Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны жагсаалт
Улсын баяр наадам
засварлахМонгол үндэсний их баяр наадам нь эртний уламжлалтай Монгол түмний их түүхийг агуулсан арвин их түүх билээ. Монгол түмэн хотол олноороо цэнгэн баярладаг, өргөн дэлгэр утгаараа улсын цол олгож байсан Долоон хошуу даншиг наадам, Уул тайлгын наадам буюу Арван засгийн наадам болон Цэргийн наадам бүгд улсын хэмжээний том наадам билээ. VIII Богд Живзундамба Агваанлувсанчойжинямданзанванчүг (1869-1924 )-ийг нас барсны дараагаар Уул тайлгын наадам буюу Арван засгийн наадмыг отголж, Бүгд Найрамдах Монгол Ард Улсаа тунхаглан тусгаар тогтсоны дараа Улсын II бага хурлаас Уул тайлгын наадам буюу Арван засгийн наадам, Цэргийн наадам хоёрыг хамтруулан Ардын наадам болгон Нийслэл хүрээг чөлөөлсөн гэх өдөр буюу 1921 оны билгийн тооллын зургаан сарын шинийн зургаан нь аргын тооллын долоон сарын арван нэгэн байсан тул баяр наадмыг жил бүрийн энэ өдөр бөх барилдуулан, морь уралдуулан, сур харвуулж эрийн гурван наадам зохион байгуулах шийдвэрийг 1925 оны таван сарын арван тавны өдрийн Засгийн газрын тогтоолоор баталжээ.
Монгол улс олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн буюу 1946 оноос Ардын наадмыг өөрчлөн " Ардын хувьсгал ялсны ой " гэж тэмдэглэх болсон бөгөөд 1990 оны Ардчилсан хувьсгал ялан улмаар Монгол улс нэг нийгэмээс нөгөө нийгэмд шилжин хоёр намын тогтолцоо үйлчилж бүх орон даяар сонгуульт ажил зохион байгуулагдсан бөгөөд 1996 оны Улсын Их Хурлын сонгуульд Ардчилсан хүчин ялснаар тэр жилийн наадмыг Монголын тулгар төр байгуулагдсаны 790 жилийн ой болгон өргөн дэлгэр тэмдэглэсэн.
Улмаар 2006 онд " Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ой болгон " өргөн дэлгэр тэмдэглэсэн бөгөөд одоогоор улсын баяр наадмыг Ардын хувьсгалын ой, Тулгар төрийн ой, Их Монгол улсын байгуулагдсаны ой зэрэг тодотголтой хамтруулан тэмдэглэж байна.
Улсын наадамд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүд
засварлах1925-1999 оны наадам
засварлахОн | Түрүүлсэн бөх | Үзүүрлэсэн бөх | ||||
---|---|---|---|---|---|---|
Цол | Овог нэр | Харьяалал | Цол | Овог нэр | Харьяалал | |
1925 | У.ав | Ганжууржавын Самдан | Хэнтий Баянхутаг | Да.ав | Нацагийн Жамъян | Архангай Цахир |
1926 | Да.ав | Нацагийн Жамъян | Архангай Цахир | У.арс | Шагжийн Төмөрбаатар | Архангай Тариат |
1927 | У.арс | Ономжавын Аюур | Өвөрхангай Сант | У.арс | Санжмятавын Шагж | Завхан Тосонцэнгэл |
