Шагдарын Санжсүрэн
Шагдарын Санжсүрэн (1906 - 199?) нь Завхан аймгийн Сантмаргац сумын харьяат, үндэсний бөхийн улсын арслан юм. "Нахиу" Санжсүрэн гэж алдаршсан.
Шагдарын Санжсүрэн | |
---|---|
Нэр | Шагдарын Санжсүрэн |
Цол | улсын арслан |
Төрсөн өдөр | 1906 он |
Төрсөн газар | Завхан аймаг, Сантмаргац сум |
Амжилт | |
Түрүүлсэн тоо | 0 |
Үзүүрлэсэн тоо | 1 |
Шөвгөрсөн тоо | 3 |
Цол хүртсэн он | |
Улсын начин | 1935 |
Улсын заан | 1937 |
Улсын арслан | 1942 |
Тайлбар | |
Намтар
засварлах7 настайгаасаа нутгийнхаа (Засагт хан аймгийн Сэцэн Сартуул хошуу) Галуутайн хийдэд шавилан сууж шашны ном үзэж эхэлжээ. Хожим Гандантэгчэнлин хийдэд сууж байв. Тэр үедээ улсын наадамд барилдаж үзүүр түрүүнд үлдсэн бөгөөд лам хүн түрүүлж болдоггүй үе байсан тул унаж өгөн үзүүрлэсэн ч түүнд улсын арслан цолыг өгсөн байна.
Амжилт
засварлах- 1935 онд 6 давж улсын начин болов
- 1937 онд 6 давж улсын заан цол хүртжээ
- 1942 онд 8 давж үзүүрлэн улсын арслан болсон байна