Батнасангийн Гончигдамба

Батнасангийн Гончигдамба (1985 оны 1 сарын 15-нд Завхан аймгийн Их-Уул суманд төрсөн) нь үндэсний бөхийн улсын гарьд цолтой бөх юм. Тэрээр улсын баяр наадамд 2006 онд анх удаа зодоглож, нэгийн давaанд Сэлэнгэ аймгийн харьяат, сумын заан Б.Эрдэнэбаярт унаж гараагаа эхэлж байжээ. Гончигдамба зүүн талтай, тахимдах, хөмрөх, хутгах мэхийг голдуу хийдэг. Чөлөөт бөхийн спортын мастер, Үндэсний Биеийн Тамирын Дээд сургуулийг биеийн тамирын багш, дасгалжуулагчаар төгссөн.

Батнасангийн Гончигдамба
Төрсөн өдөр1985 оны 1 сарын 15 (1985-01-15)
(одоо 38 настай)
Төрсөн газарМонгол улсын Завхан
аймгийн Их-Уул сум
Алдар цол
Бөхийн цолулсын гарьд
Дуурьсалт нутагЗавхан аймгийн Их-Уул сум
Цол ахисан он жил
Улсын гарьд2013
Улсын начин2011
Аймгийн арслан2007
Улсын наадмын барилдааны амжилт
Үзүүрлэсэн1 (2013)
Шөвгөрсөн8 (2011, 2012, 2013, 2014, 2015, 2016, 2019, 2022)
2022-7-12-ны байдлаар мэдээлэв.

Амжилт Засварлах

  • 2007 онд Завхан аймгийн наадамд түрүүлж Аймгийн арслан цол хүртсэн
  • 2011 онд Улсын наадамд 5 давж Улсын начин цол хүртэв
  • 2012 онд Улсын наадамд 5 давж өсөх идэр чимэг нэмэв
  • 2013 онд Улсын наадамд 8 давж Улсын гарьд цол хүртсэн
  • 2014 онд Улсын наадамд 6 давж шөвгөрсөн
  • 2015 онд Улсын наадамд 7 давж шөвгөрсөн
  • 2016 онд Улсын наадамд 6 давж шөвгөрсөн
  • 2019 онд Улсын наадамд 7 давж шөвгөрсөн
  • 2022 онд Улсын наадамд 5 давж шөвгөрсөн

Бусад шан Засварлах

  • 2015 оны Завхан аймгийн Оны онцлох хүн