1928 | Да.ав | Нацагийн Жамъян | Архангай Цахир | У.арс | Ономжавын Аюур | Өвөрхангай Сант |
1929 | У.арс | Баясахын Банзар | Архангай Өлзийт | У.арс | Санжмятавын Шагж | Завхан Тосонцэнгэл |
1930 | У.арс | Санжмятавын Шагж | Завхан Тосонцэнгэл | У.арс | Баясахын Банзар | Архангай Өлзийт |
1931 | У.арс | Мангалын Бэх-Очир | Булган Сэлэнгэ | У.арс | Маамын Лхагва | Завхан Идэр |
1932 | У.арс | Пэлжидийн Бат-Очир | Төв Дэлгэрхаан | У.з | Долгорын Содном | Архангай Хашаат |
1933 | У.арс | Маамын Лхагва | Завхан Идэр | У.арс | Дамдинсүрэнгийн Данзан | Сэлэнгэ Цагааннуур |
1934 | У.арс | Хүрэлийн Дэлэг | Архангай Өлзийт | У.арс | Лувсанмөрийн Чимэд | Төв Мөнгөнморьт |
1935 | У.арс | Лувсанмөрийн Чимэд | Төв Мөнгөнморьт | У.з | Шаравын Гомбосүрэн | Архангай Цэнхэр |
1936 | У.арс | Лхамжавын Балсан | Дорнод Чойбалсан | У.арс | Лувсанмөрийн Чимэд | Төв Мөнгөнморьт |
1937 | У.арс | Шагдарын Гэлэг | Дорнод Гурванзагал | У.арс | Довчингийн Лувсанжамц | Архангай Хайрхан |
1938 | У.арс | Баатарын Төрбат | Архангай Жаргалант | У.арс | Цэдэвийн Банди | Өвөрхангай Тарагт |
1939 | Д.ав | Бадамдоригийн Түвдэндорж | Булган Хангал | У.арс | Маамын Лхагва | Завхан Идэр |
1940 | У.арс | Шаравын Ванчинхүү | Ховд Буянт | У.арс | Учралын Дамчаа | Дорнод Чойбалсан |
1941 | Д.ав | Бадамдоригийн Түвдэндорж | Булган Хангал | У.арс | Хасын Өлзийсайхан | Дорнод Халхгол |
1942 | У.арс | Өлзийтийн Чүлтэмсүрэн | Хөвсгөл Түнэл | У.арс | Шагдарын Санжсүрэн | Завхан Сантмаргац |
1943 | У.арс | Довчингийн Лувсанжамц | Архангай Хайрхан | У.арс | Цэнджавын Содов | Архангай Хайрхан |
1944 | Да.ав | Цэдэндоржийн Чимэд-Очир | Архангай Хайрхан | Д.ав | Бадамдоригийн Түвдэндорж | Булган Хангал |
1945 | Д.ав | Бадамдоригийн Түвдэндорж | Булган Хангал | У.ав | Жамсрангийн Цэвээнравдан | Хөвсгөл Цагаан-Үүр |
1946 | Д.ав | Бадамдоригийн Түвдэндорж | Булган Хангал | Да.ав | Цэдэндоржийн Чимэд-Очир | Архангай Хайрхан |
1947 | Д.ав | Шаравын Батсуурь | Говь-Алтай Жаргалан | У.арс | Гялдангийн Цоодол | Өвөрхангай Гучин-Ус |
1948 | Д.ав | Шаравын Батсуурь | Говь-Алтай Жаргалан | У.арс | Гялдангийн Цоодол | Өвөрхангай Гучин-Ус |
1949 | У.арс | Пагамын Аюуш | Баянхонгор Богд | Д.ав | Шаравын Батсуурь | Говь-Алтай Жаргалан |
1950 | Да.ав | Цэдэндоржийн Чимэд-Очир | Архангай Хайрхан | У.арс | Өлзийтийн Чүлтэмсүрэн | Хөвсгөл Түнэл |
1951 | У.ав | Жамсрангийн Цэвээнравдан | Хөвсгөл Цагаан-Үүр | Д.ав | Бадамдоригийн Түвдэндорж | Булган Хангал |
