Хорлоогийн Баянмөнх
Хорлоогийн Баянмөнх (1943 оны 2 дугаар сарын 2-нд БНМАУ-ын Увс аймгийн Хяргас суманд төрсөн) нь Монгол улсын хөдөлмөрийн баатар, Монгол, ОХУ (хуучнаар ЗХУ)-ын гавьяат тамирчин, Монгол үндэсний бөхийн дархан аварга, Олимпын мөнгөн медальт, чөлөөт бөхийн дэлхийн аварга, XX зууны манлай бөх, сурган хүмүүжүүлэх ухааны дэд доктор. Эцэг "шударга" Довчин, эх Хорлоо гэж хүмүүс байжээ.
![]() | |||||||||||||||||||
Төрсөн өдөр | 1944 оны 2 сарын 2 | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Төрсөн газар | Монгол улсын Увс аймгийн Хяргас сум | ||||||||||||||||||
Нэр солигдсон | Сүхбаатар → Баянмөнх | ||||||||||||||||||
Алдар цол | |||||||||||||||||||
Бөхийн цол | дархан аварга | ||||||||||||||||||
Цол ахисан он жил | |||||||||||||||||||
Дархан аварга | 1971 он — 27 настайдаа | ||||||||||||||||||
Улсын аварга | 1968 | ||||||||||||||||||
Улсын арслан | 1966 | ||||||||||||||||||
Улсын заан | 1963 | ||||||||||||||||||
Улсын начин | 1963 он — 19 насандаа | ||||||||||||||||||
Улсын наадмын барилдааны амжилт | |||||||||||||||||||
Түрүүлсэн | 10 (1968, 1971, 1972, 1973, 1975, 1977, 1979, 1981, 1982, 1987) | ||||||||||||||||||
Үзүүрлэсэн | 2 | ||||||||||||||||||
Шөвгөрсөн | 27 | ||||||||||||||||||
Цагаан сарын барилдааны амжилт | |||||||||||||||||||
Түрүүлсэн | 8 (1966, 1967, 1972, 1974, 1975, 1977, 1979, 1982) | ||||||||||||||||||
Үзүүрлэсэн | 2 (1968, 1970, 1989, 1993) | ||||||||||||||||||
Бусад бөх барилдааны амжилт | |||||||||||||||||||
Улс орон | ![]() | ||||||||||||||||||
Тамир, спорт | эрэгтэй чөлөөт бөх | ||||||||||||||||||
|
Төрөхөд нь Сүхбаатар гэдэг байсан бөгөөд сүүлд 6 настайд нь Баянмөнх гэж нэр өгчээ.
1972 онд Улаанбаатар хотын АИХ-ын депутат болж байсан.
1990 онд БНМАУ-ын АИХ-ын депутатаар сонгогдож байгаад 1992 онд УИХ-д Увс аймагт Ардчилсан намаас нэр дэвшээд гараагүй байна. 1996 оны УИХ-ын сонгуульд мөн Ардчилсан Холбоо эвслээс нэр дэвшихээр зарлагдсан боловч Сонгуулийн Ерөнхий Хороо бүртгэж аваагүй.
Чөлөөт бөх Засварлах
1975 онд ЗХУ-ын Минскт зохиогдсон ДАШТ-ээс алтан медаль хүртсэн. 1972 онд ХБНГУ-ын Мюнхен хотод зохиогдсон зуны Олимпоос мөнгөн медаль, 1971, 1974 оны ДАШТ-үүдээс тус тус мөнгөн медаль хүртсэн. Чөлөөт бөхийн Монгол Улсын 14 удаагийн аварга.
Үндэсний бөх Засварлах
Х.Баянмөнх нь үндэсний бөхөөр наадамд 10-аас дээш түрүүлсэн хоёрхон бөхийн нэг.
1968 1971-1973, 1975, 1977, 1979, 1981-1982, 1987 оны наадмуудад түрүүлсэн.
- 1963 оны улсын наадамд 5 давж Улсын начин
- 1963 оны Бүх ард түмний спарткиадад 27 давж 2-р байр эзлэн Улсын заан
- 1966 оны улсын наадамд шөвгийн 4-т үлдэж Улсын арслан
- 1968 оны улсын наадамд түрүүлж Улсын аварга
- 1971 оны улсын наадамд түрүүлж Дархан аварга цол тус тус хүртсэн.
