Цэдэнсодномын Бямба-Отгон
Цэдэнсодномын Бямба-Отгон (1995 оны 3-р сарын 11-нд нь Өвөрхангай аймгийн Төгрөг суманд төрсөн) Үндэсний бөхийн Улсын Арслан цолтой бөх.
Төрсөн өдөр | 1995 оны 3 сарын 11 |
---|---|
Төрсөн газар | Монгол улсын Өвөрхангай аймгийн Төгрөг сум |
Алдар цол | |
Бөхийн цол | Улсын арслан |
Цол ахисан он жил | |
Улсын Арслан | 2024 |
Улсын Гарьд | 2023 |
Улсын харцага | 2022 |
Аймгийн заан | 2020 |
Аймгийн харцага | 2019 |
Аймгийн наадмын дэвжээнд
засварлах2019 оны Өвөрхангай аймгийн баяр наадамд зургаа давж шөвгөрөн "Аймгийн харцага" цол хүртсэн.
2020 оны Өвөрхангай аймгийн баяр наадамд аймгийн арслан Б.Лхагвадоржид өвдөг шороодон үзүүрлэж "Аймгийн заан" цол хүртсэн.
Улсын наадмын дэвжээнд
засварлах2022 оны АХ-ын 100, 101 жилийн ойн баяр наадамд улсын гарьд Ш.Жаргалсайханаар дөрөв, улсын харцага Х.Гантулгаар тав, аймгийн заан Э.Батмагнайгаар зургаа давж " Монгол улсын харцага " цолыг хүртсэн.
2023 оны АХ-ын 102 жилийн ойн баяр наадамд улсын начин Х.Цогтгэрэлээр дөрөв, улсын начин Д.Хүдэрбулгаар тав, улсын харцага Ш.Пүрэвгардиар зургаа, улсын заан Б.Пүрэвсайханаар долоо, улсын даян аварга Н.Батсууриар найм даван үзүүрлэж, “Монгол улсын Гарьд” цол хүртсэн. Харин тухайн жилийн түрүү бөх М.Бадарчаас допингийн төрлийн бодис илэрсэн тул Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо түүний бүх давааг хүчингүйд тооцож, Улсын арслан цолыг хурааж, Ц.Бямба-Отгонд улсын арслан цол олгох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжилсан.[1] Улмаар 2024 оны 6-р сарын 17-ны өдөр давааг нь нөхөн олгож Монгол улсын арслан цол хүртсэн.[2]
Монгол бөхийн өргөөнд шөвгөрсөн амжилт
засварлах2018 оны 11 сард Сэлэнгэ аймгийн Баянгол сумын харьяат сумын заан Б.Батжаргалаар тав давж шөвгөрсөн.
2019 оны 2 сард Ховд аймгийн Манхан сумын харьяат сумын заан Б.Даваадалайгаар ес давж түрүүлсэн.
2019 оны 3 сард Төв аймгийн Баянжаргалан сумын харьяат сумын заан М.Жамсрандоржоор зургаа давж шөвгөрсөн.
2019 оны 5 сард Увс аймгийн Малчин сумын харьяат сумын заан Тоочингийн Батсүрэнгээр зургаа давж шөвгөрсөн.
Үндэсний бөхийн амжилт
засварлахЖил | Түвшин | Бөхийн тоо | Цол | Давсан тоо | Авсан цол/чимэг | Тэмдэглэл |
---|---|---|---|---|---|---|
2024 | Улс | 512 | Улсын Арслан | 2 | ||
2024 | Цол нөхөн олгосон/хураасан | 6 | Улсын Гарьд | Улсын Арслан | 2023 оны түрүү бөх М.Бадарчаас допинг илэрсэн тул цолыг нь хурааж унасан бөхчүүдэд цол чимгийг нөхөн олгосон.[2] | |
2023 | Улс | 512 | Улсын Харцага | 8 | Улсын Гарьд | |
2022 | Улс | 1024 | Аймгийн Заан | 6 | Улсын Харцага | |
2021 | Цуцлагдсан | Аймгийн Заан | Ковидоос болж тэмцээн цуцлагдсан. | |||
2020 | Аймаг | 256 | Аймгийн Харцага | 7 | Аймгийн Заан | |
2019 | Аймаг | 256 | Сумын Заан | 6 | Аймгийн Харцага |
|
Улсын Наадмын Түрүү Улсын Наадмын Шөвөг Аймаг/Сумын Наадам Цол ахисан |
Эх сурвалж
засварлах- ↑ М.Бадарчийн цолыг хурааж, Ц.Бямба-Отгонд улсын арслан цол олгох саналыг Ерөнхийлөгчид уламжлахаар боллоо
- ↑ 2.0 2.1 "Улсын аварга О.Хангай "Үлэмж бадрах" чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо". montsame. 2024-06-17.
- ↑ "Цэдэнсодномын Бямба-Отгоны амжилт". Дэвжээ.мн - Үндэсний бөхийн мэдээллийн сан.