Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ

Улс төрч бөгөөд тамирчин

Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ нь Монгол улсын улс төрч, тамирчин.

Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ
 Монгол Улсын Батлан хамгаалахын сайд
Албан тушаал хашсан
2016 оны 7 сарын 23 – 2017 оны 10 сарын 19
ӨмнөхДамбийн Дорлигжав
(Хууль зүйн сайд)
ДараахНямаагийн Энхболд
 Монгол Улсын Их Хурлын гишүүн
Албан тушаалаа авсан
2004 он
Хувийн мэдээлэл
Төрсөн1964 оны 6 сарын 7 (1964-06-07) (
  1. REDIRECTЗагвар:25 настай)
    Хэнтий аймаг, Өмнөдэлгэр сум
Улс төрийн намМонгол Ардын Нам
Алма матерЦэргийн дээд сургууль Хууль зүйн ухааны доктор

1982 онд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 10 жилийн дунд сургууль,1990 онд Цэргийн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн.

1983-2010 онд Биеийн тамир спортын "Хүч" нийгэмлэгт тамирчин, орлогч дарга, дарга, 1999-2004 онд “Аварга” биеийн тамирын дээд сургуулийн захирлаар ажиллаж байсан.

Б.Бат-Эрдэнэ 2004 оноос хойш 4 удаа УИХ-ын гишүүнээр сонгогдож, 2009-2010 онд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байв.

1989 онд Монгол Улсын гавъяат тамирчин, 1990 онд Монгол Улсын дархан аварга, 1991 онд Ардын хувьсгалын 70 жилийн ойн медаль, 1998 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, 2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль, 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медалиар тус тус шагнагдсан. 2012 онд Байгаль орчны тэргүүний ажилтан болсон. Орос, англи хэлтэй.

Улс төрд

засварлах

2004 - 2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн 2008 - 2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн 2009 - 2010 онд Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга 2008 - 2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, Батлан хамгаалахын сайд.

Тэрбээр байгаль орчныг хамгаалах, хариуцлагагүй уул уурхайн эсрэг УИХ дээр идэвхтэй ажилладаг улс төрч. Өөрийн сонгогдсон нутагт ашигт малтмалын лиценз өгүүлээгүй гишүүн юм. 2013 онд Монгол Ардын Намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн боловч ялж чадаагүй.

Тамирчны замнал

засварлах
  Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ
 
Төрсөн өдөр1964 оны 6 сарын 7 (1964-06-07) (
  1. REDIRECTЗагвар:25 настай)
Төрсөн газарМонгол улсын Хэнтий
аймгийн Өмнөдэлгэр сум
Алдар цол
Төрийн цолМУ-ын хөдөлмөрийн баатар
МУ-ын гавъяат тамирчин болсон байдаг юм
Бөхийн цолдархан аварга
Цол ахисан он жил
Дархан аварга1990 — мөнхөрсөн
Даян аварга1990 — хэдэн хоног
Улсын аварга1989 — нэг жил
Улсын арслан1988 — нэг жил
Улсын заан1986 — хоёр жил
Улсын начин1985 — нэг жил
Улсын наадмын барилдааны амжилт
Түрүүлсэн11 (1988, 1989, 1990,
1992, 1993, 1994, 1995,
1996, 1997, 1998, 1999)
Үзүүрлэсэн1 (2001)
Шөвгөрсөн22 (1985–2006 онд завсаргүй)
МНТ-750 жилийн даншиг наадам
Түрүүлсэн1 (1990)
Шөвгөрсөн1 (1990)
Цагаан сарын барилдааны амжилт
Түрүүлсэн13 (1988–1998,2000, 2006)
Үзүүрлэсэн1 (1999)
Бусад бөх барилдааны амжилт
Улс орон  Монгол (БНМАУМУ)
2006 оны байдлаар мэдээлэв.
  • 1989 онд Монгол Улсын гавъяат тамирчин
  • 1990 онд Монгол Улсын дархан аварга
  • 1991 онд Ардын хувьсгалын 70 жилийн ойн медал
  • 1998 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар
  • 2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль
  • 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль
  • 2012 онд Байгаль орчны тэргүүний ажилтан

