Эрдэнэбатын Даш

Эрдэнэбатын Даш (Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд 1992 оны гуравдугаар сарын 23-нд төрсөн) үндэсний бөхийн улсын өсөх идэр начин цолтой бөх.

Эцэг Эрдэнэбат, эх Энхжаргал нар нь малчин хүмүүс байдаг. Эхийн аав буюу өвөг эцгийн ах нь цэргийн заан Цэвээндаш гэж хүн байжээ. Эцгийн талд бөхийн удам байхгүй гэжээ.

Анхны багш нь аймгийн арслан Д.Дэлгэрбат. 2008 оноос Дэлгэрбат багшийн бөхийн секцэнд хичээллэж, бөх болох гараагаа эхлүүлжээ.

Аварга Биеийн тамирийн дээд сургуульд сурч төгссөн.

Биеийн өндөр 182 см, жин 120 кг орчим.

Амжилт засварлах

Улсын наадмын дэвжээнд засварлах

Он Амжилт Бөхийн тоо
2015 АХ-ын 94 жилийн ойн баяр наадамд улсын арслан Б.Ганбатаар дөрөв, улсын начин Т.Баасанхүүгээр тав давж "Монгол улсын начин" цолыг хүртсэн. 512
2023 АХ-ын 102 жилийн ойн баяр наадамд улсын начин Т.Дүгэрдоржоор дөрөв, улсын заан Б.Серикээр тав давж начин цолоо баталж, "Өсөх идэр" чимэг хүртсэн. 512

Аймгийн наадмын дэвжээнд засварлах

Он Амжилт Бөхийн тоо
2014 Бүх цэргийн баяр наадамд зургаа даван шөвгөрч "Цэргийн харцага" цол хүртсэн. 256
2014 Дундговь аймгийн баяр наадамд аймгийн арслан Д.Дэлгэрбатаар найм даван түрүүлж

"Аймгийн арслан" цол хүртсэн.

256