Кали

(K-с чиглүүлэгдэв)

Кали нь К химийн тэмдэг, 19 атомын дугаар бүхий химийн элемент.

Кали,  19K
Лааны тосон (парафин) дотор хадгалсан кали. Том шүрийн хэмжээ 0.5 cm.
Ерөнхий шинж чанарууд
Нэр, тэмдэгкали, K
Гадаад байдалмөнгөлөг саарал
Англи дуудлага/p[invalid input: 'ɵ']ˈtæsiəm/
po-TAS-ee-əm
Кали-ийн үелэх систем дэх байрлал
Устөрөгч (диатомт металл бус)
Гели (инерт хий)
Лити (шүлтийн металл)
Берилли (газрын шүлтэт металл)
Бор (химийн элемент) (металлоид)
Нүүрстөрөгч (полиатомт металл бус)
Азот (диатомт металл бус)
Хүчилтөрөгч (диатомт металл бус)
Фтор (диатомт металл бус)
Неон (инерт хий)
Натри (шүлтийн металл)
Магни (газрын шүлтэт металл)
Хөнгөн цагаан (шилжилтийн дараах металл)
Цахиур (металлоид)
Фосфор (полиатомт металл бус)
Хүхэр (полиатомт металл бус)
Хлор (диатомт металл бус)
Аргон (инерт хий)
Кали (шүлтийн металл)
Кальци (газрын шүлтэт металл)
Сканди (шилжилтийн металл)
Титан (шилжилтийн металл)
Ванади (шилжилтийн металл)
Хром (шилжилтийн металл)
Манган (шилжилтийн металл)
Төмөр (химийн элемент) (шилжилтийн металл)
Кобальт (шилжилтийн металл)
Никель (шилжилтийн металл)
Зэс (шилжилтийн металл)
Цайр (шилжилтийн металл)
Галли (шилжилтийн дараах металл)
Германи (металлоид)
Арсени (металлоид)
Селени (полиатомт металл бус)
Бром (диатомт металл бус)
Криптон (инерт хий)
Рубиди (шүлтийн металл)
Стронци (газрын шүлтэт металл)
Иттри (шилжилтийн металл)
Циркони (шилжилтийн металл)
Ниоби (шилжилтийн металл)
Молибден (шилжилтийн металл)
Технеци (шилжилтийн металл)
Рутени (шилжилтийн металл)
Роди (шилжилтийн металл)
Паллади (шилжилтийн металл)
Мөнгө (химийн элемент) (шилжилтийн металл)
Кадми (шилжилтийн металл)
Инди (шилжилтийн дараах металл)
Цагаан тугалга (шилжилтийн дараах металл)
Сурьма (металлоид)
Теллур (металлоид)
Иод (диатомт металл бус)
Ксенон (инерт хий)
Цези (шүлтийн металл)
Бари (газрын шүлтэт металл)
Лантан (лантаноид)
Цери (лантаноид)
Празеодим (лантаноид)
Неодим (лантаноид)
Промети (лантаноид)
Самари (лантаноид)
Европи (лантаноид)
Гадолини (лантаноид)
Терби (лантаноид)
Диспрози (лантаноид)
Гольми (лантаноид)
Эрби (лантаноид)
Тули (лантаноид)
Иттерби (лантаноид)
Лютеци (лантаноид)
Гафни (шилжилтийн металл)
Тантал (шилжилтийн металл)
Вольфрам (шилжилтийн металл)
Рени (шилжилтийн металл)
Осми (шилжилтийн металл)
Ириди (шилжилтийн металл)
Цагаан алт (шилжилтийн металл)
Алт (шилжилтийн металл)
Мөнгөн ус (шилжилтийн металл)
Талли (шилжилтийн дараах металл)
Хар тугалга (шилжилтийн дараах металл)
Висмут (шилжилтийн дараах металл)
Полони (шилжилтийн дараах металл)
Астат (металлоид)
Радон (инерт хий)
Франци (шүлтийн металл)
Ради (газрын шүлтэт металл)
Актини (актиноид)
Тори (актиноид)
Протактини (актиноид)
Уран (актиноид)
Нептуни (актиноид)
Плутони (актиноид)
Америци (актиноид)
Кюри (актиноид)
Беркли (актиноид)
Калифорни (актиноид)
Эйнштейни (актиноид)
Ферми (актиноид)
Менделеви (актиноид)
Нобели (актиноид)
Лоуренси (актиноид)
Резерфорди (шилжилтийн металл)
Дубни (шилжилтийн металл)
Сиборги (шилжилтийн металл)
Бори (шилжилтийн металл)
Хасси (шилжилтийн металл)
Мейтнери (unknown chemical properties)
Дармштадти (unknown chemical properties)
Рентгени (unknown chemical properties)
Коперници (шилжилтийн металл)
Нихони (unknown chemical properties)
Флерови (шилжилтийн дараах металл)
Москови (unknown chemical properties)
Ливермори (unknown chemical properties)
Теннессин (unknown chemical properties)
Оганесон (unknown chemical properties)
Na