1952 | Д.ав | Бадамдоригийн Түвдэндорж | Булган Хангал | Да.ав | Цэдэндоржийн Чимэд-Очир | Архангай Хайрхан |
1953 | Д.ав | Бадамдоригийн Түвдэндорж | Булган Хангал | Д.ав | Шаравын Батсуурь | Говь-Алтай Жаргалан |
1954 | Д.ав | Бадамдоригийн Түвдэндорж | Булган Хангал | У.арс | Цэрэннадмидын Бадамсэрээжид | Хөвсгөл Цагаан-Үүр |
1955 | У.арс | Самдангийн Оргодол | Төв Баян-Өнжүүл | У.з | Балжингийн Бадам | Булган Тэшиг |
1956 | Д.ав | Дарийн Дамдин | Хөвсгөл Цагаан-Үүр | У.арс | Сүнрэвийн Самданжигмэд | Өвөрхангай Баянгол |
1957 | Д.ав | Дарийн Дамдин | Хөвсгөл Цагаан-Үүр | Д.ав | Шаравын Батсуурь | Говь-Алтай Жаргалан |
1958 | Д.ав | Дарийн Дамдин | Хөвсгөл Цагаан-Үүр | У.арс | Жалбуугийн Чойжилсүрэн | Архангай Өлзийт |
1959 | Д.ав | Дарийн Дамдин | Хөвсгөл Цагаан-Үүр | У.арс | Цэрэннадмидын Бадамсэрээжид | Хөвсгөл Цагаан-Үүр |
1960 | Д.ав | Дарийн Дамдин | Хөвсгөл Цагаан-Үүр | У.з | Цэндийн Гомбодорж | Архангай Хашаат |
1961 | Да.ав | Сэрээтэрийн Цэрэн | Булган Сайхан | Д.ав | Дарийн Дамдин | Хөвсгөл Цагаан-Үүр |
1962 | У.арс | Далайн Жамц | Архангай Хотонт | У.арс | Жалбуугийн Чойжилсүрэн | Архангай Өлзийт |
1963 | Д.ав | Жигжидийн Мөнхбат | Төв Эрдэнэсант | У.арс | Уламбаярын Мижиддорж | Архангай Хашаат |
1964 | Д.ав | Жигжидийн Мөнхбат | Төв Эрдэнэсант | У.ав | Чойжилын Бээжин | Хөвсгөл Цагаан-Үүр |
1965 | Д.ав | Жигжидийн Мөнхбат | Төв Эрдэнэсант | Д.ав | Хорлоогийн Баянмөнх | Увс Хяргас |
1966 | Д.ав | Жигжидийн Мөнхбат | Төв Эрдэнэсант | Д.ав | Дарийн Дамдин | Хөвсгөл Цагаан-Үүр |
1967 | Д.ав | Жигжидийн Мөнхбат | Төв Эрдэнэсант | Д.ав | Хорлоогийн Баянмөнх | Увс Хяргас |
1968 | Д.ав | Хорлоогийн Баянмөнх | Увс Хяргас | Д.ав | Дарийн Дамдин | Хөвсгөл Цагаан-Үүр |
1969 | У.арс | Гомбо-Аюушийн Дэмүүл | Өмнөговь Манлай | Д.ав | Дарийн Дамдин | Хөвсгөл Цагаан-Үүр |
1970 | У.ав | Чойжилын Бээжин | Хөвсгөл Цагаан-Үүр | Д.ав | Дарийн Дамдин | Хөвсгөл Цагаан-Үүр |
1971 | Д.ав | Хорлоогийн Баянмөнх | Увс Хяргас | Да.ав | Сэрээтэрийн Цэрэн | Булган Сайхан |
1972 | Д.ав | Хорлоогийн Баянмөнх | Увс Хяргас | Д.ав | Жигжидийн Мөнхбат | Төв Эрдэнэсант |
1973 | Д.ав | Хорлоогийн Баянмөнх | Увс Хяргас | У.арс | Пүрэвийн Дагвасүрэн | Төв Батсүмбэр |
1974 | Д.ав | Жигжидийн Мөнхбат | Төв Эрдэнэсант | Д.ав | Хорлоогийн Баянмөнх | Увс Хяргас |
1975 | Д.ав | Хорлоогийн Баянмөнх | Увс Хяргас | Д.ав | Жигжидийн Мөнхбат | Төв Эрдэнэсант |
