Чимэдрэгзэнгийн Санжаадамба

Чимэдрэгзэнгийн Санжаадамба (1985-12-30) нь нь Архангай аймгийн Хашаат суманд төрсөн, үндэсний бөхийн улсын аварга цолтой бөх юм. Монгол Улсын 22 дахь аварга.

Mongolian traditional wrestling ttf.svg Чимэдрэгзэнгийн Санжаадамба
Төрсөн өдөр1985 оны 12 сарын 30 (1985-12-30)
(одоо 36 настай)
Төрсөн газарАрхангай аймаг, Хашаат сум
Алдар цол
Бөхийн цолУлсын аварга
Дууддаг нутагАрхангай аймгийн Хашаат сум
Цол ахисан он жил
Улсын аварга2016
Улсын арслан2016
Улсын заан2011
Цэргийн арслан2008
Аймгийн начин2006
Улсын наадмын барилдааны амжилт
Түрүүлсэн1 (2016)
Үзүүрлэсэн1 (2018)
Шөвгөрсөн5 (2011, 2013, 2014, 2015, 2019)
2020-7-13-ны байдлаар мэдээлэв.

Ч.Санжаадамба нь цэргийн хурц арслан цолноос шууд улсын заан гэх эрхэм цолны эзэн болж байсан, 2010 оны Бар жилийн цагаан сарын барилдаанд аймаг, цэргийн цолтой бөхчүүдээс анх удаа түрүүлсэн, мөн Гиннесийн номд зориулсан 6002 хүчит бөхийн барилдаанд түрүүлж Гиннесийн номд нэрээ мөнхөлсөн тэрээр Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн Үндэсний их баяр наадмын 1024 хүчит бөхийн барилдаанд 10 даван түрүүлж Монгол Улсын аварга цол авсан гэх түүхэн амжилтуудын эзэн юм. Түүнийг бөх сонирхогчид өнөө цагт төрсөн жудагтай ховорхон сайн бөхчүүдийн нэг хэмээдэг.арггүй сайн бөх юм

АмжилтЗасварлах

  • 2006 оны Дорноговь аймгийн наадамд 5 давж Аймгийн начин цол хүртсэн.
  • 2008 оны Бүх цэргийн наадамд түрүүлж Цэргийн арслан цол хүртсэн.
  • 2008 оны Булган аймгийн наадамд 6 давсан.
  • 2010 оны Бүх цэргийн наадамд түрүүлж Хурц чимэг хүртсэн.
  • 2010 оны Бар жилийн цагаан сарын барилдаанд аймаг, цэргийн цолтой бөхчүүдээс анх удаа түрүүлсэн
  • 2011 оны улсын баяр наадамд[1] 7 давж Улсын заан цол
  • 2013 оны улсын баяр наадамд 5 давж Өсөх идэр чимэг тус тус хүртсэн.
  • 2011 оны 11 сард Монгол бөх Гиннессийн номд бүртгүүлэхэд зориулсан 6002 бөхийн барилдаанд түрүүлсэн.
  • 2012 оны 11 сарын 14-нд Эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойн барилдаанд түрүүлэж, 2012 оны 11 сарын 26-нд улс тунхагласны 88 жилийн ойд барилдаанд үзүүрлэсэн.
  • 2014 оны улсын баяр наадамд 7 даван заан цолоо баталж саруул сайжрах чимэг
  • 2015 оны улсын баяр наадамд 7 даван дахин заан цолоо баталсан чимэг хүртэв.
  • 2016 оны улсын баяр наадамд 10 даван түрүүлэн Арслан ба Аварга цолуудыг давхар хүртэв.
  • 2018 оны Улсын их баяр наадам АХ-ын 97 жилийн их баяр наадамд 8 даван үзүүрлэсэн.
  • 2019 оны Улсын их баяр наадам АХ-ын 98 жилийн их баяр наадамд 6 давсан.
  1. Улсын наадамд 3 удаа (2007, 2008, 2010) 3 давсан.