K

Rb
аргонкаликальци
Цэнэгийн тоо (Z)19
Атом масс (±) (Ar)39.0983(1)[1]
Элементийн ангилал  шүлтийн металл
Бүлэг, блокбүлэг 1 (шүлтийн металл), s-блок
Үеүе 4
Электрон бүтэц[Ar] 4s1
давхарга бүрт
2, 8, 8, 1
Физик шинж чанарууд
Төлөвхатуу
Хайлах температур336.7 K ​(63.5 °C, ​146.3 °F)
Буцлах температур1032 K ​(759 °C, ​1398 °F)
Нягт т.т.0.862 г/см3
шингэн үед,х.т.0.828 г/см3
Критик цэг2223 K, 16 MPa[2]
Хайлах энтальп2.33 Ж/моль
Уурших энтальп76.9 кЖ/моль
Хувийн дулаан шингээлт29.6 Ж/(моль·K)
Атомын шинж чанар
Исэлдэлтийн зэрэг+1, −1 ​(хүчтэй суурилаг исэл)
Цахилгаан сөрөг чанарПолингийн шаталбар: 0.82
Ионжилтын энерги1 дэх: 418.8 кЖ/моль
2 дахь: 3052 кЖ/моль
3 дахь: 4420 кЖ/моль
(илүү үзэх)
Атомын радиусэмпирик: 227 пм
Ковалент радиус203±12 pm
Ван дер Ваальсийн радиус275 pm
Бусад
Талст бүтэцбие-төвтэй куб (бтк)
Body-centered cubic crystal structure for кали
Дууны хурд нарийн савх2000 m/s (at 20 °C)
Дулааны тэлэлт83.3 µm/(m·K) ( 25 °C-д)
Дулаан дамжуулалт102.5 W/(m·K)
Цахилгаан эсэргүүцэл72 nΩ·m ( 20 °C-д)
Соронзон чанарпарасоронзон[3]
Юнгийн модуль3.53 GPa
Хөдөлгөх модуль1.3 GPa
Эзлэхүүний модуль3.1 GPa
Моосын хатуулаг0.4
Бринеллийн хатуулаг0.363 MPa
CAS дугаар7440-09-7
Түүх
Нээсэн ба анх ялгасанГемфри Дэви (1807)
Хамгийн тогвортой изотопууд
изо БДТ ХЗҮ ЗТ ЗЭ (MeV) ЗБ
39K 93.26% 39K нь 20 нейтронтой үед тогтвортой
40K 0.012% 1.248(3)×109 жил β 1.311 40Ca
ε 1.505 40Ar
β+ 1.505 40Ar
41K 6.73% 41K нь 22 нейтронтой үед тогтвортой
үзэх · хэлэлцэх · засах· эх сурвалж

Кали нь идэвхтэй учир байгальд зөвхөн нэгдлийн байдлаар тохиолддог. Дэлхийн газрын царцдасын 2,6% ийг эзэлдэг. Калийг агуулсан гол эрдсүүд нь KNO3 - шүү, KCl*NaCl – сильвинит, KCl*MgCl2*6H2O – карналлит, KCl*MgSO4*3H2O – каинит, K2O*Al2O3*6SiO2 – калийн жонш зэрэг юм.

