Бадамдоригийн Түвдэндорж

Бадамдоригийн Түвдэндорж (1916 - 1986) нь Булган аймгийн Хангал сум (хуучнаар Сэлэнгэбүрэн сум)-ын Гурван Эвэртэй гэх газар төрсөн, хойд эцэг Бадамдоригоор овоглосон орчин үеийн үндэсний бөхийн анхны дархан аварга, мөн Монгол Улсын анхны гавьяат тамирчин цолтой тамирчин юм.

Бадамдоригийн Түвдэндорж

Нэр Бадамдоригийн Түвдэндорж
Цол Дархан аварга
Төрсөн өдөр 1916 он
Төрсөн газар Булган аймаг, Хангал сум
Амжилт
Түрүүлсэн тоо 7
Үзүүрлэсэн тоо 2
Шөвгөрсөн тоо 17
Цол хүртсэн он
Улсын арслан 1939
Улсын аварга 1941
Даян аварга 1945
Дархан аварга 1946
Тайлбар
2009 оны 4 сарын 21-ны байдлаар
Загвар, Хэлэлцүүлэг)
  • 1939 онд 9 давж түрүүлэн улсын арслан цол хүртэв
  • 1940 онд 5 давсан
  • 1941 онд 9 давж түрүүлэн улсын аварга цолтой болжээ
  • 1944 онд 8 давж үзүүрлэсэн
  • 1945 онд 9 давж түрүүлэн даян аварга болсон
  • 1946 онд 10 давж түрүүлэн дархан аварга цолонд хүрсэн
  • 1948 онд 6 давсан
  • 1951 онд 9 давж үзүүрлэн "Даяар дуурсах далай даян" чимэг хүртэв
  • 1952 онд 9 давж түрүүлэхэд "Улс даяар дуурсах шалгарсан хүчит далай даян" чимэг хүртээжээ
  • 1953 онд 9 давж түрүүлсэн
  • 1954 онд 9 давж түрүүлсэн
  • 1955 онд 5 давсан
  • 1956 онд 6 давсан
  • 1957 онд 7 давсан
  • 1958 онд 7 давсан
  • 1959 онд 5 давсан
  • 1967 онд 5 давж шөвгөрчээ