Цэдэвийн Содномдорж

Цэдэвийн Содномдорж Монгол улсын арслан нь (ᠴᠡᠳᠥᠪ ᠊ᠤᠨ ᠰᠣᠳᠨᠠᠮᠳᠣᠷᠵᠢ) 1986 онд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн. Үндэсний бөхийн Улсын арслан цолтой бөх.

Цэдэвийн Содномдорж
Төрсөн он1986 оны 11 сарын 13 (1986-11-13)
(одоо 37 настай)
Төрсөн газарМонгол улсын Хөвсгөл
аймгийн Тосонцэнгэл сум
Алдар цол
Бөхийн цолУлсын арслан
Дууддаг нутагХөвсгөл аймгийн
Тосонцэнгэл сум
Цол ахисан он жил
Улсын арслан2017
Улсын харцага2011
Улсын начин2009
Аймгийн арслан2006
Улсын наадмын барилдааны амжилт
Түрүүлсэн1 (2017)
Үзүүрлэсэн1 (2019)
Шөвгөрсөн9 (2009, 2011, 2015, 2016, 2017, 2018, 2019, 2022, 2023)
2023-7-12-ны байдлаар мэдээлэв.

Намтар засварлах

Ц.Содномдорж нь 2009 оны үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны тавын даваанд Монгол улсын харцага Т.Өсөх-Ирээдүйтэй (тухайн үедээ Монгол улсын начин цолтой байсан) тунан барилдаж давснаар Монгол улсын начин цолыг хүртсэн. Улмаар 2011 оны үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд Монгол улсын заан Батмөнхөөр (тухайн үедээ аймгийн арслан байсан) 6 даван харцага цолны болзол хангасан. 2015, 2016 онуудад 6 давж харцага цолоо баталсан тэрээр 2017 оны наадамд 9 даван түрүүлж, Монгол Улсын арслан цол хүртжээ. Ц.Содномдорж нь бие галбир сайхантай, уран гоё барилдаантай, олны хүндлэл хүлээсэн бөх билээ. Түүний багш нь чөлөөт бөхийн ОУХМ, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын харьяат, аймгийн арслан, чөлөөт бөхийн "Женко" клубийг үүсгэн байгуулагч Сүхбаатарын Мөнхсүх юм.

2018 оны Улсын баяр наадамд Улсын начин Ванданцэрэнгээр тав, Аймгийн арслан Амаржаргалаар зургаа давж, долоогийн даваанд Улсын заан Жаргалбаярт баруун талдаа хавсруулж унаснаар баяр наадмаа өндөрлүүлсэн. 2022 оны наадмаар 6 даван чимэг нэмсэн.

Амжилт засварлах

  • 2006 онд Хөвсгөл аймгийн наадамд түрүүлж Аймгийн арслан цол
  • 2007 онд Хөвсгөл аймгийн наадамд түрүүлж Хурц чимэг
  • 2009 онд Улсын наадамд 5 давж Улсын начин цол
  • 2011 онд Улсын наадамд 6 давж Улсын харцага цол тус тус хүртсэн.
  • 2015 онд Улсын наадамд 6 давж цолоо баталж "Үнэн зоригт" чимэг хүртсэн
  • 2015 онд даншигийн "өсөх идэр" начин цол хүртсэн
  • 2016 оны гал бичин жилийн сар шинийн бөхийн барилдаанд түрүүлсэн
  • 2016 оны улсын их баяр наадамд 6 давж харцага цолоо 3 дахь удаагаа баталж "Цогт гарамгай" чимэг хүртсэн
  • 2016 онд Даншиг хүрээ цам наадамд 5 давж даншигийн өсөх идэр начин цолоо баталсан
  • 2017 онд Улсын их баяр наадамд улсын харцага Өлзийтогтохын Бат-Орших оор 9 даван түрүүлж Улсын арслан цол хүртсэн
  • 2018 онд Улсын их баяр наадамд 6 давж "Үлэмж дэлгэрэх" чимэг хүртсэн.
  • 2021 онд, 2019 оны Улсын их баяр наадмын 8 даваанд допингийн шинжилгээний улмаас амжилтыг хүчингүйд тооцсон улсын арслан Энхтөгсийн Оюунболдод өвдөг шороодсон тул 8 давсанаар тооцон "Үлэмж бадрах" чимэг хүртсэн.
  • 2022 онд Улсын их баяр наадамд 6 давж чимэг хүртсэн.
  • 2023 онд Улсын их баяр наадамд 6 давж чимэг хүртсэн.

Үндэсний бөхийн амжилт засварлах

Жил Түвшин Бөхийн тоо Цол Давсан тоо Авсан цол/чимэг Тэмдэглэл
2023 Улс 512 Улсын Арслан 6 Саруул Шаламгай
2022 Улс 1024 Улсын Арслан 6 Үнэн Итгэлт
2021 Цуцлагдсан Улсын Арслан Үлэмж Бадрах 2019 онд Э.Оюунболд сэргээш хэрэглэсэн нь нотлогдсон тул давааг нь нөхөн олгож чимэг нэмсэн. [1]
2020 Улс 512 Улсын Арслан 4
2019 Улс 512 Улсын Арслан 7 Саруул Сайжрах
2018 Улс 512 Улсын Арслан 6 Үлэмж Дэлгэрэх
2017 Улс 512 Улсын Харцага 9 Улсын Арслан
2016 Улс 1024 Улсын Харцага 6 Цогт Гарамгай
2015 Улс 512 Улсын Харцага 6 Үнэн Зоригт
2014 Улс 512 Улсын Харцага 4
2013 Улс 512 Улсын Харцага 4
2012 Улс 512 Улсын Харцага 4
2011 Улс 512 Улсын Начин 6 Улсын Харцага
2010 Улс 512 Улсын Начин 4
2009 Улс 512 Аймгийн Арслан 5 Улсын Начин
2008 Улс 512 Аймгийн Арслан 1
2007 Аймаг 256 Аймгийн Арслан 8 Хурц
2006 Аймаг 256 Залуу Бөх 8 Аймгийн Арслан


Улсын Наадмын Түрүү Улсын Наадмын Шөвөг Аймаг/Сумын Наадам Цол ахисан
  1. Улсын арслан Ц.Содномдорж “Үлэмж бадрах” чимэг хүртэхээр болов