1976 | У.ав | Дагвацэрэнгийн Хадбаатар | Төв Угтаалцайдам | У.арс | Пүрэвийн Дагвасүрэн | Төв Батсүмбэр |
1977 | Д.ав | Хорлоогийн Баянмөнх | Увс Хяргас | У.арс | Пүрэвийн Дагвасүрэн | Төв Батсүмбэр |
1978 | Д.ав | Дашдоржийн Цэрэнтогтох | Өвөрхангай Нарийнтээл | Д.ав | Жигжидийн Мөнхбат | Төв Эрдэнэсант |
1979 | Д.ав | Хорлоогийн Баянмөнх | Увс Хяргас | У.ав | Дагвацэрэнгийн Хадбаатар | Төв Угтаалцайдам |
1980 | Д.ав | Дашдоржийн Цэрэнтогтох | Өвөрхангай Нарийнтээл | Д.ав | Жигжидийн Мөнхбат | Төв Эрдэнэсант |
1981 | Д.ав | Хорлоогийн Баянмөнх | Увс Хяргас | Д.ав | Дашдоржийн Цэрэнтогтох | Өвөрхангай Нарийнтээл |
1982 | Д.ав | Хорлоогийн Баянмөнх | Увс Хяргас | У.арс | Мядагийн Мөнгөн | Увс Давст |
1983 | Д.ав | Дашдоржийн Цэрэнтогтох | Өвөрхангай Нарийнтээл | У.ав | Дагвацэрэнгийн Хадбаатар | Төв Угтаалцайдам |
1984 | Д.ав | Дашдоржийн Цэрэнтогтох | Өвөрхангай Нарийнтээл | У.арс | Мядагийн Мөнгөн | Увс Давст |
1985 | У.арс | Бандийн Ганбаатар | Өвөрхангай Баян-Өндөр | У.ав | Дагвацэрэнгийн Хадбаатар | Төв Угтаалцайдам |
1986 | Д.ав | Дагвацэрэнгийн Хадбаатар | Төв Угтаалцайдам | Д.ав | Дашдоржийн Цэрэнтогтох | Өвөрхангай Нарийнтээл |
1987 | Д.ав | Хорлоогийн Баянмөнх | Увс Хяргас | Д.ав | Дашдоржийн Цэрэнтогтох | Өвөрхангай Нарийнтээл |
1988 | Д.ав | Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ | Хэнтий Өмнөдэлгэр | Д.ав | Дашдоржийн Цэрэнтогтох | Өвөрхангай Нарийнтээл |
1989 | Д.ав | Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ | Хэнтий Өмнөдэлгэр | У.ав | Одвогийн Балжинням | Увс Наранбулаг |
1990 | Д.ав | Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ | Хэнтий Өмнөдэлгэр | Д.ав | Дашдоржийн Цэрэнтогтох | Өвөрхангай Нарийнтээл |
1990[1] | Д.ав | Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ | Хэнтий Өмнөдэлгэр | Д.ав | Хорлоогийн Баянмөнх | Увс Хяргас |
1991 | У.ав | Одвогийн Балжинням | Увс Наранбулаг | У.арс | Пунцагийн Сүхбат | Баянхонгор Баян-Овоо |
1992 | Д.ав | Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ | Хэнтий Өмнөдэлгэр | У.арс | Дуламжавын Мөнх-Эрдэнэ | Архангай Булган |
1993 | Д.ав | Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ | Хэнтий Өмнөдэлгэр | У.арс | Дуламжавын Мөнх-Эрдэнэ | Архангай Булган |
1994 | Д.ав | Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ | Хэнтий Өмнөдэлгэр | У.ав | Одвогийн Балжинням | Увс Наранбулаг |