Оксид гарган авах арга

засварлах
  • Электролизийн арга: Калийг агуулсан давсыг хайлуулж, хайлмалд нь электролиз явуулахад катод дээр уг Кали ангижирна.
  Катод дээр: K+ + 1e- = K0 
  • Ангижруулах арга: Калийн оксидийг хүчтэй ангижруулагчаар үйлчилдэг.
  (G<0 үед урвал явагдах боломжтой).

Кали нь гялалзсан өнгөтэй, зөөлөн, нягт багатай, цахилгаан сайн дамжуулдаг. Калийгийн цөмийн цэнэг нь атомын радиус өсөхөд нягт нь ихэсч, хайлах буцлах температур, цахилгаан дамжуулах чанар буурдаг. Кали нь дан галегонууд, хүчилтөрөгч, хүхэртэй тасалгааны температурт, азот, фосфор, нүүрстөрөгч, цахиур, устөрөгчтэй халаахад нэгдэнэ. Усан уусмалд калийн ионууд нь гидрат ион хэлбэртэй оршдог.

  K+ + nH2O = [K(H2O)n]+

Кали нь азотын хүчлээс бусад хүчлүүдийн усан уусмалаас, мөн уснаас устөрөгчийг түрдэг.

  2K + H2SO4 = K2SO4 + H2
  2K + 2HOH = 2KOH + H2

Чухал нэгдлүүд

засварлах
1. Оксид нь усанд сайн уусдаг талст бодис. Усанд уусч шүлт үүсгэнэ.
   K2O + HOH = 2KOH 
Калийг хүчилтөрөгчийн дотор шатаавал хэт оксид (K2O2) -ийг үүсгэдэг. Энэ нь маш хүчтэй исэлдүүлэгч, хүйтэн усанд уусгавал хүчтэй шүлт ба устөрөгчийн хэт оксидийг үүсгэнэ.
K2O2 + 2HOH = 2NaOH + H2O2 2. Гидроксид нь усанд сайн уусдаг, ус чийг татамхай шинжтэй, өндөр температурт хайлдаг талст бодис. Усанд уусах ба хайлах үедээ дараах байдлаар иончлогддог. KOH = K+ + OH- 3. Гидрид нь КН гэсэн томъёотой, зөвхөн чийгтэй нөхцөлд тогтвортой байдаг, өндөр температурт устөрөгч ба дан металл үүсгэн задардаг. 4. Галид. Дан металл галегонуудтай шууд нэгдэж үүсгэсэн нэгдлийг галид гэнэ. Галидууд нь өнгөгүй талст, усанд сайн уусна. 5. Сульфид нь ионт талст торийн бүтэцтэй, хатуу бодис юм. K2S, KHS гэсэн хоёр янзын сульфид үүсгэх ба усанд сайн уусдаг. Гидролизд орно. K2S + H2O = KHS + KOH 6. Карбид. Калийг халаахад нэгдэж карбид үүсгэх ба карбидууд нь ус болон сул хүчлээр үйлчлэхэд нүүрсустөрөгчдийг ялгаруулан гидроксид үүсгэдэг. K4C + 4H2O = 4KOH + CH4 7. Хүчилтөрөгчтэй хүчлийн давсууд нь усанд харилцан адилгүй уусдаг. Гэхдээ SO42-, PO43-, NO3-, NO2- гэсэн хүчлийн үлдэгдэлтэй үүсгэсэн давс нь сайн уусдаг.

