Нинжээгийн Алтансүх

Монгол улсын харцага Нинжээгийн Алтансүх 1973 оны 8 сарын 9 ны өдөр Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн. 1996 онд Доржсамбуу начнаар 6 давж өсөх идэр начин цол хүртсэн юм. Хожмоо 2004 онд ерөнхийлөгчийн зарлигаар улсын харцага цолыг олгосон. 1998 онд Эрдэнэт хотын наадамд түрүүлж, 2000 онд Говь-Алтай аймгийн 60 жилд түрүүлж, 2001 онд Сэлэнгэ аймгийн 70 жилд үзүүрлэсэн. Мөн шилдэг бөхчүүдийн барилдаанд сонгогдон бариллдаг байсан билээ. Ид барилдаж байхдаа зузаан гуятай байсныг бөхчүүд үнэлэн, бөхчүүд болон бөхийн хорхойтон дунд гуя Алтансүх нэрээр хочлуулсан билээ.

Улсын наадмын дэвжээнд

засварлах
Он Амжилт Бөхийн тоо
1996 АХ-ын 75 жилийн ойн баяр наадамд улсын харцага Б.Жавхлантөгсөөр дөрөв, улсын заан Д.Хишигдоржоор тав, улсын начин (улсын гарьд) И.Доржсамбуугаар зургаа даван шөвгөрч "Монгол улсын өсөх идэр начин" цол хүртсэн. 512
2004 Ерөнхийлөгчийн зарлигаар "Монгол улсын харцага" цол хүртсэн. N/A

Цэргийн наадмын дэвжээнд

засварлах
Он Амжилт Бөхийн тоо
1995 Бүх цэргийн баяр наадамд тав давж шөвгөрөн "Цэргийн начин" цол хүртсэн. 128

Аймгийн наадмын дэвжээнд

засварлах
Он Амжилт Бөхийн тоо
1998 Орхон аймгийн баяр наадамд аймгийн арслан Я.Адъяасүрэнгээр долоо даван түрүүлсэн. 128
2000 Говь-Алтай аймгийн баяр наадамд улсын заан Р.Даваанямаар долоо даван түрүүлсэн. 128
2001 Сэлэнгэ аймгийн баяр наадамд зургаа давж, улсын начин Н.Бүрэнбаатарт өвдөг шороодон үзүүрлэсэн. 128