Долгорсүрэнгийн Сэржбүдээ

Долгорсүрэнгийн Сэржбүдээ нь Монголын үндэсний бөхийн улсын начинцол хүртэж Монголоос анхны мэргэжлийн бөхийн тамирчин болж 2001 оноос 2005 оны хооронд [New Japan Pro Wrestling Co.ltd] байгууллагад харьяалагдан, Blue Wolf (Хөх чоно) хэмээх дэвжээний нэрээр мэргэжлийн бөхийн ринг дээр 4 жилийн турш зодоглож явсан. Түүнчлэн холимог тулаанаар ч хүч сорьж явсан бөгөөд 2005 оноос бизнесийн салбарт ажиллаж өдгөө Эрчим хүч, Газ, Дэд бүтцийн салбарт S&RoyalGroup Mongolia LLC группийг удирдан ажилладаг.

Mongolian traditional wrestling ttf.svg Долгорсүрэнгийн Сэржбүдээ
Төрсөн өдөр1976 оны 10 сарын 1 (1976-10-01) (46 настай)
Төрсөн газарМонгол улсын Улаанбаатар хот
Алдар цол
Бөхийн цолулсын начин
Дуурьсгаж
явсан газар
Өвөрхангай аймгийн
Хужирт сум (байнга)
Цол ахисан он жил
Улсын начин1999 — одоо
Улсын наадмын барилдааны амжилт
Шөвгөрсөн1 (1999)
2016-1-1-ний байдлаар мэдээлэв.

Гэр бүлЗасварлах

Сэржбүдээ нь Монгол улсын манлай заан Донровын Долгорсүрэнгийн 3 дахь хүү бөгөөд ах Сумъяабазар нь улсын аварга цолтой. Мөн дүү Дагвадорж нь мэргэжлийн сүмогийн ёкозүна юм. Эхнэр 3 хүүхэдтэй. Том хүү Сандагбазар, бага хүү Лувсангомбо нар нь Японы Мэйтокүгийн дунд сургуулийн бэйсболын ангид сурдаг.

АмжилтЗасварлах

Үндэсний бөхЗасварлах

Сэржбүдээ 1992 оны Үндэсний өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 3 дугаар байр эзэлж байсан. Сэржбүдээ 1999 оны улсын наадамд зодоглож, улсын заан Дашзэвэгийн Эрдэнэбатаар 5 даван, улсын начин цол хүртсэн.

Улсын наадмын дэвжээндЗасварлах

Он Амжилт Бөхийн тоо
1999 АХ-ын 78 жилийн ойн баяр наадамд улсын заан Д.Мягмараар дөрөв, улсын заан Д.Эрдэнэбатаар тав давж "Монгол улсын начин" цолыг хүртсэн. 512

Мэргэжлийн бөхЗасварлах

Сэржбүдээ мэргэжлийн бөхийн ринг дээрх анхны тулаанаа 2001 оны 8 сарын 10-нд G1 Climax тэмцээний үеэр Макабэ Шинягийн эсрэг хийсэн. 2002 оны 1 сараас фэнүүдийн санал асуулгаар шалгарсан Блю Вольф буюу Хөх чоно хэмээх дэвжээний нэр хэрэглэж эхэлсэн. Мөн оныхоо 6 сард Танахаши Хироши, Сүзүки Кэнсо, Сасаки Кэнсүкэ натай цуг "SWING-LOWS" багийг бүрдүүлэн тэмцээнд оролцож байв.

2004 оны 5 сарын 3-нд Токио Доумд болсон "nexess" тэмцээнд ах Сумъяабазартайгаа хослон, Тэнрюү Гэничиро, Минг нарын хостой тулалдаж байжээ. 2004 оны 5 сарын 22 нд Япон улсын Сайтама аймгийн SAITAMA SUPER ARENA д болсон бүтэн контакттай холимог тулааны ROMANEX тэмцээнд АНУ ын тамирчин Thom Hоward тай тулалдан ялж анхны холимог тулааны ялалтыг Монгол эх орондоо авч ирж байсан.

2005 оны 1 сард Шинэ Нихон клубтэй хийсэн гэрээгээ дуусгаж, мэргэжлийн бөхийн замналаа өндөрлөсөн.

Холимог тулаанЗасварлах

Дүн Амжилт Өрсөлдөгч Мэх Тэмцээн Огноо Үе Цаг Байршил Тайлбар
Ялсан 1-0   Том Ховард нокаут (өвдөг) K-1 MMA ROMANEX 02004-Загвар:MONTH-Загвар:0expr 5 сарын 22, 2004 2 4:44 Япон, Сайтама

БизнестЗасварлах

2005 онд АСА Групп ХХК ийг үүсгэн байгуулж Ерөнхий захирал болсон ба 2010 оноос АСА Групп ХХК-ийг S&RoyalGroup Mongolia LLC болгон, цахилгаан эрчим хүчний салбарт РЕК ХХК, газын хийн салбарт ГАЗКОМ ХХК, дэд бүтэц барилгын салбарт, Гадаад худалдааны салбарт Вай Вай Ти Эм ХХК гэх 3 үндсэн охин компанитайгаар, нийгмийн хариуцлагын хүрээнд Байгальд Ээлтэй технологи ТББ-ыг үүсгэн байгуулан тус тус ажиллаж байна.

Гадны холбоосЗасварлах