Одвогийн Балжинням

Монгол улсын гавьяат тамирчин, үндэсний бөхийн улсын аварга Одвогийн Балжинням нь 1960 онд Увс аймгийн Наранбулаг суманд төржээ. 1979 оноос самбо, жүдо бөхийн улсын шигшээ багт тамирчнаар орж ажиллажээ. 1985 онд самбо бөхийн дэлхийн аварга, 1989 онд Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд дуурсгаж гавьяат тамирчин болжээ. Жүдо бөхөөр дэлхийн болон олон улсын тэмцээнээс 14 алт, 9 мөнгө, 5 хүрэл медаль хүртсэн дэлхийд данстай бөх юм.

Одвогийн Балжинням
Төрсөн он1960 он (62–63 настай)
Төрсөн газарМонгол улсын Увс
аймгийн Наранбулаг сум
Нэр солигдсонӨлзий-Орших → Балжинням
Алдар цол
Төрийн цолМонгол улсын хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат тамирчин
Бөхийн цолулсын аварга
Дууддаг нутагУвс аймгийн Наранбулаг сум
Цол ахисан он жил
Улсын аварга1995 — мөнхөрсөн
Улсын арслан1991 — дөрвөн жил
Улсын заан1989 — хоёр жил
Улсын начин1984 — таван жил
Улсын наадмын барилдааны амжилт
Түрүүлсэн1 (1991)
Үзүүрлэсэн2 (1989, 1994)
Шөвгөрсөн17
Цагаан сарын барилдааны амжилт
Түрүүлсэн1 (1987)
Үзүүрлэсэн3 (1992, 1994, 1995)
Бусад бөх барилдааны амжилт
Улс оронМонгол Монгол (МУ)
Тамир, спортэрэгтэй жүдо

Үндэсний бөхөөр 1984 онд Д.Цэнд-Аюуш заанаар 5 давж начин цол, 1989 онд улсын аварга шалгаруулах тэмцээнд 32 бөхөөс 29 давж заан цол хүртсэн бол АХ-ын 70 жилийн ойгоор 1991 онд түрүүлж, 1994 оны наадмаар үзүүрлэсэн амжилтаараа 1995 онд улсын аварга цолыг хүртсэн байна. Тэрээр улсын наадамд 17 удаа шөвгөрчээ.

Мөн сонирхогчдын сүмо бөхийн дэлхийн аваргаас нэг мөнгө, 2 хүрэл медаль авсан.