Түвшинтөрийн Энхтуяа

Түвшинтөрийн Энхтуяа нь Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын харьяат. Үндэсний бөхийн улсын начин цолтой бөх юм.

Барилдааны амжилт засварлах

Улсын наадмын дэвжээнд засварлах

1. Шөвгөрсөн амжилт

Он Амжилт Бөхийн тоо
2004 АХ-ын 83 жилийн ойн баяр наадамд улсын арслан Б.Ганбаатараар дөрөв, улсын аварга О.Балжиннямаар тав даван " Монгол улсын начин " цолыг хүртсэн. 512

2. Дөрөв давсан амжилт

Он Амжилт Бөхийн тоо
2002 АХ-ын 81 жилийн ойн баяр наадамд улсын арслан Б.Ганбаатараар дөрөв давж тавын даваанд улсын заан Б.Гантогтоход өвдөг шороодсон. 512
2003 АХ-ын 82 жилийн ойн баяр наадамд улсын арслан Д.Мөнх-Эрдэнээр дөрөв давж тавын даваанд улсын начин М.Баяржавхланд өвдөг шороодсон. 512
2006 АХ-ын 85 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан Т.Алтаншагайгаар дөрөв давж тавын даваанд далай аварга Г.Өсөхбаярт өвдөг шороодсон. 1024

Аймгийн наадмын дэвжээнд засварлах

Он Амжилт Бөхийн тоо
2000 Өмнөговь аймгийн баяр наадамд тав давж шөвгөрөн " Аймгийн начин " цол хүртсэн. 128

Бөхийн удам засварлах