Баянмөнхийн Гантогтох

Баянмөнхийн Гантогтох нь Монголын үндэсний бөхийн гарди цолтой бөх юм. 2012 онд Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар Монгол улсын Гавьяат тамирчин болсон.

Баянмөнхийн Гантогтох
Төрсөн өдөр1972 оны 4 сарын 12 (1972-04-12) (53 настай)
Төрсөн газарМонгол улсын Улаанбаатар хот
Алдар цол
Бөхийн цолулсын гарьд
Дууддаг нутагУвс аймгийн Хяргас сум
Цол ахисан он жил
Улсын гарьд2004
Улсын заан1994 — арван жил
Улсын наадмын барилдааны амжилт
Үзүүрлэсэн3 (2000, 2002, 2004)
Шөвгөрсөн10 (1994, 1995, 1998, 1999, 2000,
2001, 2002, 2004, 2005, 2006)
Бусад бөх барилдааны амжилт
Улс орон Монгол
Тамир, спортэрэгтэй чөлөөт бөх
2013-7-13-ны байдлаар мэдээлэв.

Үндэсний бөх

засварлах
Баянмөнхийн Гантогтох[1]
Жил Түвшин Бөхийн тоо Цол Давсан тоо Авсан цол/чимэг Тэмдэглэл
2006 Улс 1024 Улсын Гарьд 5 Өрнөн Дэлгэрэх
2005 Улс 512 Улсын Гарьд 6 Үнэн Зоригт
2004 Улс 512 Улсын Гарьд 8 Тод Сонин
2004 Цол нөхөн олгосон/хураасан 4 Улсын Заан Улсын Гарьд 2004 онд Ерөнхийлөгчийн зарлигаар 2000 онд төрийн наадамд үзүүлсэн амжилтыг нь үндэслэн Улсын Гарьд цол олгосон.[2]
2003 Улс 512 Улсын Заан 4
2002 Улс 512 Улсын Заан 8 Бууршгүй Хүчит
2001 Улс 1024 Улсын Заан 6 Уран Барилдаант
2000 Улс 512 Улсын Заан 8
1999 Улс 512 Улсын Заан 5 Хурц Шаламгай
1998 Улс 512 Улсын Заан 5 Саруул Сайжрах
1997 Улс 512 Улсын Заан 4
1996 Улс 512 Улсын Заан 0
1995 Улс 512 Улсын Заан 6 Үлэмж Бадрах
1994 Улс 768 Сумын Заан 7 Улсын Заан


Улсын Наадмын Түрүү Улсын Наадмын Шөвөг Аймаг/Сумын Наадам Цол ахисан
  • 1994 оны улсын наадмаар 7 даван шууд улсын заан цол хүртсэн.
  • 1995 онд 6 давж Г.Өсөхбаярт унасан.
  • 1996 онд Олимпын жил барилдаагүй.
  • 1997 онд 4 давж А.Сүхбатад унасан.
  • 1998 онд 5 давсан.
  • 1999 онд 5 давсан.
  • 2000 онд 8 давж үзүүрлэсэн.[2]
  • 2001 онд 6 давж Д.Бумбаярт унасан.
  • 2002 онд 8 давж үзүүрлэсэн.
  • 2003 онд 4 давж Д.Амгаланбаатарт унасан.
  • 2004 онд 8 давж үзүүрлэсэн.
  • 2005 онд 6 давсан.
  • 2006 онд 5 давж шөвгөрчээ.
  • 2007 онд 4 давсан.
  • 2008 онд 3 давсан.
  • 2009 онд 4 давсан.

Улсын их баяр наадамд 3 удаа үзүүрлэж 2004 онд ерөнхийлөгчийн зарлигаар гарьд цол хүртсэн. Хоёрт нь А.Сүхбаттай, нэгд нь Г.Өсөхбаяртай үлдэж үзүүрлэсэн.

Сонирхогчдын сүмо

засварлах

Тэрээр сонирхогчдын сүмогийн Монголоос төрсөн анхны дэлхийн аварга, мөн Японоос өөр улсаас төрсөн анхны дэлхийн аварга.

Чөлөөт бөх

засварлах

Гантогтох чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер цолтой, 1996 оны Атлантын олимпод хүч сорьж явсан.

Түүний аав нь үндэсний бөхийн дархан аварга, хөдөлмөрийн баатар, олимпын мөнгөн медальт, чөлөөт бөхийн дэлхийн аварга Хорлоогийн Баянмөнх бол охин Гантогтохын Хандсүрэн нь волейболын үндэсний шигшээ багийн тамирчин.

  1. "Баянмөнхийн Гантогтохын амжилт". Дэвжээ.мн - Үндэсний бөхийн мэдээллийн сан.
  2. 2.0 2.1 Бөхчүүдэд улсын гарьд цол олгох тухай (Report). Ерөнхийлөгчийн зарлиг дугаар 101. 2004-06-22.