Пагмын Аюуш
"Нисэхийн" хэмээх Пагмын Аюуш (1921 - 1975) нь Баянхонгор аймгийн Богд сумын харьяат, үндэсний бөхийн улсын арслан юм.
Төрсөн газар | Монгол улсын Баянхонгор аймгийн Богд сум |
---|---|
Амьдарсан нь | 1921–1975 он |
Алдар цол | |
Бөхийн цол | улсын арслан |
Цол ахисан он жил | |
Улсын арслан | 1956[1] |
Улсын заан | 1946 |
Улсын наадмын барилдааны амжилт | |
Түрүүлсэн | 1 (1949) |
Шөвгөрсөн | 4 (1946, 1947, 1949, 1953) |
Амжилт
засварлах- 1946 онд 6 давж улсын заан болсон
- 1947 онд 6 давсан
- 1949 онд 9 давж түрүүлэн арслан цолны болзлыг хангав[1]
- 1953 онд 5 давжээ
Зүүлт
засварлах- ↑ 1.0 1.1 Тэрээр 1949 онд улсын баяр наадамд түрүүлж улсын арслан цолны болзлыг хангасан ч үзүүр түрүүний барилдаанд Ш.Батсуурь аварга түүнд бууж өгсөн гэж үзсэн баяр наадмын комиссын дарга маршал Х.Чойбалсан уурлаж шууд босч яван, цолыг нь олгоогүй аж. Түүнд 1956 онд улсын арслан цолыг нөхөн олгосон байна.