Дагвадоржийн Азжаргал

Булган аймгийн Сайхан сумаас гаралтай Дагвадоржийн Азжаргал 1978 онд Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд төржээ. Тэрбээр айлын гурван хүүгийн гурав дахь нь юмсанж. Аав Булган аймгийн арслан Б.Дагвадорж нь Булган аймгийн Сайхан сумын уугуул бөгөөд Даншигийн алдарт аварга Шагдарын Лувсанжамбаа, Шагдарын Намхай нарын төрөл удмын бөх юм. Түүний хоёр ах аймгийн арслан цолтой улс байдаг. Тодруулбал, төрсөн ах Дагвадоржийн Түмэнжаргал нь 1998 онд Говьсүмбэр аймгийн баяр наадамд түрүүлж аймгийн арслан цолд хүрч, төрсөн ах Дагвадоржийн Батжаргал нь мөн л 2001 онд аймгийн баяр наадамд түрүүлж аймгийн арслан цол хүртэж байжээ. Азжаргал 1996 онд Сүмбэр сумын 10 жилийн дунд сургуулийг төгсөөд УБИС-ийн биеийн тамирын тэнхимд багш дасгалжуулагчийн ангид орж суралцан, 2000 онд төгссөн байна. Тавдугаар ангиасаа бөхийн спортоор хичээллэж, "Боржигины хүүхдүүдийн урлаг спортын наадам"-аас бөхийн гараагаа эхлэн алтан медаль хүртжээ. Үүний хажуугаар чөлөөт бөхийн төрлөөр хичээллэж МУГТ А.Энхээгийн нэрэмжит залуучуудын аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөн залуучуудын улсын аваргаас алт, мөнгө, хүрэл медаль авч бас Солонгос улсын Ширым бөхийн барилдаанд амжилттай барилдаж байсан билээ.

Дагвадоржийн Азжаргал

Нэр Дагвадоржийн Азжаргал
Цол Улсын арслан
Төрсөн өдөр 1978 оны 10 сарын 24
Төрсөн газар Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум
Амжилт
Түрүүлсэн тоо 0
Үзүүрлэсэн тоо 1
Шөвгөрсөн тоо 4
Цол хүртсэн он
Аймгийн арслан 1997
Улсын начин 2002
Улсын арслан 2006
Тайлбар
2012 оны 7 сарын 13-ны байдлаар
Загвар, Хэлэлцүүлэг)

Амжилт засварлах

  • 2014 онд Улсын наадамд 5 давж чимэг тус тус хүртсэн.