангийн талбайтай, 33800 га талбай нь нарсан ойн зонхилсон ойн сан бүхий газартай. Сумын нутаг дэвсгэр далайн түвшнээс дээш 950-1050 метрт өргөгдсөн, жилд дунджаар 200-250 мм тунадас унадаг ой, хээр хосолсон байгалийн бүтэцтэй.
Хүн амЗасварлах
2012 оны жилийн эцсийн хүн амын тоогоор 6348 хүн, 1955 өрх тоологдсон. Нийт хүн амын 70%ыг 35 хүртэлх насны залуус эзэлдэг. Жаргалант сумын засаг Даргаар Нямаагийн Энхболд ИТХ-н даргаар Дашзэвэгийн Дашдаваа нар 2020 оноос хойш ажиллаж байна
Эдийн засагЗасварлах
Дэд бүтэц сайн хөгжсөн, Монгол улсын босоо тэнхлэгийн дагуух төв засмал зам дайран өнгөрдөг. Сумын төсөвт байгууллагууд болох ЗДТГ, сумын хүн эмнэлэг, соёлын төв, Ерөнхий боловсролын 12 жилийн бүрэн дунд сургууль, 2 бага сургууль, хүүхдийн 4 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна.
2008 оны жилийн эцсийн малын тооллогоор сумын хэмжээнд нийт 128836 толгой мал тоологдсоноос тэмээ-89, адуу-6015, үхэр-8217, хонь-63377, ямаа-51138 тус тоологдсон байна. Сумын нийт өрхийн 15.7% буюу 264 малчин өрхтэй. Жилд дунджаар 35-40 мянган төл бойжуулан авч байна.
Одоогоор газар тариалан, мал аж ахуй, уул уурхай, аялал жуулчлалын чиглэлээр 98 аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулж байна. 2009 онд сумын хэмжээнд нийт 10025 га талбайд үр тариа, 1254 га-д төмс, 35 га-д хүнсний ногоо тариалаад байна. Газар тариалангийн үйлдвэрлэлийн арвин их туршлагатай бүтээлч хөдөлмөрч ард түмний дундаас 14 хөдөлмөрийн баатар, 6 гавьяат төрөн гаржээ.
ЭшлэлЗасварлах
- ↑ 1.0 1.1 1.2 1.3 Төв аймгийн Статистикийн хэлтэс. Төв аймгийн эдийн засаг, нийгмийн байдлын тухай танилцуулга