Баярсайханы Орхонбаяр

Баярсайханы Орхонбаяр (1998 оны 7-р сарын 1-нд Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд төрсөн)- үндэсний бөхийн Улсын арслан цолтой бөх. 105 кг жинтэй, 182 см өндөр.

Баярсайханы Орхонбаяр
Төрсөн он1998 оны 7 сарын 1 (1998-07-01) (25 настай)
Төрсөн газарМонгол улсын Сэлэнгэ
аймгийн Цагааннуур сум
Жин, өндөр105 кг 182 см
Алдар цол
Бөхийн цолУлсын арслан
Дууддаг нутагСэлэнгэ аймгийн
Цагааннуур сум
Цол ахисан он жил
Улсын арслан2022
Улсын харцага2021
Улсын начин2019
Аймгийн арслан2018
Улсын наадмын барилдааны амжилт
Үзүүрлэсэн1 (2022)
Шөвгөрсөн4 (2019, 2020, 2022, 2023)
Улсын наадмын барилдааны амжилтыг devjee.mn цахим хаягийн 2023-7-13-ны өдрийн байдлаар мэдээлэв.

"Боохой" хэмээх улсын арслан Д.Данзангийн өлгий нутгийн хүчтэн тэрбээр “Таван хан” дэвжээ, “Хос түрүү” Атар трейд компанийн бөх, "Аварга” БТДС-ийн оюутан. Б.Орхонбаяр 2019 онд Төрийн наадамд 21 насандаа анх удаа барилдахдаа улсын начин цол хүртэн, тухайн жил начин болсон хамгийн залуу бөхөд олгодог дааганы эзэн болов. Тэрээр дархан аварга Д.Дамдин, Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ, улсын арслан Ө.Эрдэнэ-Очир, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ нарын найман бөхийн амжилтыг давтсан юм.

Аймаг, Цэргийн наадмын дэвжээнд засварлах

2018 оны Сэлэнгэ аймгийн баяр наадамд аймгийн харцага Н.Энхжаргалаар найм даван түрүүлж "Аймгийн арслан" цол хүртсэн.

2019 оны Сэлэнгэ аймгийн баяр наадамд аймгийн арслан Н.Баярбаатараар найм даван түрүүлж "Аймгийн арслан" цолоо баталж "Хурц" чимэг нэмсэн.

Улсын наадмын дэвжээнд засварлах

2019 оны Ардын Хувьсгалын 98 жилийн ойн баяр наадамд улсын өсөх идэр начин Ч.Хөхчирэнгэрээр дөрөв, аймгийн арслан Ц.Сандагдоржтой тунан тав давж "Монгол улсын начин" цолыг хүртсэн.

2020 оны АХ-ын 99 жилийн ойн баяр наадамд улсын начин Б.Цэдэнсодномоор дөрөв, аймгийн арслан Д.Тогтохжаргалаар тав даван шөвгөрч начин цолоо батлан "Өсөх идэр" чимэг нэмсэн. Тус жил аймгийн арслан Б.Бат-Орших сэргээш хэрэглэсэн байсан тул 2021 онд давааг нь нөхөн олгож "Монгол улсын харцага" цолыг хүртсэн.

2022 оны АХ-ын 100,101 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан Д.Алтанцоожоор дөрөв, аймгийн арслан Д.Бадамгараваар тав, аймгийн арслан О.Цэцэнцэнгэлээр зургаа, улсын арслан Ц.Содномдоржоор долоо, улсын харцага Б.Бат-Өлзийгөөр найм, даян аварга Н.Батсууриар ес даван үзүүрлэж "Монгол улсын арслан" цол хүртсэн.

2023 оны Ардын Хувьсгалын 102 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан Д.Алтанцоожоор дөрөв, улсын заан Б.Батмөнхөөр тав давж чимэг нэмсэн.

Үндэсний бөхийн амжилт засварлах

Жил Түвшин Бөхийн тоо Цол Давсан тоо Авсан цол/чимэг Тэмдэглэл
2023 Улс 512 Улсын Арслан 5 Өсөх Идэр
2022 Улс 1024 Улсын Харцага 9 Улсын Арслан
2021 Цуцлагдсан Улсын Начин Улсын Харцага Цолыг нөхөж олгосон.[1]
2020 Улс 512 Улсын Начин 5 Өсөх Идэр
2019 Улс 512 Аймгийн Арслан 5 Улсын Начин


Улсын Наадмын Түрүү Улсын Наадмын Шөвөг Аймаг/Сумын Наадам Цол ахисан
  1. Б.Орхонбаяр Монгол Улсын харцага цолтон боллоо