Биологийн үүрэг

засварлах
Үндсэн өгүүлэл: Кали биологид

Кали нь, хүний биеийн жингийн 0.2 хувийг эзэлдэг ба энэ үзүүлэлтээрээ найм эсвэл есөд (0.2%) ордог бөгөөд, насанд хүрсэн хүний 60 kg жин тутам 120 g кали агуулагдана.[4] Хүний бие дахь кали, хүхэр, хлорын хэмжээ ойролцоогоор тэнцүү байдаг бол, кальций ба фосфорынх их байдаг.[5]

Биохимийн үүрэг

засварлах

Кали нь хэд хэдэн физиологийн процессуудад оролцдог:[6][7][8]

  • resting cellular-membrane potential and the propagation of action potentials in neuronal, muscular, and cardiac tissue. Due to their electrostatic and chemical properties, K+
    ions are larger than Na+
    ions, and ion channels and pumps in cell membranes can distinguish between the two types of ions, actively pumping or passively allowing one of the two ions to pass, while blocking the other.[9]
  • hormone secretion and action
  • vascular tone
  • systemic blood pressure control
  • gastrointestinal motility
  • acid–base homeostasis
  • glucose and insulin metabolism
  • mineralocorticoid action
  • renal concentrating ability
  • fluid and electrolyte balance

Хэрэглээ

засварлах

Кали болон түүний нэгдлийг техникт өргөн хэрэглэдэг. Калийн натритай хайлшийг атомын эрчим хүчинд шингэн төлөвийн дулаан зөөгч болгодог. Кали нь хүний зүрхний хэвийн үйл ажиллагаанд тодорхой хэмжээний үүрэгтэй. Том хүнд хоногт 2 – 3 грамм кали шаардлагатай байдаг бөгөөд түүнийг амьтан ургамлын гаралтай хоол хүнсээр дамжуулан авдаг. Мөн кали нь ургамалд чухал хэрэгцээтэй элемент, маалинга, олс, тамхины ургамалд ихээр байдаг. Калийн хлорид, сульфат ба нитратуудыг бордоонд хэрэглэдэг. Идэмхий калийг шингэн саван үйлдвэрлэхэд ашиглаж байна.

  • Металлуудын химийн идэвх харилцан адилгүй байдаг.Металлын идэвхийн эгнээ

K Ca Na Mg Al Zn Fe Ni Sn Pb H2 Cu Hg Ag Pt Au Үүнээс үзэхэд кали нь хамгийн их идэвхитэй элемент болно.

  • Кали хэрэглэх нь ямар ач тустай вэ?

Кали нь олон үүрэгтэй бөгөөд гол үүрэг нь цусны даралт буурууладаг, цус харвалтаас сэргийлдэг гэж судлаачид үздэг. Гэхдээ хоногт 99мг-аар хэрэглэхийг зөвлөдөг. Калийг өндөр тунгаар хэрэглэхэд ходоод цочроодог тул жимс, ногооны шүүстэй хэрэглэх хэрэгтэй.

  • Кали дутагдахад:

Арьс хуурайшиж гүйлгэх, бие дагжрах, шөрмөс татах, зүрхний хэм алдагдах, хавагнах, нойргүйдэх, тос хуримтлагдах, цусны даралт ихсэх шинжүүд гарна. Хэрэв калийг тунu нь хэтрүүлэн хэрэглэвэл зүрхний хэм алдагдах, булчин сулрах, зүрхний гэмтлийн шинжүүд гарна. Мөн кали дутагдахад зүрх судас эрхтэн тогтолцооны өөрчлөлт илэрдэг.Бие махбодиос шингэн ялгаралтийг нэмэгдүүлдэг.

Калийгаар баялаг хүнсний бүтээгдэхүүнүүд
Хүнсний бүтээгдэхүүн К-ийн хэмжээ /мг/ Илчлэг /ккал/
Чангаанз 1380 160
Гадил 400 96
Чанасан эрдэнэ шиш 510 140
Хивэг 530 320
Улаан буудайн хивэг 1160 200
Хатаасан жимсний холимог 880 230
Инжир 900 100
Холимог самар 600 600
Наранцэцгийн самар 650 500
Үзэм 1020 270
Шарсан төмс 530 170
Буурцгийн гурил 1650 450
Төмсний нухаш 1150 70
Тугалын мах 420 230
Амуу тариан гоймон 400 320
  • Эрдэс бодисын солилцооны хямрал:

