Доржпаламын Ганхуяг

Доржпаламын Ганхуяг (1976 - ) нь Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, үндэсний бөхийн улсын арслан цолтой бөх, мөн Монголын Сагсан Бөмбөгийн Холбооны лигийн "Генералууд" багийн бүрэлдэхүүнд тоглож байсан сагсан бөмбөгч юм.

Доржпаламын Ганхуяг
Төрсөн он1976 оны 7 сарын 26 (1976-07-26) (47 настай)
Төрсөн газарМонгол улсын Өвөрхангай
аймгийн Зүүнбаян-Улаан сум
Алдар цол
Бөхийн цолулсын арслан
Цол ахисан он жил
Улсын арслан2008
Улсын начин2000
Улсын наадмын барилдааны амжилт
Түрүүлсэн1 (2008)
Үзүүрлэсэн1 (2009)
Шөвгөрсөн8 (2000, 2002, 2005, 2006,
2008, 2009, 2010, 2011)
2013-7-13-ны байдлаар мэдээлэв.

Амжилт засварлах

Үндэсний бөх засварлах

  • 2000 онд 5 давж улсын начин болжээ
  • 2002 онд 5 давж "Өсөх идэр" чимэг хүртэв
  • 2005 онд 5 давж "Улам нэмэх" чимэг хүртлээ
  • 2006 онд 5 давж "Хурдан шаламгай" чимэг хүртжээ
  • 2008 онд 9 давж түрүүлэн улсын арслан цол хүртэв
  • 2009 онд 8 даван үзүүрлэж, "Үлэмж бадрах" чимэг хүртсэн
  • 2010 онд 5 давж шөвгөрчээ
  • 2011 онд 5 давж шөвгөрчээ

Чөлөөт бөх засварлах

  • Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, "Монгол говь" олон улсын тэмцээний аварга, улсын аварга, оюутны дэлхийн аваргын мөнгөн медальт. Олон улсын хэмжээний мастер.

Сонгомол бөх засварлах

  • Зүүн Азийн наадмын мөнгөн медаль хүртсэн.

Жүдо засварлах

Самбо засварлах

  • Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт

Сонирхогчдын сүмо засварлах

  • Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль (2006, үнэмлэхүй жин, Осака, Япон) хүртсэн.

Кураш засварлах

  • Дэлхийн аварга

Сагсан бөмбөг засварлах

Монголын Сагсан Бөмбөгийн Холбооны лигийн Генералууд багт төвийн тоглогчийн байрлалд тоглодог байв.

Регби засварлах