Сэрээтэрийн Цэрэн

Сэрээтэрийн Цэрэн (1937 - 1992) нь Булган аймгийн Сайхан сумын харьяат, үндэсний бөхийн даян аварга цолтой бөх юм. Үндэсний ардчилсан хувьсгалын тэгш тоотой ойн жилүүдэд одтой барилддаг, ганцхан удаа түрүүлсэн хэрнээ даян аварга цол хүртсэн "Их ойн одтой бөх" гэлцдэг. Түүнийг мөн монгол бөхийн 33 шинж бүрдсэн гэж ярилцдаг байв.

Сэрээтэрийн Цэрэн
Төрсөн газарМонгол улсын Булган
аймгийн Сайхан сум
Амьдарсан нь1937–1992 он (55 насласан)
Алдар цол
Бөхийн цолдаян аварга
Цол ахисан он жил
Даян аварга1971 он — 34 насандаа
Улсын аварга1961 он — 24 настайдаа
Улсын начин1960 он — 23-тайдаа
Улсын наадмын барилдааны амжилт
Түрүүлсэн1 (1961)
Үзүүрлэсэн1 (1971)
Шөвгөрсөн11 (1960, 1964, 1965,
1966, 1967, 1968, 1971,
1972, 1973, 1974)
Цагаан сарын барилдааны амжилт
Түрүүлсэн1 (1971)

Амжилт засварлах

  • 1960 онд 6 давж улсын начин цол хүртсэн
  • 1961 онд 9 давж түрүүлэн шууд улсын аварга цолтой болов
  • 1964 онд 7 давсан
  • 1965 онд 6 давсан
  • 1966 онд 6 давсан
  • 1967 онд 7 давсан
  • 1968 онд 5 давсан
  • 1971 онд 8 давж үзүүрлэн даян аварга цол хүртэв
  • 1972 онд 6 давсан
  • 1973 онд 6 давсан
  • 1974 онд 5 давж шөвгөрчээ