Чойжилын Бээжин
Чойжилын Бээжин (1934 - 1986) нь Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харьяат, үндэсний бөхийн улсын аварга цолтой бөх юм.
Төрсөн газар | Монгол улсын Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сум |
---|---|
Амьдарсан нь | 1934 он–1986 он (52 насласан) |
Алдар цол | |
Бөхийн цол | улсын аварга |
Цол ахисан он жил | |
Улсын аварга | 1970 |
Улсын арслан | 1961 |
Улсын заан | 1959 |
Улсын начин | 1957 |
Улсын наадмын барилдааны амжилт | |
Түрүүлсэн | 1 (1970) |
Үзүүрлэсэн | 1 (1964) |
Шөвгөрсөн | 11 (1957–1971 оны хооронд) |
Цагаан сарын барилдааны амжилт | |
Үзүүрлэсэн | 3 (1963, 1967, 1969) |
Амжилт
засварлах- 1957 онд 5 давж улсын начин болов
- 1958 онд 6 давсан
- 1959 онд Монголын Залуучууд Оюутны Анхдугаар Их Наадмын 37 бөхийн тойргийн барилдаанд 32 даваагаар 2-р байр эзэлж, улсын заан цол хүртжээ
- 1961 онд 7 давж дөрөвт үлдэхэд улсын арслан цол хүртээсэн
- 1963 онд 5 давсан
- 1964 онд 8 давж үзүүрлэсэн
- 1965 онд 7 давсан
- 1967 онд 5 давсан
- 1968 онд 6 давсан
- 1969 онл 5 давсан
- 1970 онд 9 даван түрүүлж улсын аварга цол хүртжээ
- 1971 онд 5 давж шөвгөрсөн байна