Хүний биеийн хөгжил болон амьдралын үйл ажиллагаанд зайлшгүй хэрэгцээтэй бодист эрдэс орно. Тэдгээр нь эрхтэн эдийн бүтцийн чухал бүрдэл бодис болох бөгөөд зөвхөн биеийн шингэн гэхэд л олон тооны эрдэс бодис агуулдаг. Иймээс бие махбодид бусад бодисуудын нэгэн адил эрдэс бодисын солилцоо явагдаж эрхтэн эдийн бүтцийг нөхөн сэлбэж шинэчлэх зүй тогтолтой. Эрдэс бодис нь усын солилцооны хэвийн явц, хүчил шүлтийн тэнцвэрт байдлыг нөхцөлдүүлнэ. Тодорхой эрдэс агуулсан орчинд нэн чухал фермент болон дааврыэ үйлчилгээ явагдана. Мэдрэл, булчин болон бусад эрхтэн тогтолцооны үйл ажиллагааны идэвхитэй байдлыг хангах зэрэг олон талын үүргийг эрдсүүд гүйцэтгэнэ.

  • Калийн солилцооны хямрал

Эсийн шингэнд 150 мэкв/л кали агуулагдаж, анионы зохицуулах хувийг эзлэнэ. Харин цусны плазмд 3,5 – 4,9 мэкв/л кали агуулагдаж нийт калийн 2% нь эсийн гаднах шингэнд, үлдсэн 98% нь эсийн дотор байж, булчингийн тонус, мэдрэлийн сэрэх чанар сэрэл дамжих үйл явцыг нөхцөлдүүлэх чухал үүрэг гүйцэтгэнэ. Цусны плазмд калийн агууламж 3,5 мэкв/л – ээс багасаж, түүнийг дагалдан биед эмгэг үйл явц илрэхий калийн дутал буюу гипокалиеми гэнэ. Цусны плазм дахь калийн агууламж 5 мэкв/л – ээс нэмэгдсэн тохиолдолд калийн ихдэлт буюу гиперкалиеми гэж нэрлэдэг.

  • Цианид кали /KCN/
 Химийн нэршил: Цианид кали /KCN/
 Физик шинж чанар:
 Гадаад байдал: Буйлс маягийн үнэртэй, цагаан  үрэл эсвэл бүдэг хатуу талст
 Буцлах температур:1625 oC
 Хөлдөх температур/ хайлах температур: 634 oC
 Нягт (Sp. GR): 1.55
 Молекул жин: 65.1 
 Зөвшөөрөгдөх дээд хэмжээ: Ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж  – C 5 мг/м3 (4.7 ppm) [10-мин] [Тайлбар: Циант устөрөгчөөс бусдад хамаарна]
 Амь нас, эрүүл мэндэд хор үзүүлэх тун: 25 мг/м3 (CN)
 Уурын даралт VP: 0 мм Hg (ойролцоогоор)
 Уусах чанар (25 oC) (Sol): 72%
 Шатдаггүй хатуу бодис, хүчилтэй хүрэлцсэнээр шатамхай циант устөрөгч ялгаруулдаг
           

Аюулгүй ажиллагааны зааварчилгаа

засварлах
  • Хамт хадгалж болохгүй бодисууд ба урвалын идэвхи

Хүчтэй исэлдүүлэгчид (хүчлүүд, хүчлийн давсууд, хлоратууд болон нитратууд), Тайлбар: Агаараас чийгийг татаж сироп үүсгэдэг

  • Хувийн хамгаалалт ба урьдчилан сэргийлэх арга

Арьс: Арьсанд хүргэхээс зайлсхийх Нүд: Нүдэнд хүргэхээс сэргийлэх Арьс угаах: Бохирдсон үед Зайлуулах: Нойтон болон хордсон үед Өөрчил: Өдөр бүр Авах арга хэмжээ: Нүд угаах, түргэн усанд булхах

  • Анхны тусламж

Нүд: Цаг алдалгүй угаах Арьс: Савантай усаар түргэн угаах Амьсгалах: Амьсгалахад дэмжлэг үзүүлэх Балгах: Эмнэлгийн тусламж түргэн үзүүлэх

  • Амьсгалын замыг хамгаалах арга хэмжээ

NIOSH/OSHA 25 мг/м3: SA/SCBAF : SCBAF:PD,PP/SAF:PD,PP:

Хордлого

засварлах
  • Хордох замууд

Амьсгалах, арьсаар хордох, залгих, арьс ба нүдэнд хүрэх

  • Хордлогын шинж тэмдэг

Нүд, арьс, амьсгалын системийн дээд хэсгийг цочрооно, хүчилтөрөгчийн дутагдал, бие сулрах, толгой өвдөх, самуурах, дотор муухайрах, бөөлжих, амьсгал хурдсах болон давчдах, бамбай булчирхайн болон цусны өөрчлөлтүүд зэрэг шинж тэмдэг илэрнэ.