1995 | Д.ав | Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ | Хэнтий Өмнөдэлгэр | У.арс | Дуламжавын Мөнх-Эрдэнэ | Архангай Булган |
1996 | Д.ав | Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ | Хэнтий Өмнөдэлгэр | У.арс | Дуламжавын Мөнх-Эрдэнэ | Архангай Булган |
1997 | Д.ав | Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ | Хэнтий Өмнөдэлгэр | У.арс | Дуламжавын Мөнх-Эрдэнэ | Архангай Булган |
1998 | Д.ав | Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ | Хэнтий Өмнөдэлгэр | У.ав | Долгорсүрэнгийн Сумъяабазар | Өвөрхангай Хужирт |
1999 | Д.ав | Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ | Хэнтий Өмнөдэлгэр | У.ав | Долгорсүрэнгийн Сумъяабазар | Өвөрхангай Хужирт |
2000- 2024 оны наадам
засварлахОн | Түрүүлсэн бөх | Үзүүрлэсэн бөх | ||||
---|---|---|---|---|---|---|
Цол | Овог нэр | Харьяалал | Цол | Овог нэр | Харьяалал | |
2000 | Д.ав | Агваансамдангийн Сүхбат | Төв Сэргэлэн | У.г | Баянмөнхийн Гантогтох | Увс Хяргас |
2001 | Д.ав | Агваансамдангийн Сүхбат | Төв Сэргэлэн | Д.ав | Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ | Хэнтий Өмнөдэлгэр |
2002 | Д.ав | Гэлэгжамцын Өсөхбаяр | Архангай Батцэнгэл | У.г | Баянмөнхийн Гантогтох | Увс Хяргас |
2003 | Д.ав | Гэлэгжамцын Өсөхбаяр | Архангай Батцэнгэл | У.ав | Долгорсүрэнгийн Сумъяабазар | Өвөрхангай Хужирт |
2004 | Д.ав | Агваансамдангийн Сүхбат | Төв Сэргэлэн | У.г | Баянмөнхийн Гантогтох | Увс Хяргас |
2005 | Д.ав | Гэлэгжамцын Өсөхбаяр | Архангай Батцэнгэл | У.ав | Долгорсүрэнгийн Сумъяабазар | Өвөрхангай Хужирт |
2006 | У.ав | Долгорсүрэнгийн Сумъяабазар | Өвөрхангай Хужирт | У.арс | Дагвадоржийн Азжаргал | Говь-Сүмбэр Сүмбэр |
2007 | У.арс | Хадбаатарын Мөнхбаатар | Хөвсгөл Шинэ-Идэр | У.г | Ишдоржийн Доржсамбуу | Булган Гурванбулаг |
2008 | У.арс | Доржпаламын Ганхуяг | Өвөрхангай Зүүнбаян-Улаан | У.г | Нямдоржийн Ганбаатар | Говь-Алтай Чандмань |
2009 | Д.ав | Гэлэгжамцын Өсөхбаяр | Архангай Батцэнгэл | У.арс | Доржпаламын Ганхуяг | Өвөрхангай Зүүнбаян-Улаан |
2010 | У.арс | Батжаргалын Ганбат | Увс Баруунтуруун | Д.ав | Гэлэгжамцын Өсөхбаяр | Архангай Батцэнгэл |
2011 | У.ав | Сүхбаатарын Мөнхбат | Увс Баруунтуруун | У.ав | Гунаажавын Эрхэмбаяр | Сэлэнгэ Мандал |
2012 | У.ав | Пүрэвийн Бүрэнтөгс | Увс Давст | У.г | Дамбийн Рагчаа | Архангай Булган |
2013 | У.ав | Гунаажавын Эрхэмбаяр | Сэлэнгэ Мандал | У.г | Батнасангийн Гончигдамба | Завхан Их-Уул |
