Энхтөгсийн Оюунболд
Энхтөгсийн Оюунболд — Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын уугуул, үндэсний бөхийн улсын арслан.
Төрсөн он | 1993 оны 3 сарын 14 |
---|---|
Төрсөн газар | Монгол, Хэнтий, Өмнөдэлгэр |
Алдар цол | |
Бөхийн цол | 'улсын арслан |
Цол ахисан он жил | |
Улсын арслан | 2015 |
Улсын харцага | 2013 |
Аймгийн арслан | 2012 |
Сумын заан | 2011 |
Улсын наадмын барилдааны амжилт | |
Түрүүлсэн | 1 (2015), (2019) |
Шөвгөрсөн | 3 (2013, 2016, 2018(нөхөн олгосон)) |
Намтар
Оюунболд 1993 оны 3 сарын 12-нд Монгол улсын Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төржээ. Тэднийх түүнийг найман нас хүртэл Дэлгэрхаанд суманд байгаад Өмнөдэлгэртээ буцаж ирсэн. Эцэг Дашдоржийн Энхтөгс нь аймгийн начин цолтой бөх бол ээж Александрын Алимаасүрэн нь малын их эмч мэргэжилтэй. 16 насны зөрүү бүхий дүүтэй. Оюунболд АШУҮИС-ын оюутан, Завханы уугуул Өнөржаргалтай ханилж 2014 онд хүүтэй болсон.[1][2]
Тэрээр 2005 онд Нийслэлд ирэн 2007 оноос нэг аймаг, нэг сумын дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнийн байгуулсан «Аварга» дээд сургуульд Бүдээбазарын Адьяахүү начны удирдлаганд бөхийн эрдэмд суралцжээ.
2012 онд Хэнтий аймгийн наадамд түрүүлж аймгийн арслан, 2013 оны улсын наадмаар 6 давж улсын харцага болов.
2015 оны хавар МҮБХ-ны 25 жилийн ойн 1024 бөхийн барилдаанд түрүүлсэн бол зун нь улсын наадмын түрүү хүртэж улсын арслан болов. Энэ нь 1963 оны Жигжидийн Мөнхбат аваргаас хойш 22-хон насандаа, 1999 оны Бат-Эрдэнэ аваргаас хойш дахин Хэнтий, Өмнөдэлгэрээс түрүү бөх тодорсон тохиолдол болжээ.[3]
2019 оны Улсын Баяр Наадамд түрүүлж Монгол Улсын Аварга Цол хүртсэн. Тус баяр наадмын үеэр авсан сэргээшийн шинжилгээгээр түүнээс хориотой бэлдмэл илэрсэн гэх дуулиан гарч, МҮБХ-ноос албан ёсоор сэргээш хэрэглэсэн бөхчүүдийн нэрийг хараахан зарлаагүй байгаа ч Оюунболд өөрөө, түүний А сорьцоос сэргээш илэрсэн боловч шинжилгээний дүнг хүлээн зөвшөөрөхгүй, хууль хяналтын байгууллагаар шалгуулна гэх мэдэгдэл хийгээд буй.
Амжилт
- 2012 оны Хэнтий аймгийн наадамд түрүүлж Аймгийн арслан
- 2013 оны улсын наадамд 6 давж Улсын харцага
- 2015 оны улсын наадамд 9 давж түрүүлэн Улсын арслан
- 2016 оны улсын наадамд 7 даван шөвгөрсөн
- 2018 оны улсын наадамд 5 даван шөвгөрч "Өсөх идэр" чимэг (нөхөн олгосон)[4]
- 2019 оны улсын наадамд 9 давж Улсын аварга