Үндэсний бөх

засварлах
  • 1985 онд 5 давж улсын начин
  • 1986 онд 7 давж улсын заан
  • 1987 онд 7 давсан
  • 1988 онд 9 давж түрүүлэн улсын арслан
  • 1989 онд 9 давж түрүүлэн улсын аварга
  • 1990 онд 9 давж түрүүлэн даян аварга болсон.
  • Мөн онд Монголын Нууц Товчооны 750 жилийн ойн даншигт 10 давж түрүүлэн дархан аварга болсон
  • 1991 онд 7 давсан
  • 1992 онд 9 давж түрүүлсэн
  • 1993 онд 9 давж түрүүлсэн
  • 1994 онд 10 давж түрүүлсэн
  • 1995 онд 9 давж түрүүлсэн
  • 1996 онд 9 давж түрүүлсэн
  • 1997 онд 9 давж түрүүлсэн
  • 1998 онд 9 давж түрүүлсэн
  • 1999 онд 9 давж түрүүлсэн
  • 2000 онд 7 давж дөрөвт үлдсэн
  • 2001 онд 9 давж үзүүрлэсэн
  • 2002 онд 7 давсан
  • 2003 онд 7 давсан
  • 2004 онд 6 давсан
  • 2005 онд 6 давж шөвгөрчээ
  • 2006 онд 8 давж дөрөвт үлдсэн
  • Ингээд нийтдээ улсын баяр наадамд 186 давсан ба 12 удаа (11 жилд) түрүүлсэн.

Азийн наадмаас 1 мөнгө (1990 Бээжин, БНХАУ - +95кг), 3 хүрэл (1990 - үнэмлэхүй; 1994 Хирошима, Япон - +95кг, үнэмлэхүй) медаль хүртэж байв. Улсын 12 удаагийн аварга

Дэлхийн 4 удаагийн аварга (1985,1986,1988, 1989), 2 мөнгөн медальт (1991, 1998). Залуучуудын дэлхийн аварга (1984)

Сонирхогчдын сүмо

засварлах

Дэлхийн аварга (1993), Азийн аварга (1995). Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн.

Үндэсний бөхийн амжилт

засварлах
Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ[1]
Жил Түвшин Бөхийн тоо Цол Давсан тоо Авсан цол/чимэг Тэмдэглэл
2006 Улс 1024 Улсын Дархан Аварга 8
2005 Улс 512 Улсын Дархан Аварга 6
2004 Улс 512 Улсын Дархан Аварга 6
2003 Улс 512 Улсын Дархан Аварга 7
2002 Улс 512 Улсын Дархан Аварга 7
2001 Улс 1024 Улсын Дархан Аварга 9
2000 Улс 512 Улсын Дархан Аварга 7
1999 Улс 512 Улсын Дархан Аварга 9
1998 Улс 512 Улсын Дархан Аварга 9
1997 Улс 512 Улсын Дархан Аварга 9
1996 Улс 512 Улсын Дархан Аварга 9
1995 Улс 512 Улсын Дархан Аварга 9
1994 Улс 768 Улсын Дархан Аварга 10
1993 Улс 512 Улсын Дархан Аварга 9
1992 Улс 512 Улсын Дархан Аварга 9
1991 Улс 512 Улсын Дархан Аварга 7 Өнөд Баясгалант
1990 Улс 512 Улсын Аварга 9 Улсын Дархан Аварга
1989 Улс 512 Улсын Арслан 9 Улсын Аварга
1988 Улс 512 Улсын Заан 9 Улсын Арслан
1987 Улс 512 Улсын Заан 7
1986 Улс 512 Улсын Начин 7 Улсын Заан
1985 Улс 512 Аймгийн Арслан 5 Улсын Начин


Улсын Наадмын Түрүү Улсын Наадмын Шөвөг Аймаг/Сумын Наадам Цол ахисан

Цахим хуудас

засварлах


  1. "Бадмаанямбуугийн Бат-Эрдэний амжилт". Дэвжээ.мн - Үндэсний бөхийн мэдээллийн сан.