10 удаа түрүүлж, 2 удаа үзүүрлэж, 15 удаа шөвгөрсөн.
- 1963 оны улсын наадамд 5 давж Улсын начин цол
- 1964 оны улсын наадамд 6 давж Улам нэмэх чимэг
- 1965 оны улсын наадамд 8 давж Хурц гарамгай чимэг
- 1966 оны улсын наадамд шөвгийн 4-т үлдэж Улсын арслан цол
- 1967 оны улсын наадамд 8 давж чимэг
- 1968 оны улсын наадамд түрүүлж Улсын аварга цол
- 1969 оны улсын наадамд 7 давсан
- 1971 оны улсын наадамд түрүүлж Дархан аварга цол
- 1972 оны улсын наадамд түрүүлж Далай даян чимэг
- 1973 оны улсын наадамд түрүүлж Баяр наадмын манлай чимэг
- 1974 оны улсын наадамд үзүүрлэж Түмнээс төгөлдөр чимэг
- 1975 оны улсын наадамд түрүүлж чимэг
- 1977 оны улсын наадамд түрүүлж Үлэмж бадрах чимэг
- 1978 оны улсын наадамд 7 давж Улс даяар гайхамшигт чимэг
- 1979 оны улсын наадамд түрүүлж Манлайн баясгалант чимэг
- 1980 оны улсын наадамд 7 давж Бүхнээс дуурсгалт чимэг
- 1981 оны улсын наадамд түрүүлж Баяр наадмын манлайчимэг
- 1982 оны улсын наадамд түрүүлж Тод сонин үзэсгэлэнт чимэг
- 1983 оны улсын наадамд 7 давж Бат нягт итгэлт чимэг
- 1984 оны улсын наадамд 6 давж Өнөд баясгалант чимэг
- 1985 оны улсын наадамд 7 давж Манлайн баясгалант чимэг
- 1987 оны улсын наадамд түрүүлж Тунч гарамгай чимэг
- 1988 оны улсын наадамд 7 давж Олныг баясуулагч чимэг
- 1989 оны улсын наадамд 7 давж Бууршгүй хүчит чимэг
- 1990 оны Монголын нууц товчооны 750 жилийн ойд зориулсан наадамд үзүүрлэж Хэтэрэмхий түрэмгий чимэг
- 1991 оны улсын наадамд 7 давж Үнэхээрийн бишрэлт чимэг
- 1992 оны улсын наадамд 6 давж Бүхнээ сонсголт чимэг хүртээжээ.
Самбо бөх Засварлах
1974 онд Улаанбаатарт болсон 2 дахь удаагийн ДАШТ-ий -100 кг-д түрүүлж, Монгол улсаас самбогийн спортоор төрсөн дэлхийн 3 дахь аварга болж байсан.1975 онд Минскт болсон ДАШТ-д ЗХУ-ын бөх Саид Рахимовт ялагдаж дэлхийн аваргын мөнгөн медаль хүртэж байсан.
Сонгомол бөх Засварлах
1973 онд Улаанбаатарт болсон бөхийн төрлүүдийн Азийн аварга шалгаруулах анхны тэмцээний сонгомол бөхийн -100 кг-д түрүүлж алтан медаль, 1974 онд Тегеранд болсон Азийн наадмын сонгомол бөхийн төрөлд мөнгөн медаль хүртсэн.
Гэр бүл, бусад Засварлах
Эхнэр Дэжимбээ. Хүү Гантогтох нь Монгол улсын гарьд цолтой бөх. "Хагас зуун жилийн ганцаардал: Миний ялалт", "Монгол бөхийн барилдааны өв, мэхийн чуулган судар" тус тус номыг бичсэн. Тус сударт Монгол бөхийн 725 мэхийг судлан, боловсруулжээ. Монгол бөхөөр хичээллэх хэн бүхний өмнө нээлттэй "сурах бичиг" болсон гэхэд хилсдэхээргүй бүтээл юм.
1994 онд тэр Монгол үндэсний бөхийн уламжлал ба барилдааны сурган хүмүүжүүлэх зарим асуудал сэдвээр сурган хүмүүжүүлэх ухааны дэд докторын зэрэг хамгаалжээ.