2024 оны улсын наадмын бөх барилдаан

Тулгар төрийн 2232 жилийн ой, Их Монгол улсын 812 жилийн ой, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 512 бөх идэрийн жавхааг гайхуулан барилдсанаас Даян аварга Н.Батсуурь түрүүлж, Улсын арслан Б.Орхонбаяр үзүүрлэжээ.

2024 оны Улсын наадмын бөхийн барилдаан
Тэмцээний дэлгэрэнгүй
Огноо2024 оны 07 сарын 11-12
Оролцогчын тоо512
Үр дүн
ТүрүүУ.Дая Н.Батсуурь
ҮзүүрУ.Ар Б.Орхонбаяр
Шөвгийн дөрөв
Тэмцээний статистик
Начин цол хүртсэн6
Харцага цол хүртсэн2
Заан цол хүртсэн1
Дархан аварга цол хүртсэн1
← |2023

2014 онд Г.Өсөхбаяр, А.Сүхбат нар Ерөнхийлөгчийн зарлигаар Дархан аварга цолд хүрч байсан бол үүнээс 10 жилийн дараа Монгол Улсын 10 дахь дархан аварга цолтон төрж буй нь Н.Батсуурь юм.[1]

Хиймэл зүлэг

засварлах

Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлын хүрээнд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна, дотор талбайг үндсэн хоёр хэсэгт хуваан засвар хийхдээ төв талбайд шинээр тоглолт болон спортын тэмцээнд ашиглах боломжтой ФИФА-ийн шаардлага хангасан зүлэг тавьжээ.[2][3] Гэвч тухайн зүлэг халтиргаатай байсантай холбоотойгоор наадмын барилдааны үеэр бөхчүүд халтирч унах, гэмтэж бэртэх тохиолдол их гарсан.[4] Тавын даваанд хүч үзэж байсан Улсын заан Б.Пүрэвсайхан халтирснаас гуяны мах нь тасарч, эмнэлэг рүү хүргэгдсэн байна.[5]

Уг асуудалтай холбоотойгоор Төв цэнгэлдэх хүрээлэнгийн захирал Ж.Энхжаргалан, бөхчүүдээс уучлалт гуйсан. Мөн Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар Үндэсний олон нийтийн радио телевизэд өгсөн ярилцлагадаа, "Бороо их орсон. Халтиргаа гулгаа үүссэнийг бид нийтээрээ харсан. Ирэх жилийн наадмыг үндсэн зүлгэн дээр зохион байгуулах бэлтгэл ажил руу оръё гэдэг шийдэлд хүрсэн" гэж мэдэгдсэн байна.[4]

Шөвгөрсөн арван зургаан бөх

засварлах
2024 оны Улсын наадмын бөхийн барилдааны шөвгөрсөн бөхчүүд[6]
Амжилт Бөхийн цол Аймаг Хүчит бөх 9 8 7 6 5 Авсан цол/чимэг
Түрүүлсэн Даян аварга Увс аймаг Намсрайжавын Батсуурь Б.О Д.Х Т.С Б.П Г.Э Дархан аварга
Үзүүрлэсэн Улсын арслан Сэлэнгэ аймаг Баярсайханы Орхонбаяр - П.Б Г.Г Г.Д Д.Б Үлэмж бадрах
Их Шөвөгт үлдсэн Улсын аварга Увс аймаг Пүрэвийн Бүрэнтөгс - - Э.У М.А Г.Х Хуйрнан шуугигч
Их Шөвөгт үлдсэн Улсын начин Төв аймаг Доржхандын Хүдэрбулга - - О.Х Л.Э Г.Т Улсын заан
Дунд Шөвөгт үлдсэн Улсын аварга Ховд аймаг Оргихын Хангай - - - Д.Т М.Э Үнэн зоригт
Дунд Шөвөгт үлдсэн Улсын харцага Ховд аймаг Ганбаатарын Ганхуяг - - - Т.Д Д.А Үнэн зоригт
Дунд Шөвөгт үлдсэн Улсын начин Төв аймаг Эрдэнэбилэгийн Ууганбаяр - - - Э.М П.Х Улсын харцага
Дунд Шөвөгт үлдсэн Аймгийн арслан Говь-Алтай аймаг Тогтохмэндийн Сайханжаргал - - - М.Л Б.Г Улсын харцага
Бага Шөвөгт үлдсэн Улсын заан Ховд аймаг Баатархүүгийн Пүрэвсайхан - - - - М.Б Өсөх идэр
Бага Шөвөгт үлдсэн Улсын заан Завхан аймаг Мөнхтөрийн Лхагвагэрэл - - - - М.Б Улам нэмэх
Бага Шөвөгт үлдсэн Аймгийн арслан Сэлэнгэ аймаг Даваадоржийн Төрболд - - - - Д.А Улсын начин
Бага Шөвөгт үлдсэн Аймгийн арслан Завхан аймаг Мөнхцэнгэлийн Амарсанаа - - - - Б.Б Улсын начин
Бага Шөвөгт үлдсэн Аймгийн арслан Архангай аймаг Эрдэнэхүүгийн Мөнхжаргал - - - - Б.З Улсын начин
Бага Шөвөгт үлдсэн Аймгийн арслан Өвөрхангай аймаг Төрбатын Довчинсэмбээ - - - - Х.Г Улсын начин
Бага Шөвөгт үлдсэн Аймгийн арслан Ховд аймаг Галбадрахын Дармаажанцан - - - - Г.Ж Улсын начин
Бага Шөвөгт үлдсэн Аймгийн арслан Увс аймаг Лхагвасүрэнгийн Энхсаруул - - - - Ц.Т Улсын начин


Эх сурвалж

засварлах
  1. "Даян аварга Н.Батсуурь Монгол Улсын 10 дахь дархан аварга болов". montsame. 2024-07-12.
  2. "Төв цэнгэлдэх хүрээлэнгийн засвар 85 хувьтай байна". montsame. 2024-07-06.
  3. "Цэнгэлдэхэд хамгийн сайн гэх хиймэл зүлэг дэвсжээ". news.mn. 2024-07-03.
  4. 4.0 4.1 "Х.Нямбаатар: Ирэх жилийн наадмыг үндсэн зүлгэн дээр зохион байгуулна". newspress.mn. 2024-07-18.
  5. "Улсын заан Б.Пүрэвсайхан гэмтэл авч, эмнэлэг рүү хүргэхээр боллоо". news.mn. 2024-07-12.
  6. "2024 оны Улсын наадмын бөхийн барилдаан". Дэвжээ.мн - Үндэсний бөхийн мэдээллийн сан.