Улсын наадмын дэвжээндЗасварлах

Он Амжилт Бөхийн тоо
2011 АХ-ын 90 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан (улсын харцага) Ж.Амартүвшингээр дөрөв, улсын харцага (улсын гарьд) Ө.Бат-Оршихоор тав, аймгийн арслан (улсын начин) Б.Сангисүрэнгээр зургаа, улсын начин (улсын арслан) Ц.Содномдоржоор долоо даван шөвгөрч " Монгол улсын заан " цол хүртсэн. 1024
2013 АХ-ын 92 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан (улсын начин) Ш.Шинэбаяраар дөрөв, улсын начин Ч.Баянмөнхөөр тав даван шөвгөрч чимэг нэмсэн. 512
2014 АХ-ын 93 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан (улсын начин) Б.Баатарцолоор дөрөв, улсын харцага (улсын заан) Н.Түвшинбаяраар тав, аймгийн арслан (улсын начин) Б.Бадамсүрэнгээр зургаа, улсын гарьд Б.Гончигдамбаар долоо даван шөвгөрч чимэг нэмсэн. 512
2015 АХ-ын 94 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан (улсын харцага) Б.Бат-Өлзийгөөр дөрөв, аймгийн арслан Б.Тайвангаар тав, аймгийн арслан (улсын начин) Д.Энхбаяраар зургаа, аймгийн хурц арслан (улсын харцага) Б.Одгэрэлээр долоо даван шөвгөрч чимэг нэмсэн. 512
2016 АХ-ын 95 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан П.Батсүхээр дөрөв, аймгийн арслан А.Отгонбаатараар тав, аймгийн арслан (улсын начин) Л.Шинэбаатараар зургаа, улсын начин (улсын харцага) Т.Баасанхүүгээр долоо, улсын арслан (улсын аварга) Э.Оюунболдоор найм, улсын аварга Г.Эрхэмбаяраар ес давж " Монгол улсын арслан " цол, улсын өсөх идэр начин (улсын арслан) Р.Пүрэвдагваар арав даван түрүүлж " Монгол улсын аварга " цол хүртсэн. 1024
2018 АХ-ын 97 жилийн ойн баяр наадамд аймгийн харцага Д.Пүрэвдоржоор дөрөв, улсын харцага Н.Батзаяагаар тав, аймгийн арслан (улсын начин) Ба.Батжаргалаар зургаа, аймгийн хурц арслан (улсын харцага) Ш.Мөнгөнбаатараар долоо, улсын аварга С.Мөнхбатаар найм даван үзүүрлэсэн. 512
2019 АХ-ын 98 жилийн ойн баяр наадамд аймгийн заан Н.Энхжаргалаар дөрөв, цэргийн заан О.Батжаргалаар тав, аймгийн арслан (улсын начин) А.Даваанямаар зургаа давсан. 512

Цэргийн наадмын дэвжээндЗасварлах

Он Амжилт Бөхийн тоо
2008 Бүх цэргийн баяр наадамд аймгийн арслан (улсын харцага) Н.Батзаяагаар долоо даван түрүүлж " Цэргийн арслан " цол хүртсэн. 128
2010 Бүх цэргийн баяр наадамд залуу бөх (аймгийн арслан) Э.Тулгаар долоо даван түрүүлж " Цэргийн арслан " цолоо баталж " Хурц " чимэг нэмсэн. 256

Аймгийн наадмын дэвжээндЗасварлах

Он Амжилт Бөхийн тоо
2006 Дорноговь аймгийн баяр наадамд 5 давж шөвгөрөн " Аймгийн начин " цол хүртсэн. 128
2008 Булган аймгийн баяр наадамд 6 даван шөвгөрч чимэг нэмсэн. 256
2012 Сүхбаатар аймгийн баяр наадамд улсын начин Ба.Батжаргалаар найм даван түрүүлсэн. 256
2018 Архангай аймгийн баяр наадамд 7 давж, аймгийн арслан Ц.Ганбатад өвдөг шороодон үзүүрлэсэн. 256

Гэр бүлЗасварлах

Ч.Санжаадамба аваргын гэргийг Батжаргалын Солонго гэдэг. Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат, сэтгүүлч мэргэжилтэй.