Дүгнэлт

засварлах

Кали дэс дугаар нь 19 харьцангуй атом масс нь 39 юм. Энэ элемент нь шүлтийн бүлгийн элемент бөгөөд металл болно. Идэвхийн эгнээнээс үзвэл хамгийн их идэвхитэй элемент болно. Калийн нь идэвхи сайтай элемент учир ямарваа нэгэн бодис, элемент зэрэг урвалуудтай амархан нэгдэж байгаль дээр нэгдэл хэлбэртэй байдаг. Кали нь хүний биед заавалчгүй байх ёстой хамгийн чухал элементүүдийн нэг юм. Кали нь хүнсний бүтээгдэхүүн болон ургамлын гаралтай хоол хүнсэнд маш ихээр агуулагдаж байдаг. Кали нь хүний биед дутагдвал арьс хуурайшиж гүйлгэх, бие дагжрах, шөрмөс татах, зүрхний хэм алдагдах, хавагнах, нойргүйдэх, тос хуримтлагдах, цусны даралт ихсэх шинжүүд гарна. Хэрэв калийг тун хэтрүүлэн хэрэглэвэл зүрхний хэм алдагдах, булчин сулрах, зүрхний гэмтлийн шинжүүд гардаг. Эцэст нь дүгнэж хэлэхэд кали бол хүний биед заавал байх ёстой үндсэн элементүүдийн нэг бөгөөд кали дутагдвал үхэлд хүрэх аюултай юм.

  1. Standard Atomic Weights 2013. Commission on Isotopic Abundances and Atomic Weights
  2. Загвар:RubberBible92nd
  3. Magnetic susceptibility of the elements and inorganic compounds, in Lide, D. R., ed. (2005). CRC Handbook of Chemistry and Physics (86th ed.). Boca Raton (FL): CRC Press. ISBN 0-8493-0486-5.
  4. Abdel-Wahab, M.; Youssef, S.; Aly, A.; el-Fiki, S.; et al. (1992). "A simple calibration of a whole-body counter for the measurement of total body potassium in humans". International Journal of Radiation Applications and Instrumentation. Part A. Applied Radiation and Isotopes. 43 (10): 1285–9. doi:10.1016/0883-2889(92)90208-V. PMID 1330980.
  5. Chang, Raymond (2007). Chemistry. McGraw-Hill Higher Education. p. 52. ISBN 978-0-07-110595-8.
  6. ID, Linus S, Wingo CS. Disorders of potassium metabolism. In: Freehally J, Johnson RJ, Floege J, eds. Comprehensive clinical nephrology. 5th ed.St. Louis: Saunders, 2014:118-118
  7. Malnic G, Giebisch G, Muto S, Wang W, Bailey MA, Satlin LM. Regulation of K+ excretion. In: Alpern RJ, Caplan MJ, Moe OW, eds. Seldin and Giebisch’s the kidney: physiology and pathophysiology. 5th ed. London: Academic Press, 2013:1659-1716
  8. Mount DB, Zandi-Nejad K. Disorders of potassium balance. In: Taal MW, Chertow GM, Marsden PA, Skorecki KL, Yu ASL, Brenner BM, eds. The kidney. 9th ed. Philadelphia: Elsevier, 2012:640-688
  9. Lockless, S. W.; Zhou, M.; MacKinnon, R. (2007). "Structural and thermodynamic properties of selective ion binding in a K+ channel". PLoS Biol. 5 (5): e121. doi:10.1371/journal.pbio.0050121. PMC 1858713. PMID 17472437.