2014 | Даян.ав | Намсрайжавын Батсуурь | Увс Ховд | У.г | Ширбазарын Жаргалсайхан | Завхан Идэр |
2015 | У.арс | Энхтөгсийн Оюунболд | Хэнтий Өмнөдэлгэр | У.арс | Пүрэвийн Бүрэнтөгс | Увс Давст |
2016 | У.ав | Чимэдрэгзэнгийн Санжаадамба | Архангай Хашаат | У.арс | Рэнцэнбямбын Пүрэвдагва | Архангай Булган |
2017 | У.арс | Цэдэвийн Содномдорж | Хөвсгөл Тосонцэнгэл | У.г | Өлзийтогтохын Бат-Орших | Увс Улаангом |
2018 | Даян.ав | Намсрайжавын Батсуурь | Увс Ховд | У.ав | Чимэдрэгзэнгийн Санжаадамба | Архангай Хашаат |
2019 | У.ав | Энхтөгсийн Оюунболд | Хэнтий Өмнөдэлгэр | Д.ав | Намсрайжавын Батсуурь | Увс Ховд |
2020 | У.ав | Пүрэвийн Бүрэнтөгс | Увс Давст | Д.ав | Намсрайжавын Батсуурь | Увс Ховд |
2022 | У.ав | Оргихын Хангай | Ховд Буянт | У.арс | Баярсайханы Орхонбаяр | Сэлэнгэ Цагааннуур |
2023 | У.арс | Мягмарын Бадарч | Архангай Цэнхэр | У.г | Цэдэнсодномын Бямба-Отгон | Өвөрхангай Төгрөг |
2024 | Д.ав | Намсрайжавын Батсуурь | Увс Ховд | У.арс | Баярсайханы Орхонбаяр | Сэлэнгэ Цагааннуур |
Түрүү, үзүүр хүртсэн аймгуудын эрэмбэ
засварлахУлсын баяр наадмаас түрүү, үзүүр хүртсэн тоогоор аймгуудыг эрэмбэлвэл хорин нэгэн аймгаа Увсын цэнхэр хязгаарын хүчтэнүүд магнайлж, Арын сайхан Архангай хүчитнүүд удаалж Хэнтий, Төв, Хөвсгөл аймгууд айргийн тавд багтаж байна. Хорин нэгэн аймгаас одоогоор Баян-Өлгий, Дархан-Уул, Дорноговь, Дундговь, Орхон, Сүхбаатар аймгуудын хүчтэнүүд улсын баяр наадмаас түрүү, үзүүр хүртээгүй байна.
Д\д | Аймгуудын нэр | Түрүү | Үзүүр | Түрүүлсэн он | Үзүүрлэсэн он |
---|---|---|---|---|---|
1. | Увс | 18 | 15 | 1968, 1971, 1972, 1973, 1975, 1977, 1979, 1981, 1982, 1987, 1991, 2010, 2011, 2012, 2014, 2018, 2020, 2024 | 1965, 1967, 1974, 1982, 1984, 1989, 19901, 1994, 2000, 2002, 2004, 2015, 2017,
2019, 2020 |
2. | Архангай | 17 | 23 | 1922, 1923, 1926, 1928, 1929, 1934, 1938, 1943, 1944, 1950, 1962, 2002, 2003, 2005, 2009, 2016, 2023 | 1922, 1925, 1926, 1930, 1932, 1935, 1937, 1943, 1946, 1952, 1958, 1960, 1962, 1963
1992, 1993, 1995, 1996, 1997, 2010, 2012, 2016, 2018 |
3. | Төв | 14 | 13 | 1932, 1935, 1955, 1963, 1964, 1965, 1966, 1967, 1974, 1976, 1986, 2000, 2001, 2004 | 1921, 1934, 1936, 1972, 1973, 1975, 1976, 1977, 1978, 1979, 1980, 1983, 1985 |
4. | Хэнтий | 15 | 3 | 1925, 1988, 1989, 1990, 19901, 1992, 1993, 1994, 1995, 1996, 1997, 1998, 1999, 2015,
2019 |
1923, 1924, 2001 |
5. | Хөвсгөл | 10 | 10 | 1942, 1951, 1956, 1957, 1958, 1959, 1960, 1970, 2007, 2017 | 1945, 1950, 1954, 1959, 1961, 1964, 1966, 1968, 1969, 1970 |
