Мягмарын Бадарч
Мягмарын Бадарч (1990 оны арванхоёрдугаар сарын 21) нь Архангай аймгийн Цэнхэр сумын уугуул, үндэсний бөхийн улсын гарьд цолтой бөх.
Төрсөн өдөр | 1990 оны 12 сарын 21 |
---|---|
Төрсөн газар | Монгол улсын Архангай аймгийн Цэнхэр сум |
Алдар цол | |
Бөхийн цол | Улсын арслан |
Цол ахисан он жил | |
2023 — өнөөгийн | |
Улсын гарьд | 2021 — хоёр жил |
Улсын заан | 2020 — нэг жил |
Улсын харцага | 2017 — гурван жил |
Аймгийн арслан | 2012 — таван жил |
Улсын наадмын барилдааны амжилт | |
Үзүүрлэсэн | 1 (2020) |
Шөвгөрсөн | 2 (2017, 2020, 2023) |
Аймаг, Цэргийн наадмын дэвжээнд
засварлах2012 оны Архангай аймгийн баяр наадамд сумын заан Б.Мөнх-Эрдэнээр найм даван түрүүлж "Аймгийн арслан" цол хүртсэн.
2016 оны Бүх цэргийн баяр наадамд цэргийн начин Д.Цэрэнтогтоход өвдөг шороодон үзүүрлэж "Бадрангуй" чимэг хүртсэн. 2017 оны Бүх цэргийн баяр наадамд тав давж шөвгөрөн "Нэмэх" чимэг хүртсэн.
Улсын наадмын дэвжээнд
засварлах2017 оны АХ-ын 96 жилийн ойн баяр наадамд улсын заан Б.Соронзонболдоор дөрөв, улсын гарьд Ж.Бат-Эрдэнээр тав, улсын начин Ч.Батчулуунаар зургаа даван шөвгөрч " Монгол улсын харцага " цолыг хүртсэн.
2020 оны АХ-ын 99 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан Б.Мөнх-Эрдэнээр дөрөв, аймгийн арслан Н.Хүрэлсүхээр тав, аймгийн арслан Х.Цогтгэрэлээр зургаа, улсын арслан Р.Пүрэвдагваар долоо давж " Монгол улсын заан " цолыг хүртсэн. Тухайн жил Улсын Аварга Намсрайжавын Батсуурь сэргээш хэрэглэсэн байсан тул 2021 онд давааг нь нөхөн олгож "Монгол улсын гарьд" цолыг хүртсэн.
2023 оны АХ-ын 102 жилийн ойн баяр наадамд Аймгийн хурц арслан Бүрнээгийн Баянмөнхөөр тав, Өсөх идэр начин Эрдэнэбатын Дашаар зургаа, Улсын харцага Сүхбаатарын Сүхбатаар долоо, Улсын аварга Оргихын Хангайгаар найм, Улсын харцага Цэрэнсодномын Бямба-Отгон 9 даван түрүүлсэн. Гэвч түүнээс допингийн төрлийн бодис илэрсэн тул Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо түүний бүх давааг хүчингүйд тооцож, Улсын арслан цолыг хураах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжилсан[1]. Улмаар 2024 оны 6 сарын 17-нд түүний арслан цолыг хурааж өвдөг шороодсон бөхчүүдэд нөхөж цол олгожээ. Харин М.Бадарч уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөлгүй спортын арбитрын шүүхэд хандсан ч допинг хэрэглээгүй гэдгээ нотолж чадаагүй юм.[2]
Үндэсний бөхийн амжилт
засварлахЖил | Түвшин | Бөхийн тоо | Цол | Давсан тоо | Авсан цол/чимэг | Тэмдэглэл |
---|---|---|---|---|---|---|
2024 | Цол нөхөн олгосон/хураасан | 6 | Улсын Арслан | Улсын Гарьд | 2023 оны түрүү бөх М.Бадарчаас допинг илэрсэн тул цолыг нь хурааж унасан бөхчүүдэд цол чимгийг нөхөн олгосон.[2] | |
2023 | Улс | 512 | Улсын Гарьд | 9 | Улсын Арслан | |
2022 | Улс | 1024 | Улсын Гарьд | 3 | ||
2021 | Цол нөхөн олгосон/хураасан | Улсын Заан | Улсын Гарьд | 2020 онд Улсын Аварга Н.Батсуурь сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон тул Улсын Гарьд цолыг олсогон.[4] | ||
2021 | Цуцлагдсан | Улсын Заан | Ковидоос болж тэмцээн цуцлагдсан. | |||
2020 | Улс | 512 | Улсын Харцага | 7 | Улсын Заан | |
2019 | Улс | 512 | Улсын Харцага | 4 | ||
2018 | Улс | 512 | Улсын Харцага | 3 | ||
2017 | Улс | 512 | Аймгийн Арслан | 6 | Улсын Харцага | |
2016 | Цэрэг | 256 | Аймгийн Арслан | 7 | Бадрангуй | |
2015 | Улс | 512 | Аймгийн Арслан | 4 | ||
2014 | Улс | 512 | Аймгийн Арслан | 4 |
| |
Улсын Наадмын Түрүү Улсын Наадмын Шөвөг Аймаг/Сумын Наадам Цол ахисан |
Эх сурвалж
засварлах- ↑ М.Бадарчийн цолыг хурааж, Ц.Бямба-Отгонд улсын арслан цол олгох саналыг Ерөнхийлөгчид уламжлахаар боллоо
- ↑ 2.0 2.1 "Улсын аварга О.Хангай "Үлэмж бадрах" чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо". montsame. 2024-06-17.
- ↑ "Мягмарын Бадарчийн амжилт". Дэвжээ.мн - Үндэсний бөхийн мэдээллийн сан.
- ↑ Н.Батсуурь даян аварга, М.Бадарч улсын гарьд, Ц.Одбаяр, Д.Анар нар улсын заан цол хүртлээ