Уламбаярын Мижиддорж

Уламбаярын Мижиддорж (1933 онд төрсөн) нь Архангай аймгийн Хашаат сумын харьяат, үндэсний бөхийн улсын арслан юм. Тэрээр арслангууд дундаас Үндэсний Их Баяр Наадамд хамгийн олон удаа буюу 17 удаа шөвгөрсөн амжилт үзүүлжээ.

Уламбаярын Мижиддорж
Төрсөн он1933 он (90–91 настай)
Төрсөн газарМонгол улсын Архангай
аймгийн Хашаат сум
Алдар цол
Бөхийн цолулсын арслан
Цол ахисан он жил
Улсын арслан1963 — 30 настайдаа
Улсын заан1956 — 23-тайдаа
Улсын начин1955 — 22 насандаа
Улсын наадмын барилдааны амжилт
Үзүүрлэсэн1 (1963)
Шөвгөрсөн17 (1955-1974 оны хооронд)

Амжилт засварлах

  • 1955 онд 5 давж улсын начин болов
  • 1956 онд 7 давж улсын заан болжээ
  • 1957 онд 6 давсан
  • 1958 онд 5 давсан
  • 1960 онд 6 давсан
  • 1961 онд 5 давсан
  • 1962 онд 6 давсан
  • 1963 онд 8 давж үзүүрлэн улсын арслан болов
  • 1964 онд 6 давсан
  • 1965 онд 6 давсан
  • 1966 онд 5 давсан
  • 1967 онд 5 давсан
  • 1968 онд 6 давсан
  • 1969 онд 6 давсан
  • 1972 онд 5 давсан
  • 1973 онд 5 давсан
  • 1974 онд 5 давж шөвгөрчээ