6. | Булган | 9 | 5 | 1931, 1939, 1941, 1945, 1946, 1952, 1953, 1954, 1961 | 1944, 1951, 1955, 1971, 2007 |
7. | Өвөрхангай | 8 | 16 | 1927, 1978, 1980, 1983, 1984, 1985, 2006, 2008 | 1928, 1938, 1947, 1948, 1956, 1981, 1986, 1987, 1988, 1990, 1998, 1999, 2003, 2005, 2009, 2023 |
8. | Завхан | 3 | 7 | 1924, 1930, 1933 | 1927, 1929, 1931, 1939, 1942, 2013, 2014 |
9. | Говь-Алтай | 2 | 4 | 1947, 1948 | 1949, 1953, 1957, 2008 |
10. | Сэлэнгэ | 2 | 4 | 1921, 2013 | 1933, 2011, 2022, 2024 |
11. | Дорнод | 2 | 2 | 1936, 1937 | 1940, 1941 |
12. | Ховд | 2 | - | 1940,2022 | |
13. | Баянхонгор | 1 | 1 | 1949 | 1991 |
14. | Өмнөговь | 1 | - | 1969 | |
15. | Говь-Сүмбэр | - | 1 | 2006 | |
16. | Баян-Өлгий | - | - | ||
17. | Дархан-Уул | - | - | ||
18. | Дорноговь | - | - | ||
19. | Дундговь | - | - | ||
20. | Орхон | - | - | ||
21. | Сүхбаатар | - | - |
Түрүү, үзүүрт нэг аймгийн бөхчүүд
засварлахУлсын баяр наадамд нэг аймгийн харъяат бөхчүүд үлдсэн тохиолдол:
- 1922 онд Архангай аймгийн харьяат улсын аварга Г.Вандан, улсын арслан Д.Далантай нар
- 1926 онд Архангай аймгийн харьяат даян аварга Н.Жамъян, улсын арслан Ш.Төмөрбаатар нар
- 1943 онд Архангай аймгийн харьяат улсын арслан Д.Лувсанжамц, улсын арслан Ц.Содов нар
- 1959 онд Хөвсгөл аймгийн харьяат дархан аварга Д.Дамдин, улсын арслан Ц.Бадамсэрээжид нар
- 1962 онд Архангай аймгийн харьяат улсын арслан Д.Жамц, улсын арслан Ж.Чойжилсүрэн нар
- 1970 онд Хөвсгөл аймгийн харьяат дархан аварга Д.Дамдин, улсын аварга Ч.Бээжин нар
- 1976 онд Төв аймгийн харьяат улсын аварга Д.Хадбаатар, улсын арслан П.Дагвасүрэн нар
- 1982 онд Увс аймгийн харьяат дархан аварга Х.Баянмөнх, улсын арслан М.Мөнгөн нар
- 2016 онд Архангай аймгийн харьяат улсын аварга Ч.Санжаадамба, улсын арслан Р.Пүрэвдагва
- 2020 онд Увс аймгийн харьяат улсын аварга П.Бүрэнтөгс, Даян аварга Н.Батсуурь нар тус тус үлдэж байжээ.
Түрүү, үзүүрт нэг сумын бөхчүүд
засварлахУлсын баяр наадамд нэг аймгийн нэг сумын бөхчүүд үлдсэн тохиолдол:
- 1943 онд Архангай аймгийн Хайрхан сумын харьяат улсын арслан Д.Лувсанжамц, улсын арслан Ц.Содов нар
- 1959 онд Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харьяат дархан аварга Д.Дамдин, улсын арслан Ц.Бадамсэрээжид нар
- 1970 онд Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харьяат дархан аварга Д.Дамдин, улсын аварга Ч.Бээжин нар тус тус үлдэж байжээ.
Хамгийн залуу начингууд
засварлахОн | Цол | Бөхийн нэр | Харьяалал | Нас |
---|---|---|---|---|
1994 | Залуу бөх | Долгорсүрэнгийн Сумъяабазар | Өвөрхангай Хужирт | 20 |
1995 | Залуу бөх | Цогт-Очирын Баянмөнх | Увс Хяргас | 21 |
1996 | Цэргийн начин | Нинжээгийн Алтансүх | Архангай Батцэнгэл | 22 |
1997 | Залуу бөх | Гунгаагийн Элбэг | Хөвсгөл Улаан-Уул | 23 |
1998 | Аймгийн арслан | Батжаргалын Ганбат | Увс Баруунтуруун | 22 |
1999 | Залуу бөх | Долгорсүрэнгийн Сэржбүдээ | Өвөрхангай Хужирт | 23 |
2000 | Аймгийн арслан | Батжаргалын Одхүү | Хэнтий Баянхутаг | 23 |
2001 | Аймгийн арслан | Хадбаатарын Мөнхбаатар | Хөвсгөл Шинэ-Идэр | 20 |
2002 | Аймгийн арслан | Дагвадоржийн Азжаргал | Говьсүмбэр Сүмбэр | 24 |
2003 | Аймгийн заан | Жүгдэрийн Гансүх | Дорнод Халхгол | 22 |
2004 | Аймгийн начин | Түвшинтөрийн Энхтуяа | Өмнөговь Баян-Овоо | 22 |
2005 | Аймгийн арслан | Даш-Очирын Батболд | Баянхонгор Баянбулаг | 26 |
2006 | Аймгийн арслан | Мөнхсайханы Өсөхбаяр | Булган Бүрэгхангай | 22 |
2007 | Аймгийн арслан | Жанцангийн Бат-Эрдэнэ | Говь-Алтай Цээл | 21 |
2008 | Аймгийн арслан | Шоовдойхүүгийн Тогтохбаяр | Говь-Алтай Жаргалан | 27 |
2009 | Аймгийн хурц арслан | Цэдэвийн Содномдорж | Хөвсгөл Тосонцэнгэл | 23 |
2010 | Аймгийн арслан | Бямбадоржийн Заяамандах | Ховд Чандмань | 23 |
2011 | Аймгийн арслан | Амарын Батмөнх | Хөвсгөл Цагаан-Үүр | 22 |
2012 | Аймгийн заан | Болдпүрэвийн Сугаржаргал | Өвөрхангай Хархорин | 23 |
2013 | Аймгийн арслан | Төрөөгийн Баасанхүү | Увс Тэс | 24 |
2014 | Цэргийн арслан | Базаргүрийн Бадамсүрэн | Завхан Алдархаан | 24 |
2015 | Аймгийн арслан | Эрдэнэбатын Даш | Дундговь Эрдэнэдалай | 23 |
2016 | Аймгийн арслан | Доржийн Анар | Дорнод Дашбалбар | 24 |
2017 | Аймгийн арслан | Бередмуратын Серик | Баян-Өлгий Улаанхус | 23 |
2018 | Аймгийн арслан | Батбаярын Даваа-Очир | Хөвсгөл Их-Уул | 25 |
2019 | Аймгийн хурц арслан | Баярсайханы Орхонбаяр | Сэлэнгэ Цагааннуур | 21 |
2020 | Аймгийн арслан | Оюунбаатарын Мөнх-Эрдэнэ | Архангай Хайрхан | 25 |
2022 | Аймгийн заан | Энхтүвшингийн Батмагнай | Баянхонгор Жинст | 21 |
Монголын оюутан залуучуудын анхдугаар наадам
засварлах1959 онд “Монголын оюутан, залуучуудын анхдугаар их наадам" улс орон даяар өргөн хүрээнд явагдаж, төв орон нутгаас шалгарсан олон багууд шигшээ тэмцээнд хүрэлцэн ирж оролцжээ. Энэхүү " Монголын оюутан, залуучуудын анхдугаар их наадам "-ын үеэр Спортын төв ордоны нээлт болж энэхүү ордондоо анхны тэмцээнүүдээ зохиов. Монгол Улсын Их сургуулийн биеийн тамирын тэнхимийн дэргэд 1959 онд анхны их дээд сургуулийн “Спорт клуб" үүд хаалгаа нээв.
" Монголын оюутан, залуучуудын анхдугаар их наадам " -ын хүрээнд үндэсний бөхийн барилдааныг зохион байгуулж аймаг, бүсээс шалгарсан гучин долоон бөхийн барилдааныг тойргийн журмаар барилдуулан зарим амжилттай барилдсан бөхчүүдэд улсын цол олгосон билээ.
Монголын бүх ард түмний спартакиад
засварлахУлсын аварга шалгаруулах барилдаан
засварлахТэмдэглэл
засварлах- ↑ Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт зохион байгуулагдсан " Монголын нууц товчоо " -ны 750 жилийн ойн даншиг баяр наадам